
Осол гарах үеэр жолооч А нь нэг эгнээтэй замаар уруудаж явахдаа зүүн гар тийш жолоогоо алдаж, замын хажуугийн цахилгааны шонг хүчтэй мөргөсөн байна. Улмаар БНСУ-ын цагдаагийн байгууллагаас жолоо барьж явсан 37 настай А-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явж байсан гэж мэдэгсэн. Харин амиа алдсан иргэдийн хэн болохыг тогтоож амжаагүй ч хууль бусаар ажиллаж амьдарч байсныг нь тогтоосон байгаа юм. Амиа алдсан иргэдийн цогцсыг “Сүнчон”-ы их сургуулийн эмнэлгийн шарил хадгалах газарт хүргэн хадгалсан байгаа эх сурвалж мэдээлж байна. Харин Согтуугаар жолоо барьж явсан А нь өнгөрсөн тавдугаар сараас хойш зам тээврийн осол гаргасан, хэргийн газраас зугтсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/