2008 оны 06 сарын 28 Sierra Leone улсын нийслэл Freetown
Дэлхийг тойрох төлөвлөгөө боловсруулж байх үедээ гишгэсэн газар бүртээ өөрийн хийсэн бүтээсэн, эсвэл ямарваа нэгэн зүйлийг үлдээж байх болно гэж төлөвлөсөн юм.
Sierra Leon-ий энхийг сахиулагч дээр очоод хэд хоног сайхан амарч авсны дараа залуучууддаа нэгэн зүйл үлдээмээр санагдлаа. Хэдийгээр миний хийж чадах зүйл хязгаарлагдмал байсан ч манай энхийг сахиулагч залуусын үйл ажилгааны талаар Монголчууд тэр болгон мэддэггүй тул видео клип хийх санаа төрлөө.
Энэ талаар нэгэн үдэш багийн удирдлагт хэлхэд тэд маш сайнаар хүлээж авлаа. Энэ дахиад хэзээ видео хөгжимтэй ажилдаг хүн ирээ билээ гээд. маргааш нь Видео клип хийх төлөвлөгөө, шаардлагтай материалууд, зураг авалтын планийг цаасан дээр хувилаад тэдэнд танилцууллаа.
Манай цэргийн ангид надад шаардлагтай зүйлүүд бараг байхгүй байсан тул, юуний түрүүнд олж болхоос эхэлж хайлаа. Манай залуус гадаадад алба хааж байгаад гэртээ харих юмчинь гээд хэд хэдэн камер авсан байлаа. Харамсалтай нь тэхникийн мэдлэг хомс байснаас бүх камэрууд NTSC байлаа. Би умну хэд хэдэн удаа НЦЦ систэмийг ПАЛ болгож байсан тул эн удаа тэр н надад хэцуу биш байлаа. Харин залуус Монголд хариад бичлэгээ үзэх хуулхад нэлээд төвөг болнодоо гэж санууллаа. ПАЛ гэдэг сыстэл Азийн ихэнх орон Европод хэрэглдэг бол NTSC нь Америк Японд байдаг юм. Дараагын ажил сайн чанарын компьюүтэр олох байлаа. Хамгийн сайн PS, Очроогын Лаптоп, Онцгой даргийн камер тэгээд ажлын өрөөнд ширээ засаад 24 цаг миний мэдэлд өглөө. тухайн компьюүтэрт шаардлагтай прогррамуудаа суулгаад ажилдаа орлоо.
Клип хийвэл ямар дуу сонгох тал дээр би өөрийнхөө Монгол дууг тавихаар боллоо, учир нь зохиогчийн хуулиар хүний хөгжим дээр бичлэх хийх нь зохимжгүй бөгөөд өөрийгөө үл хүндэлсэн хэрэг болхоор байлаа. Хэдхэн минутын видео бичлэгийн төлөө бүхэл бүтэн багийн 250 хүнийг хөдөлгөх хэрэг гарж байсан тул анхнаас маш сайн төлөвлөх хэрэгтэй байлаа. Нийт бичсэн, үйл ажилгаа явуулсан бичлэгээс цөөхөн хэсэг нь клипэнд багтсан юм. Зориулалтын бус камер ашгилж байсан тул аль болох чанар гэрэл дээр алдахгүй байхийг хичээж байлаа. Миний тэхникийн болон баталгаатай ажлыг хангуулхаар 3 байлдагч үүрэг авсан байсан бөгөөд бичлэг хийх бүх санлуудыг багийн удирдлаг бүрэн дэмжсний ачаар Монголын энхийг сахиулагчдийн клип бэлэн болсон юм.
Ялангуя тэрхүү хуягттай цувааг Freetown хотоор явуулах нь хамгийн том ажил байсан юм. Хэрвээ миний ажил амжилтгүй болбол бүхэл бүтэн багийн ажил унах байсан тул зарим шөнө унтахгүйгээр байгаа бололцоог ашиглаж ажилсан юм. Анх Монголынхоо энхийг сахиулагчдаа харсан, тэд нарын үүрэг гүйцэтгэж байгаа байдлаар бахархсан тул энэхүү видео клипээр тэдэнд бэлэг барисан юм.
Сар гаруй миний аялалиын хэцүү үед гэр бүл, найз нөхөд болж, эх орондоо байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан та бүхэндээ маш их баярлаа.
2008 оны 08 сарын 26. Mauritania улс Nouakchott хот