Бичлэгийн тоо 3,329
Эрэгтэйчүүдэд үнэгүй үзлэг хийнэ

Өдөрлөгийн үеэр төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд давхардсан тоогоор гурван мянга орчим иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийх юм байна.
Монгол Улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9 байдаг бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 жил буюу дундаж наслалтын зөрүү нь 9.4 жилийн зөрүүтэй байдаг аж. Уг нь дундаж наслалтын зөрүү дэлхийн аль ч улсад байдаг ч манай улсад дэлхийн дундаж үзүүлэлтээс даруй 2.5 дахин их байгаа гэнэ.
Манай оронд жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд байна. Нас баралтын шалтгааныг эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад зүрхний шигдээсээр 3.1, даралт ихсэх өвчнөөр 2.3, тархины цус харвалтаар 1.7 дахин их байгаа юм.

Т.Жанна