Бичлэгийн тоо 3,329
БНСУ-Д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийтэй уулзалт хийсэн байна.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга “Монгол Улс, БНСУ-ын харилцаа “иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээр чухал үүрэгтэй.
Цаашид БНСУ бүс нутаг дахь манай улсын ойрын түнш орны хувьд Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаа”-г онцолсон аж. Мөн Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, АПЕК-ийн гишүүн, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтэйг дурьдаж, энэ нь бүс нутгийн интеграцид нэгдэхэд чиглэсэн манай бодлогын нэг томоохон зорилт гэдгийг онцолсон байна.
Үүнээс гадна хоёр орны иргэдийг харилцан визгүй зорчуулах талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэйг Кан Чан Хийд хандан хэлсэн байна. Харин Үндэсний Ассамблейн дарга “Монгол Улс болон БНСУ нь олон улсын тавцанд ойр хамтран ажилладаг. БНСУ уул уурхайн баялаг хомс боловч хүн ам ихтэй.
Харин Монгол Улс байгалийн эрдэс баялаг ихтэй. Хүн ам цөөнтэй. Бид цаашид хоёр орны онцлог болон хамтран ажиллах нөхцөл бололцоог судлан улам гүн гүнзгий хамтран ажиллана гэдэгт итгэдэг. УИХ-ын даргын хөндсөн визний асуудлыг анхааралдаа авч ажиллана” хэмээжээ.Эх сурвалж: www.mminfo.mn