Бичлэгийн тоо 3,329
Лондонд ад үзэгдсэн Чингисийн хөшөөг монголруу ачсан гэв
           

   Лондон дахь Чингисийн хөшөөг өнгөрөгч долоо хоногт Монгол руу ачуулсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Ингэснээр холын Англид байрлах Чингисийн хөшөө удахгүй Монголд ирнэ гэсэн үг юм. Тэр дундаа нийслэл хотын төв цэгт байрлах талаар албаны зарим хүмүүс ярьж байна.

 Буриадын уран барималч Даши Намдаковыни бүтээсэн Чингис хааны тус хөшөө нь Лондонгийн “Halcyon" галлерейд байрлаад аль хэдийн хоёр жилийг үджээ. Чингис хааны хөшөөг хамгийн анх Марбле нуман хаалганы ойролцоо сүндэрлүүлж нээлтийг нь сүр дуулиантай хийж байсан.

  Харин удалгүй Английн парламентын зарим нэг гишүүдийн шүүмжлэлээс болж "Halcyon" галлерейд очсон юм. Уг нь тус хөшөөг Олимп болон Паралимпын тоглолтыг угтан Лондон хотын хөшөөний фестивалд зориулж тэнд аваачсан гэдэг. Английн парламентын зарим гишүүд уг хөшөөг олон зуун хүнийг үхэлд хүргэж, геноцид үйлдсэн эзлэн түрэмгийлэгчийнх.

  Тиймээс Лондон хотын зүрхэнд байрлуулж болохгүй хэмээн шүүмжилж байв. Тухайн үед Английн парламентийн дарга Роберт Дэвис “Урлагийн бүтээл ямар нэг санааг илэрхийлж, тэр нь хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнөх сэдэв болох үедээ алдартай болдог. Чингис хааны хөшөө бол сайн бүтээл” гээд Чингис хаанын түүхэнд бүтээсэн гавьяаг хэлж барин арай хийн Лондонд үлдээж чадсан түүхтэй.

  Харин 1,5 метр өндөртэй тус хөшөөг ад үзэж байгааг дуулсан Лондон дахь монголчууд энэ хөшөөг фестиваль дууссаны дараа Монголд авчрах тухай ярьж эхэлсэн. Харин сая нэг ажил хэрэг болгож байгаа нь энэ юм байна. Уг хөшөөг Буриадын талаас бэлэглэлийн журмаар монголчуудад бэлэглэж байгаа юм байна.

  Хөшөөг Монголд авчраад хаана байрлуулахыг НИТХ энэ сард хуралдаж шийднэ. Ер нь тус хөшөөг талбайн урд талын цэцэрлэгт байрлуулах эхний шийдвэр гарсан гэнэ. Харин эцэслэн НИТХ-аар батлах аж. Сүүлийн үед уг хөшөөг “Мон Уран”-ны Б.Наранхүү болон Женко Х.Баттулга хоёрын нэг нь худалдаж авсан гэх яриа тархсан. Гэхдээ хэн нь ч худалдаж авсан бай Чингисийн хөшөө Монголд ирэх нь гарцаагүй боллоо.

Б.Нандиа

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7985654/80d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1849 Энэ онд гэр хороололд 3000 орон сууц барина 2014-03-22 4772
1848 Монгол бүсгүй 173 сая вон хожив 2014-03-22 5737
1847 "Боинг 777-200" онгоцыг осолдсоныг мэдсэн ар гэрийнхэн эмнэлэгт хүргэгджээ 2014-03-21 5293
1846 Ким Юна мөсний шоу хийнэ 2014-03-21 5010
1845 Завханы эмнэлэг хорт хавдрын эсрэг тасагтай боллоо 2014-03-21 5869
1844 Орос, Америк хоёр НҮБ-ын хуралдаан дээр хэрэлдэв 2014-03-20 5156
1843 8 сартай хүүг уйлах бүрт нь хооллосноос 21 кг жинтэй болжээ 2014-03-20 5361
1842 Солонгост ажиллаж байгаа 150монгол иргэнээс авсан судалгаагаар 25 монгол хүн нас барж, 40 нь гэр бүлээ цуцлуулжээ 2014-03-20 5323
1841 Жирэмсэн хүний талаархи зарим нэг сонирхолтой баримтууд 2014-03-19 5145
1840 Мексикт хүүхдийн эрхтэн зардаг нууц бүлэглэлийг илрүүлжээ 2014-03-19 5566
1839 Хилийн чандад оршин суугаа иргэд бүлэглэн хулгай хийх нь ихэссэн гэв 2014-03-19 4854
1838 Монгол Улсын хүн ам хоёр сая 942.3 мянгад хүрчээ 2014-03-19 5451
1837 “Роснефть”Монголд газрын тосны хайгуул хийх санал тавив 2014-03-18 4882
1836 Хару башёг аваргууд тэргүүлж байна 2014-03-18 5732
1835 Эрэгтэйчүүдэд үнэгүй үзлэг хийнэ 2014-03-18 4928
1834 Энэтхэг бүсгүй ах дүү таван эртэй гэрлэжээ 2014-03-17 5032
1833 Хойд Солонгос нэг өдөрт 25 пуужин харвасан байна 2014-03-17 4789
» Лондонд ад үзэгдсэн Чингисийн хөшөөг монголруу ачсан гэв 2014-03-17 4448
1831 Хайртай гэдгээ илэрхийлэх 22 арга 2014-03-16 5285
1830 25 настай Ганбууш??? 2014-03-16 5375
배너신청
자생병원

배너신청