Бичлэгийн тоо 3,329
Оросын эсрэг 40 улс НҮБ-д өргөдөл гаргажээ
Крымд ОХУ-ын явуулж буй үйл ажиллагааны эсрэг АНУ тэргүүтэй 40 улс НҮБ-д өргөдөл гаргасан аж. Тус хойгийн орос хэлээр ярьдаг хүн амын эрхийг зөрчсөн талаар ямар нэг баримт нотолгоо байхгүй гэж уг өргөдөлд дурдсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн туслах Пола Шиффер Хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэхдээ Крымд Оросын явуулж буй үйл ажиллагаа нь аливаа улсын тусгаар тогтнолыг хүндэтгэх тухай НҮБ-ын дүрмийн заалтыг зөрчсөн гэж хэлсэн байна.
Крымд хүний эрхийг зөрчиж буй тохиолдлуудыг “даруй, бүрэн хэмжээгээр, хараат бусаар мөрдөн шалгах” тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх дээд комиссар Нави Пилианы гаргасан саналыг АНУ болон түүнтэй нэгдэгч орнууд дэмжиж буйг Төрийн департаментын төлөөлөгчид онцолжээ.
Н.Батаа