Бичлэгийн тоо 3,329
3-5 жилийн дотор байртай болох хөтөлбөрийг санал болголоо

Нийслэлийн Засаг дарга  Э.Бат-Үүл хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдтэй онцлох сэдвээр 4-р сард цуврал дөрвөн удаагийн зангиагүй уулзалт хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу эхний уулзалтаар иргэд урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлж буй “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 180.000 гаруй орон сууцны хэрэгцээ үүсээд байна. Гэвч жилд 15.000 орчим орон сууц л ашиглалтад орж байгаа нь нийт хэрэгцээний ердөө 10 хувийг хангаж байгаа юм.  Харин орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн 80 орчим хувь нь цалин, орлогоосоо хамаарч  төрөөс санал болгож байгаа урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдгээр иргэдэд зориулж сар бүр орлогоосоо тогтмол хуримтлал үүсгэж, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэн орон сууцтай болох боломжийг олгохоор Нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулж, урт хугацааны томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Өөрөөр хэлбэл иргэд зөвхөн цалингийн орлогоосоо сар бүр 25-30 хувийг НОСК-ийн орон сууцны хуримтлалын санд төвлөрүүлэх замаар 3-5 жилийн хугацаанд орон сууцтай болно гэсэн үг юм. Зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны үнэд газрын үнэ, шугам сүлжээний зардал, компанийн ашиг, банкны хүү гэх мэт бусад зардал нэмэгдсэн байдаг. Харин НОСК-ийн орон сууцны үнэ нь дээрх нэмэгдэл зардлууд шингээгүй бөгөөд нийслэл өөрийн өмчийн газар дээрээ иргэдээс хуримтлуулж буй хөрөнгөөр орон сууцны хороолол барьж хамгийн чанартай, хямд өртөгтэй байх юм.
Мөн зөвхөн орон сууц барих бус сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний газрыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсруулсан эхний ээлжийн төлөвлөлтөөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Баянголын аманд 9,7 га, Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Хотын шинэ төвийн орчим 48 га, Хан-Уул дүүргийн 10-р хороо Морингийн даваа 190,8 га, Хан-Уул дүүргийн 12-р хороо Био-Сонгино 112 га, Хан-Уул дүүргийн 16-р хороо Яармагийн спорт цогцолборын хойд талд 3,1 га, Баянзүрх дүүргийн 20, 23-р хороо Улайстайн аманд 106 га газарт НОСК-ийн орон сууцны хорооллыг байгуулна.
Хамгийн гол нь энэ орон сууцны хөтөлбөрт зөвхөн нийслэлийн иргэд  хамрагдана гэсэн хязгаар тавиагүй бөгөөд хөдөө орон нутаг, гадаад улсад амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой юм. Харин сар бүр төлж буй орлогоос хамаарч 25-60м2 орон сууцнаас иргэд сонголтоо хийж авна. 3-5 жилийн дотор уг байраа өөрийн өмч болгох бөгөөд энэ хүртэл тухайн байр нийслэлийн өмч байх юм.
НОСК-ийн орон сууцны хөтөлбөрт эхний ээлжинд 20,000 орон сууцны захиалга авч 50,0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх тооцоо гаргасан бөгөөд эхний ээлжийн санхүүжилтээр 2 хорооллын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ . Төслийг Олон Улсын нээлттэй тендер зарлаж зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Уулзалтын үеэр сэтгүүлчид хөтөлбөрийн санхүүгийн баталгааг хэрхэн өгөх болон одоо ашиглалтад орж буй барилгуудын дэд бүтэц, цахилгаан, дулааны асуудал хүндрэлтэй байгаа энэ үед НОСК-ийн хорооллыг яаж шийдвэрлэх талаар тодрууллаа.
Нийслэлийн Засаг дарга “Санхүүгийн хувьд бид энэ хөтөлбөрт 400 мянган га газраараа 100 хувь баталгаа өгч чадна. Үүн дээр иргэд санаа зовох хэрэггүй. Харин цахилгаан, дулааны асуудлыг тухайн хорооллын бүсд жижиг хэмжээний дэд станц байгуулж шийдвэрлэнэ. Иргэд маань эдгээр хорооллыг хол байна гэж битгий бодоорой. Дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг нийгмийн бүхий л асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Ажилтай, цалинтай бүх хүн орон сууцтай болох энэ хөтөлбөрийг иргэд маань 100 хувь дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлон хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргаас НОСК байгуулах, хөтөлбөрийг 4-р сарын нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8023553/db2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1889 Бүсгүйчүүдээ өөгүй сайхан хөлтэй болъё гэвэл... 2014-04-06 4859
1888 Хоёр настай хүү ээжийгээ аварчээ 2014-04-06 4798
1887 Залхуугаа хэрхэн ялан дийлэх вэ? 2014-04-05 4652
1886 Аврагдсан хүмүүсийг Чежү арлын эмнэлэгт хүргэжээ 2014-04-05 4748
1885 Азтай эр лоттоноос 425 сая ам.доллар хожжээ 2014-04-04 5366
1884 Монгол залуу амиа хорлон нас баржээ 2014-04-04 5263
» 3-5 жилийн дотор байртай болох хөтөлбөрийг санал болголоо 2014-04-03 5004
1882 Умард Солонгос: 200 албан тушаалтанг цаазлах болжээ 2014-04-03 4579
1881 18 настай залуу одтой адилхан болохын тулд 16 удаагийн гоо сайхны мэс засалд оржээ 2014-04-03 5100
1880 Мөнгөө арвижуулах нууцуудаас 2014-04-02 5590
1879 БНСУ-д гарсан ослоос амьд үлдсэн хоёр иргэний нэг нь эмнэлгээс гарчээ 2014-04-02 4933
1878 БНСУ-д гарсан ослоос амьд үлдсэн хоёр иргэний нэг нь эмнэлгээс гарчээ 2014-04-02 4707
1877 Эр хүний уух архины аюулгүй хэмжээг тогтоожээ 2014-04-01 4805
1876 “MH370”-ыг хайж байсан усан онгоц алга болжээ 2014-04-01 4252
1875 Солонгос хэлний шалгалтад 605 иргэн бүртгүүлжээ 2014-04-01 5017
1874 МУГЖ С.Жавхлангийн “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтын тов гарчээ 2014-03-31 4372
1873 Автомашиний ослоор 4 Монгол залуу амиа алдлаа 2014-03-31 5654
1872 Монгол бүсгүй Лондон хотод номынхоо нээлтийг хийлээ 2014-03-31 4604
1871 Унгарын нийслэлээс Атилла хааны оршуулгыг оллоо 2014-03-30 4934
1870 Ганцхан сарын дотор 68 хүүхэд зам, тээврийн осолд өртжээ 2014-03-30 4687
배너신청
자생병원

배너신청