Есөн сартай хүүг шүүж олныг цочроов
<iframe title="AddThis utility frame" id="_atssh743" src="http://s7.addthis.com/static/r07/sh155.html#iit=1396855236971&tmr=load%3D1396855233886%26core%3D1396855235351%26main%3D1396855236812%26ifr%3D1396855237047&cb=0&cdn=0&chr=utf-8&kw=%D0%95%D1%81%D3%A9%D0%BD%2C%D1%81%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D0%B9%2C%D1%85%D2%AF%D2%AF%D0%B3%2C%D1%88%D2%AF%D2%AF%D0%B6%2C%D0%BE%D0%BB%D0%BD%D1%8B%D0%B3%2C%D1%86%D0%BE%D1%87%D1%80%D0%BE%D0%BE%D0%B2&ab=-&dh=medeelne.mn&dr=http%3A%2F%2Fmedeelne.mn%2F&du=http%3A%2F%2Fmedeelne.mn%2F6t5&dt=Medeelne.mn%20-%20%D0%95%D1%81%D3%A9%D0%BD%20%D1%81%D0%B0%D1%80%D1%82%D0%B0%D0%B9%20%D1%85%D2%AF%D2%AF%D0%B3%20%D1%88%D2%AF%D2%AF%D0%B6%20%D0%BE%D0%BB%D0%BD%D1%8B%D0%B3%20%D1%86%D0%BE%D1%87%D1%80%D0%BE%D0%BE%D0%B2&dbg=0&md=0&cap=tc%3D0%26ab%3D0&inst=1&vcl=1&jsl=129&prod=undefined&lng=ko-KR&ogt=&pc=men&pub=adfasa&ssl=0&sid=534251c2bd70f2e6&srpl=1&srcs=1&srd=1&srf=1&srx=1&ver=300&xck=0&xtr=0&og=&aa=0&rev=127218&ct=1&xld=1&xd=1" style="border: 0px currentColor; border-image: none; left: 0px; top: 0px; width: 1px; height: 1px; position: absolute; z-index: 100000;"></iframe>
Пакистаны шүүх есөн сартай Мухаммед Моса Кан хүүг хүн амины хэрэгт буруутган шүүж олон нийтийг цочроов. Бяцхан хүү шүүх танхимд өвөөгийнхөө өвөр дээр суун угжтай сүүгээ ууж байлаа. Анхандаа тайван байсан Мухаммед хүү гарын үсэгний оронд будаг даруулахаар гарыг нь өргөхөд уйлж эхэлжээ.
Дэд мөрдөгч Хашиб Ахмед цагдаа руу чулуу шидэж хөнөөсөн хэрэгт хүүгийн гэр бүлийн гишүүдийг шалгаж байгаа юм байна. Тиймээс хүүг зайлшгүй байцаах шаардлагатай болжээ. Харин бяцхан Мухаммед хүүгийн өвөө “Чулуу барьж шидэх нь битгий хэл угжаа ч барьж чадахгүй хүүд хэрэг үүсгэлээ” хэмээн гомдоллож байна.
Пакистаны шүүхэд гэр бүлийн хэрэгт насанд хүрээгүй хүүхдийг хамруулах нь тун ховор байдаг гэнэ. Тиймээс цагдаагийн ахмад Рана Абдул Жаббар “Есөн сартай хүүхэд хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй” хэмээн өмөөрсөн байна.
Б.Нандиа