Бичлэгийн тоо 3,329
25 мянган долларт багтах 2014 оны хамгийн тансаг машинууд 

Үнэтэй биш гэхээр та заавал хурд хуч, загвар муутай ердийн эсвэл хуучин машин авч унах шаардлагагүйг Америкын автомашин үнэлгээний Kelley Blue Book компани харуулж 25 мянган доллар болон түүнээс доош өртөгтэй, энэ оны хамгийн тансаг 5 машинуудыг нэрлэж байна.

5.Chevrolet Camaro Coupe - 24,640 ам.доллар

Нэрэндээ таарсан сайхан хийцтэй догшин хүлэг Camaro.

1967 онд General Motors-оос гараагаа эхэлж, 2002 онд үйлдвэрлэхээ больсон ч 2010 оноос дахин худалдаанд гарах болсон билээ. 2014 оны загвар нь 323 морины хүчтэй, V6 хөдөлгүүртэй. Хэрэв танд 25 мянга бага санагдаад байвал илүү хүчтэй, сайн үзүүлэлтэй нь 60 мянган доллар хүртэл байгаа.

4.Volkswagen GTI - 24,619 ам.доллар

2 хаалгатай энэхүү загвар маань 200 морины хүчин чадалтай, 4 цилиндрийн хөдөлгүүртэй, 8 чанга яригчтай. Ердийн 2 хаалгатай машинуудыг бодвол илүү спортлог, Европ төрхтэй тансаг унаа гэж хэлж болно.

3.Jeep Wrangler - 22,195 ам.доллар

Энэ хүлэг таны төлөө шороо тоосыг ажрахгүй туулах зуураа өөрийг тань өнгөлөг харагдуулж бас чадна. 285 морины хүчин чадалтай, V6 хөдөлгүүртэй, автомат болон механик хөдөлгүүртэй.

2.Ford Fiesta ST – 21,298 ам.доллар

Шинэхэн Форд маань 197 морины хүчин чадалтай, 4 цилиндрийн хөдөлгүүртэй. Мөн өмнөх Fiesta загваруудаа бодвол илүү спортлог дугуй нь танд хурд хүчний гайхамшгийг мэдрүүлнэ.

1.ScionFR-S – 25,455 ам.доллар

Үнэлгээний компаний зүгээс тус загварыг 2 дахь удаагаа энэ жагсаалтын тэргүүнээр нэрлэж байгаа ажээ.

FR S загвар үргэлж 25 мянгаас доош үнэтэй худалдаанд гардаг байсан бол шинэхэн загвар нь тус жагсаалтын хамгийн үнэтэй мөн 25 мянгаас дээш өртөгтэй ганц хүлэг нь юм. Жинхэнэ жолоочдод зориулсан гэх энэ загвар 200 морины хүчин чадалтай, 4 цилиндрийн хөдөлгүүртэй бөгөөд автомат хөдөлгүүрийг илүү 1,100 доллараар суурилуулж болно гэнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7978378/3a5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1829 БНСУ –ын эмнэлэгтэй хамтран ажиллана 2014-03-16 5607
1828 Гадаад төрхөндөө анхаардаггүй хүний дотоод ертөнц "ядуу" 2014-03-15 6005
1827 7785 Монгол иргэн Солонгост хууль бусаар ажилладаг 2014-03-15 5538
1826 Өнөөдөр "Дэлхийн нойрны өдөр" тохиож байна 2014-03-14 5450
1825 Монгол залуу америк цагдаад буудуулж амиа алджээ 2014-03-14 6089
1824 Монгол, БНСУ-ын иргэд визгүй зорчих талаар ярилцлаа 2014-03-14 5355
1823 Дэлхийд хамгийн их шуугиан тарьсан зурагнууд 2014-03-13 5384
» 25 мянган долларт багтах 2014 оны хамгийн тансаг машинууд 2014-03-13 5674
1821 Манай тамирчин рекорд тогтоож, аварга болжээ 2014-03-13 5686
1820 Алга болсон онгоцыг Филиппиний далайгаас олсон гэсэн мэдээлэл гарлаа 2014-03-13 5808
1819 Ираны алдарт зөн билэгч Мохсен Норузигийн Монголчуудад хандаж хэлсэн захиас [1] 2014-03-12 5795
1818 З.Энхболд Пусанд байгаа монгол иргэдтэйгээ уулзна 2014-03-12 4713
1817 Сураггүй болсон онгоцны нэг зорчигч захиас үлдээсэн байжээ 2014-03-11 5647
1816 Брэндон Ховард, Майкл Жексоны хүүхэд болох нь тогтоогджээ 2014-03-11 4328
1815 Орон сууц худалдан авагчдын сонорт !!! 2014-03-10 3991
1814 13 настай сурагч ангидаа цөмийн реактор бүтээжээ 2014-03-10 5371
1813 Эмэгтэйчүүд тайван жагсаал хийж байна 2014-03-09 5535
1812 Умард Солонгосын усан онгоцыг бөмбөгдөж устгана гэв 2014-03-09 5388
1811 Монголдоо хиймэл дагуул бүтээх төсөл танилцуулгаа хийнэ 2014-03-09 5686
1810 239 зорчигчтой онгоцыг хайж байна 2014-03-08 5800
배너신청
자생병원

배너신청