Бичлэгийн тоо 3,329
Хару башёг аваргууд тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн ес дэх өдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 1000 дахь барилдаанаа хийж, Тотиозаныг яллаа.
Тэрбээр мэргэжлийн сумод энэ өдөр давснаар 822 дахь даваагаа авч байна. Какурюү М.Ананд хүчтэй өрсөлдөгч Такаясуг давж, найм дахь даваагаа авлаа.
Тэрбээр 13 болон түүнээс дээш давбал 71 дэх ёкозуна цолтон болох болзлыг Японы сумо бөхийн холбооноос амлаад байгаа.
Хару башёг есөн даваатай Их аварга Хакухо М.Даваажаргал, Д.Бямбадорж болон Хомашё нар тэргүүлж байгаа бол найман даваа, нэг унаатай Какурюү М.Ананд, Осунаараши нар тэднийг нэхэж явна.