Цөл шиг сэтгэлээр хань хийн

Уйг мартан алхахуйд

Цөөхөн хамхуул энд тэнд хийссээр

Зүрхэнд минь тээглэх мэт хорвоод дурлахуйд

Жихүүн салхиар сэтгэлээ ариутгах нь

Жижигхэн амьдралдаа томдсон нүгэл минь

Үдшийн цагаан гэгээ сүүдэр голлон

Үнэнийг огоорон жаргахуйд

Нартад хоргодсондоо илч хайн

Намхан толгододоо сүнс эргэхүйд

Амь горьдон амьдрал гуйх

Тэр дуунаар  алга хавсрах

Ай миний нүгэл орчлонд хайртайнхаа