Бичлэгийн тоо 3,329
Өнөөдөр "Дэлхийн нойрны өдөр" тохиож байна
Өнөөдөр "Дэлхийн нойрны өдөр" тохиож байна. Уг өдрийг 2008-н оноос эхэлэн Олон улсын анагаах ухааны нийгэмлэг тэмдэглэж иржээ. Ийнхүү "Дэлхийн норйны өдөр хэмээн тэмдэглэх болсон гол зорилго нь хүн төрөлхтний нойрсох буюу унтах хугацаа жилээс жилд багассаар байгаатай холбоотой ажээ. Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг ба насанд хүрсэн хүний хоногт унтах зохистой хугацаа нь 7-8 цаг байдаг байна. Гэвч сүүлийн 20 жилд хүний унтах цаг хугацаа 30 минут багассан нь нойргүйдлийн шалтгаан болж байгаа аж. Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхийг бодвол, оюуны хувьд өдрийн туршид илүү эрчимтэй ажилладаг учир тэд илүү их удаан унтах шаардлагатай байдаг ажээ.
Л.Баяр