Бичлэгийн тоо 3,329
Ё.Лхагвасүрэн: Гадны улсад эрх нь зөрчигдсөн 18 иргэнийг аюулгүй авчирсан
           
DSC_0018    Циркийн болон урлагийнханыг гадаадад аваачиж хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг гэх мэдээлэл байдаг Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Ерөнхийдөө иргэдэд бизнесийн болон ямарваа нэг санал гадны байгууллагаас чөлөөтэй ирдэг.  Тухайлбал, өөр улсад очиж өндөр цалинтай ажил хийх үү гэх мэтээр саналууд ирдэг. Тэгвэл иргэд  ийм төрлийн саналд анхааралтай хандах хэрэгтэй. Ер нь ямаршуу хүн, ямар туршлагатай байгууллага энэ саналыг явуулсан юм. Би ямар байгууллагад хандаад байгаа гэдгээ хянах хэрэгтэй. Хэрвээ иргэн өөрөө хүсвэл цагдаагийн байгууллагад ирээд тухайн байгууллага хувь хүнийг шалгуулах бүрэн эрхтэй. Манай иргэдийн дунд түгээмэл алдаа байдаг. Тодруулбал, Монгол Улсаас өөр оронд өндөр цалинтай л гэсэн бол ямар ч хамаагүй арга хэрэглэж байж гарахыг боддог. Хууль бусаар визийг нь бүрдүүлж, өөрсдөө гэмт хэрэгт өртөх боломжийг хангачихаад байдаг. Үүн дээр хуулийн байгууллага урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг нэлээдгүй явуулж байна. Ингэснээр ийм төрлийн хэрэгт хохирсон иргэд харьцангуй багассан. Цаашид иргд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Хүн худалдаалах хэрэг маань анх манай улсад бүртгэгдэж байхдаа бэлгийн мөлжлөг хэлбрээр илэрдэг байсан бол одоо хөдөлмөрийн мөлжлөг хэлбэр рүү болчихлоо. Энд хохирч байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байгаа. Тэр дундаа 12-14 настай хүүхдүүдийг циркийн үзүүлбэрт оролцуулах нэрийдлээр гадаад улсад аваачиж хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байсан хэргийг бид илрүүлсэн. Улмаар тухайн хүүхдүүдийг эх оронд нь авчирж хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Мөн цагдаагийн байгууллага дангаараа ГХЯ, төрийн бус байгууллагуудтай хамтраад гадаад орнуудад эрх нь зөрчигдсөн хууль эрхзүйн туслалцаа авах шаардлагатай болсон 18 иргэнийг Монгол Улсад аюулгүй авчирсан байгаа" гэв.

Д.Ундрах /24tsag.mn/
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8012459/0a5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1869 100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна 2014-03-30 4867
1868 Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 12 хувир өсчээ 2014-03-29 4940
1867 Оросын эсрэг 40 улс НҮБ-д өргөдөл гаргажээ 2014-03-29 4780
1866 Гурван удаа Жирэмсэн болсон Эр 2014-03-29 4800
» Ё.Лхагвасүрэн: Гадны улсад эрх нь зөрчигдсөн 18 иргэнийг аюулгүй авчирсан 2014-03-28 4641
1864 Төвдийн залуужуулах 5 дасгал жинхэнэ ид шидийг мэдрүүлж байна 2014-03-28 5033
1863 300 өндөр настан орон сууцандаа орлоо 2014-03-28 4460
1862 Гадна тохижилтоо сайн хийсэн аж ахуйн нэгжид 15 сая төгрөг өгнө 2014-03-27 4406
1861 Умардын бүх оюутан залуус үсээ Ким Чен Унтай адилхан засуулах ёстой 2014-03-27 5361
1860 Иргэний бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо 2014-03-27 4449
1859 1,2 м өндөртэй оюутан бүсгүй бодибилдингийн ертөнцийг байлдан дагуулж байна 2014-03-26 5392
1858 Эхнэрээ алдсанЭхнэрээ алдсандаа харууссан эр ганцаараа уул сэтэлж, зам гаргажээ 2014-03-26 3871
1857 Та гуяараа турмаар байна уу? 2014-03-25 4901
1856 Их хэмжээний хөрсний нуралт үүсэж, 108 хүн сураггүй болжээ 2014-03-25 5141
1855 529 хүнд нэгэн зэрэг үхлийн шийтгэл оноолоо 2014-03-24 5792
1854 Сэтгүүлчдийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулна 2014-03-24 4085
1853 Монгол Улс 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэнэ гэв үү 2014-03-24 4885
1852 Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас 2014-03-23 5738
1851 Какарью М.Ананд Хару башёд түрүүлж, ёкозуна цолны болзлыг биелүүллээ 2014-03-23 5087
1850 "Гадаадын иргэдтэй гэр бүл болох тухай" хуулиа чангатгалаа 2014-03-22 5180
배너신청
자생병원

배너신청