Бичлэгийн тоо 3,329
1,2 м өндөртэй оюутан бүсгүй бодибилдингийн ертөнцийг байлдан дагуулж байна
Нийтэлсэн: 6 цагийн өмнө

Аманда Лой ердөө 1,2 метр өндөр биетэй ч бялдаржуулах урлагаар хичээллэсээр өндөр амжилтад хүрч чадлаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Аризон мужийн Меса хотод зохиогдсон тэмцээнд анх удаа оролцож, шагнал хүртлээ. Амандаа “NPC Natural Western USA Figure Competition” тэмцээнд орохын өмнө хэдэн сар шаргуу хичээллэсэн гэнэ.


Скоттсдейлын анагаахын коллежийн оюутан, 22 настай Аманда Лойн биеийн жин 32 кг. Өндөр өсгийт углаж, усны хувцас өмссөн түүнийг бусдаас бараг ялгах аргагүй.


Аманда 4-р байранд орсон төдийгүй “Үзэгчдийн таашаал хүртсэн тамирчин”-гаар тодорчээ. Түүний гэр бүлийнхэн, дасгалжуулагч Аманда Гордон Бичер нар тэмцээнийг ирж үзэн, дэмжсэн байна.


"Аманда үзэгчдийн хайртай тамирчин болж чадлаа. Түүнийг тайзан дээр гарч ирэхэд танхим тэр чигтээ алга ташиж, нэрийг нь хэлэн хашгирч байсан” гэж Бичер ярилаа. Түүний оролцсон ангилалд 9 бүсгүй өрсөлджээ.


Аманда бялдаржуулах урлагаар нийт 2 жил хичээллэж байгаа. Харин тэмцээнээс 6 сарын өмнө хатуу хоолны дэглэм сахиж, дасгал сургуулилтын нарийн хуваарь мөрдөн, 7 хоногт 6 өдөр хичээллэж байсан ажээ.
"Миний мэдэж байгаагаар, мөн “Google”-ээс хайж үзэхэд иймэрхүү шоунд оролцсон анхны бөгөөд цорын ганц одой эмэгтэй бол би” гэж Аманда ярьж байна.


Аманда одоо сурталчилгаанд өвөрмөц тамирчны дүрийг гаргахад туслах ивээн тэтгэгч хайж байгаа аж. Тэрбээр олсон мөнгөө бялдаржуулах урлагаар цаашид хичээллэхэд зориулах гэнэ.  
“Миний амжилт ямар ч бие галбиртай хүнийг том зорилгод тэмүүлэхэд хүргэн, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд зоригжуулна гэж найдаж байна” хэмээн


Аманда мэдэгдэв. Түүний оролцох дараагийн тэмцээн 5-р сард болно.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8007528/7cc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1869 100 буудалт даамын УАШТ үргэлжилж байна 2014-03-30 4867
1868 Орон сууцны үнэ өнгөрсөн оноос 12 хувир өсчээ 2014-03-29 4940
1867 Оросын эсрэг 40 улс НҮБ-д өргөдөл гаргажээ 2014-03-29 4780
1866 Гурван удаа Жирэмсэн болсон Эр 2014-03-29 4800
1865 Ё.Лхагвасүрэн: Гадны улсад эрх нь зөрчигдсөн 18 иргэнийг аюулгүй авчирсан 2014-03-28 4641
1864 Төвдийн залуужуулах 5 дасгал жинхэнэ ид шидийг мэдрүүлж байна 2014-03-28 5033
1863 300 өндөр настан орон сууцандаа орлоо 2014-03-28 4460
1862 Гадна тохижилтоо сайн хийсэн аж ахуйн нэгжид 15 сая төгрөг өгнө 2014-03-27 4406
1861 Умардын бүх оюутан залуус үсээ Ким Чен Унтай адилхан засуулах ёстой 2014-03-27 5361
1860 Иргэний бүртгэлийн таван төрлийн үйлчилгээг хорооноос авах боломжтой боллоо 2014-03-27 4449
» 1,2 м өндөртэй оюутан бүсгүй бодибилдингийн ертөнцийг байлдан дагуулж байна 2014-03-26 5392
1858 Эхнэрээ алдсанЭхнэрээ алдсандаа харууссан эр ганцаараа уул сэтэлж, зам гаргажээ 2014-03-26 3871
1857 Та гуяараа турмаар байна уу? 2014-03-25 4901
1856 Их хэмжээний хөрсний нуралт үүсэж, 108 хүн сураггүй болжээ 2014-03-25 5141
1855 529 хүнд нэгэн зэрэг үхлийн шийтгэл оноолоо 2014-03-24 5792
1854 Сэтгүүлчдийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулна 2014-03-24 4085
1853 Монгол Улс 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэнэ гэв үү 2014-03-24 4885
1852 Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас 2014-03-23 5738
1851 Какарью М.Ананд Хару башёд түрүүлж, ёкозуна цолны болзлыг биелүүллээ 2014-03-23 5087
1850 "Гадаадын иргэдтэй гэр бүл болох тухай" хуулиа чангатгалаа 2014-03-22 5180
배너신청
자생병원

배너신청