Бичлэгийн тоо 3,329
Япон,Никрагуад хүчтэй газар хөдлөлт болло
Японы Окинава арлын ойролцоо даваа гаригт шилжих шөнө 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв Нахо хотоос хойд зүгт 143 км зайд, газрын гадаргаас 112 км гүнд байсан аж. Газар хөдлөлтийн уршгаар хүний амь эрсэдсэн юмуу эвдрэл сүйрэл гарсан мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлтийн улмаас үүсдэг цунамигийн аюул зарлаагүй байна. Никараугагийн эрэг орчим мөн шөнө шөнө 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Газар хөдлөлтийн төв Хикуилильо хотоос 23 км зайд, газрын гадаргаас 70 км гүнд байжээ
