Бичлэгийн тоо 3,329
Орос, Америк хоёр НҮБ-ын хуралдаан дээр хэрэлдэв
Нийтэлсэн: 2 цагийн өмнө

Нью-Йоркт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Украины асуудлыг авч хэлэлцэх үеэр энэ хэрүүл дэгджээ.
НҮБ дэх Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин “Крымд хууль ёсны дагуу бүх нийтийн санал хураалт явагдсан. Крымчууд өөрсдийн сонгох эрхээ ашиглаж чадлаа” гэж мэдэгдэв.
Харин НҮБ дэх Америкийн байнгын төлөөлөгч Саманта Пауэр “Орос улс Крымыг хууль бусаар нэгтгэж, тусгаар тогтносон Украины газар нутагт цэргийн хүчээр нэвтэрч орлоо. Орос хилээ өөрчлөхөөр шийдсэн ч баримтуудыг өөрчилж чадахгүй. Хулгайч хүн юм хулгайлж болох ч тэглээ гээд хулгайн эд зүйлсийг өмчлөх эрхгүй. Орос улс Крымыг нэгтгэсэн нь хулгай хийсэнтэй адил. Чуркины уран сэтгэмж Толстой, Чеховынхаас ч агуу юм” гэж хэллээ.
Хариуд нь орос эр "Манай улсыг доромжилсон үг хэллэгийг бид огт тэвчихгүй. Хэрэв АНУ-ын төлөөлөгч өөр бусад асуудлаар Аюулгүйн зөвлөлд бидэнтэй хамтран ажиллана гэж найдаж байгаа бол хатагтай Пауэр үүнийг хатуу тогтоож авах хэрэгтэй болж дээ. Хатагтай Пауэр уг нь Толстой, Чеховоос эхэлсэн ч үгээ дуусгахдаа гудамжны шар хэвлэлийн түвшинд хүртэл уначихлаа” хэмээн шүүмжлэв.