Бичлэгийн тоо 3,329
Саун ажиллуулах нэрээр биеийг нь үнэлүүлж байжээ

“Хас Монгол” хөдөлгөөний тэргүүн Д.Дарханбаяр, “Цагаан хас” бүлгэмийн тэргүүн Ж.Эрдэнэзаяа нар гишүүдийн хамт өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдэнд хандсан “саун ажиллуулах нэрээр охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх явдал газар авч байна. Үүнийг хянаж, шалгаж өгөөч” гэсэн гомдол, хүсэлт удаа дараа ирэх болжээ.

6

Үүний дагуу тэд энэ сарын дөрвөн буюу өнгөрсөн мягмар гарагт зарим саунд шалгалт хийсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны хоёрт орших “АLE-HOUSE” зочид буудлын B1 давхарт байрладаг саунд шалгалт явуулжээ. Энэ үеэр тус саунд 10 гаруй эмэгтэй биеэ үнэлж байжээ. Тэд энэхүү асуудлыг харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Тус сауныг Отгоо гэх эмэгтэй ажиллуулдаг ба өмнө нь гурван жилийн хорих ял аваад тэнсэн харгалзаж суллуулсан тухай “Хас Монгол” хөдөлгөөний тэргүүн Д.Дарханбаатар ярьж байсан.

6

Мөн тэрбээр “Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах тухай зааж өгсөн байдаг. 124 дүгээр зүйлийн хоёрдугаар хэсэгт Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Энэ хүмүүст Монгол улсын хууль үйлчлэхгүй байна. Монгол эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлэх бусармаг үйл ажиллагаа явуулж байгаа энэ эмэгтэйд болон бусад саунд холбогдох хууль хяналтын байгууллагууд арга хэмжээ авахгүй байна вэ. Эдгээр замбараагүй байдлыг шалгах ёстой МХЕГ зэрэг байгууллага ажлаа хийхгүй байна” гэлээ.

6

“Цагаан хас” бүлгэмийн тэргүүн Ж.Эрдэнэзаяагийн хэлснээр “Онгон охидыг 1200-1500 доллар хүртэл мөнгөөр зарж байна” гэх мэт мэдээлэл ирсэн байна. Тэд энэ мэдээллийн дагуу болон саун гэх мэт охид бүсгүйчүүдийг ашиглан бусармаг аргаар мөнгө олж байгаа газрууд, гадаадад сурч, ажиллуулах зэргээр эмэгтэйчүүдийг хилийн дээс алхуулж байгаа ажлыг хянаж, шалган, судалгаа хийж байгаа аж.

Мөн урин дулааны цаг ирж байгаатай холбоотойгоор эхлэх уул уурхайн болон барилгын салбарт анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдсэн.

 "ALE HOUSE" зочид буудлын подволийн сауныг ажиллуулдаг н.Отгоо эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг байжээ.

5

Б.Буд

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7966754/7db/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1809 Эмэгтэй хүн бүрт ашигтай зөвлөгөө 2014-03-08 5648
1808 Цахим төлбөрийн системийг нэвтрүүлнэ 2014-03-08 5334
» Саун ажиллуулах нэрээр биеийг нь үнэлүүлж байжээ 2014-03-07 5389
1806 28 настай бүсгүй хагас жилийн дотор 40 насаар хөгширчээ 2014-03-07 5983
1805 Хойд солонгосын харвасан пуужин Хятадын иргэний онгоцыг онох шахжээ 2014-03-06 6019
1804 35-тай ч 13 настай охин шиг харагддаг эмэгтэй 2014-03-06 6230
1803 Увсын чацарганы тос дэлхийн стандартад нийцлээ 2014-03-06 5815
1802 Түркт Чингис хааны тухай ном хэвлэгдлээ 2014-03-05 6127
1801 Франц руу визгүй зорчоорой 2014-03-05 5515
1800 Оюутнууд тэтгэлгээр Лондонд суралцана гэв 2014-03-05 5542
1799 Монголын ноолууран бүтээгдэхүүн АНУ ба Канадын зах зээл дээр гарах гарцаа нээлээ 2014-03-04 5067
1798 Хүнсний ногооноос хорт бодис илрэхээр юу идэх болж байна аа 2014-03-04 5286
1797 Япон,Никрагуад хүчтэй газар хөдлөлт боллоо 2014-03-04 5979
1796 Он гарсаар 33 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдов 2014-03-03 5765
1795 Хөгжим ба жирэмслэлт 2014-03-03 5765
1794 Ганбууш Солонгост фото модель болжээ 2014-03-03 6613
1793 Жинхэнэ эр хүн гэр бүлийн үнэ цэнийг мэддэг 2014-03-02 5674
1792 Оросын цэргүүд Украины бүсэд нэвтэрлээ 2014-03-02 5721
1791 Дэлхийн хамгийн ер бусын хос 2014-03-01 6487
1790 "Өвлийн спортын ордон” барина [1] 2014-03-01 4677
배너신청
자생병원

배너신청