Бичлэгийн тоо 3,329

Малайзын Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрсөн “Boeing 777-200 ER” онгоц сураггүй болоод гурав хонож байна. Энэ хооронд Малайзын агаарын тээврийн компаниас сураггүй болсон “MH370” нислэгт зорчиж явсан хүмүүсийн мэдээллийг цуглуулан, нийтэд дэлгэж эхлээд байна.

Тэрээр уг нислэгт Монголыг зорьж явсан хоёр зорчигч байсан тухай өмнө нь мэдээлсэн. Малайзын “MH370” нислэгт  Энэтхэгийн Ченнай дахь Олон улсын загасны аж ахуйн эрхлэгчдийн хоршооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Чандрика Шарма Улаанбаатар хотод өчигдөр буюу энэ сарын 10-нд эхэлсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хуралдаанд оролцох ёстой байжээ.

Харин Шинэ Зеландын иргэн 38 настай Пол Уикс нь Монголын уул уурхайн компанид өндөр цалинтай ажлын санал хүлээн авсан учир Улаанбаатарыг зорьж явжээ.

Тэгвэл Пол Уикс өөрийнх нь зорчиж явсан  Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200 ER” онгоц сураггүй алга болохыг урьдаас мэдсэн мэт эхнэртээ захиас хэлж үлдээсэн байна. Пол Уиксийн эхнэр Даинкагийн “The Times” сонинд өгүүлснээр тэрээр “өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол хоёр хүүдээ өгөөрэй гээд бөгж, цагаа эхнэртээ захиж үлдээсэн гэнэ. Пол Уикс гурван настай том хүү Линкольнг хүнтэй гэрлэхээр нь өгөөрэй гээд хуримын бөгжөө, зүүж байсан цагаа  ой хүрч яваа бага хүү Жакт өгөөрэй хэмээн эхнэртээ үлдээгээд онгоцонд суусан.” хэмээн ярьсан байна.

Механикийн инженер мэргэжилтэй Пол Уикс өнгөрсөн 2011 онд амьдралаа шинээр эхлэхээр Австралийн Перт хотод гэр бүлийнхээ хамт нүүж ирсэн аж.

Одоогоор сураггүй болсон Малайзын агаарын тээврийн “Boeing 777-200 ER” онгоцыг далайд осолдсон байж магадгүй хэмээн 10 орны хамтарсан эрлийн баг далайд хайлт, самналт хийж байгаа билээ.zahias                 Хоёр хүүгийн эцэг Шинэ Зеландын иргэн Пол Уикс irgen  Энэтхэгийн Ченнай дахь Олон улсын загасны аж ахуйн эрхлэгчдийн хоршооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Чандрика Шарма

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7973641/7ec/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1829 БНСУ –ын эмнэлэгтэй хамтран ажиллана 2014-03-16 5607
1828 Гадаад төрхөндөө анхаардаггүй хүний дотоод ертөнц "ядуу" 2014-03-15 6005
1827 7785 Монгол иргэн Солонгост хууль бусаар ажилладаг 2014-03-15 5538
1826 Өнөөдөр "Дэлхийн нойрны өдөр" тохиож байна 2014-03-14 5450
1825 Монгол залуу америк цагдаад буудуулж амиа алджээ 2014-03-14 6089
1824 Монгол, БНСУ-ын иргэд визгүй зорчих талаар ярилцлаа 2014-03-14 5355
1823 Дэлхийд хамгийн их шуугиан тарьсан зурагнууд 2014-03-13 5384
1822 25 мянган долларт багтах 2014 оны хамгийн тансаг машинууд 2014-03-13 5674
1821 Манай тамирчин рекорд тогтоож, аварга болжээ 2014-03-13 5686
1820 Алга болсон онгоцыг Филиппиний далайгаас олсон гэсэн мэдээлэл гарлаа 2014-03-13 5808
1819 Ираны алдарт зөн билэгч Мохсен Норузигийн Монголчуудад хандаж хэлсэн захиас [1] 2014-03-12 5795
1818 З.Энхболд Пусанд байгаа монгол иргэдтэйгээ уулзна 2014-03-12 4713
» Сураггүй болсон онгоцны нэг зорчигч захиас үлдээсэн байжээ 2014-03-11 5647
1816 Брэндон Ховард, Майкл Жексоны хүүхэд болох нь тогтоогджээ 2014-03-11 4328
1815 Орон сууц худалдан авагчдын сонорт !!! 2014-03-10 3991
1814 13 настай сурагч ангидаа цөмийн реактор бүтээжээ 2014-03-10 5371
1813 Эмэгтэйчүүд тайван жагсаал хийж байна 2014-03-09 5535
1812 Умард Солонгосын усан онгоцыг бөмбөгдөж устгана гэв 2014-03-09 5388
1811 Монголдоо хиймэл дагуул бүтээх төсөл танилцуулгаа хийнэ 2014-03-09 5686
1810 239 зорчигчтой онгоцыг хайж байна 2014-03-08 5800
배너신청
자생병원

배너신청