Бичлэгийн тоо 3,329

Хөгжим ба жирэмслэлт

Уншсан 5766 vote 0 2014.03.03 15:55:21

Хөгжим ба жирэмслэлт

Тайваны эмнэлгийн их сургуулиас нийт 236 эмэгтэйд туршилт хийсэн. Тэдний 116 эмэгтэйд өдөр бүр 30 минут хөгжим сонсгож бусдад нь сонсгоогүй байна.

Үр дүн нь: 2 долоо хоногийн турш сонссон хөгжмийн нөлөө нь хүний сэтгэл санаанд ашиг тустай нь мэдэгдэж байсан. Сонгодог хөгжим, бүүвэйн дуу эсвэл байгалийн ая сонссон эмэгтэй сонсоогүй эмэгтэйтэй харьцуулахад хамаагүй бага стрессд орж байсан байна.

Стресс ба жирэмслэлт
Зарим нэг энгийн стресс, хэт стресс зэрэг нь ээж болон хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Стресс бага байх нь хэвийн учраас жирэмсэн эмэгтэй шинэ амьдалдаа бэлтгэн анхаарал тавьж болно. Харин их стресс болон санаа зоволт нь жирэмслэлт болон ургийн эрүүл мэндэд гүнзгий нөлөөлдөг ба хамгийн муу үр дүн нь зулбалтанд ч хүргэх аюултай. Стресст орсноор мэдрэлийн төгсгөлийн булчингууд их чангарч төрөх үедээ илүү өвдөлтийг мэдэрч төрөлтийг удаашруулж болдог.

Хөгжмийн үнэ цэнэ
Хөгжим яагаад эмэгтэй хүнийг тайвшруулдаг талаар олон шалтгаан байдаг. Богино хугацаанд хөгжим сонссоноор бид тайвширч чаддаг. Бидний бие хөгжмийн хөгөнд ч мөн хариу үйлдэл үзүүлж байдаг.

Нэмж хэлэхэд хөгжим нь төрөлтийн өрөөнд ч төрөх гэж байгаа эмэгтэйг тайвшруулж чадна. Энэ нь жирэмсэн эмэгтэйд өөр зүйлд анхааралаа хандуулахад дөхөмтэй. Гэхдээ яг үнэндээ физиологийн үр дагавар нь жирэмсэн эмэгтэйг тайвшруулж өвдөлтийг бага мэдрүүлдэг.

Хөгжмийн ашиг тус
Хөгжим бол эмэгтэй хүнийг уур уцаар болон бухимдалгүй байлгаж сэтгэл санаагаа тайван байлгах хамгийн гайхалтай арга болж өгч чаддаг. Хөгжмийн эмч нар хөгжмийг жирэмслэлт болон төрөлтөнд хэрэглэдэг. Хөгжмийн тусламжтай тайвшрах нь зайлшгүй хэрэглэдэг зарим эмийн хэрэглээг багасгадаг ба энэ нь хүүхэд эсвэл ээжид хүндрэл тохиолдох эрсдэлийг багасгадаг. Мөн хөгжим нь өвчнөөс сэргийлдэг ач холбогдолтой. Жирэмсэн эмэгтэйд сонсож болох хөгжмийн талаар дараах мэдээлэлийг санал болгож байна:

Бага дүнгэнээнтэй
Дуу эсвэл темп нь хурдан өөрчлөгддөггүй
Темп нь ойролцоогоор 1 минутанд 60 юм уу түүнээс бага байх

Та ямар дуу сонгосон байх нь хамаагүй өдөрт 30 минут сонсох нь таныг гайхалтай тайвшруулж, амралт өгч төрөх гэж буй хүүхэддээ анхаарал хандуулахад ач тустай.

www.URLAG.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7955608/5a2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1809 Эмэгтэй хүн бүрт ашигтай зөвлөгөө 2014-03-08 5651
1808 Цахим төлбөрийн системийг нэвтрүүлнэ 2014-03-08 5337
1807 Саун ажиллуулах нэрээр биеийг нь үнэлүүлж байжээ 2014-03-07 5390
1806 28 настай бүсгүй хагас жилийн дотор 40 насаар хөгширчээ 2014-03-07 5984
1805 Хойд солонгосын харвасан пуужин Хятадын иргэний онгоцыг онох шахжээ 2014-03-06 6020
1804 35-тай ч 13 настай охин шиг харагддаг эмэгтэй 2014-03-06 6231
1803 Увсын чацарганы тос дэлхийн стандартад нийцлээ 2014-03-06 5816
1802 Түркт Чингис хааны тухай ном хэвлэгдлээ 2014-03-05 6128
1801 Франц руу визгүй зорчоорой 2014-03-05 5516
1800 Оюутнууд тэтгэлгээр Лондонд суралцана гэв 2014-03-05 5543
1799 Монголын ноолууран бүтээгдэхүүн АНУ ба Канадын зах зээл дээр гарах гарцаа нээлээ 2014-03-04 5068
1798 Хүнсний ногооноос хорт бодис илрэхээр юу идэх болж байна аа 2014-03-04 5287
1797 Япон,Никрагуад хүчтэй газар хөдлөлт боллоо 2014-03-04 5981
1796 Он гарсаар 33 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдов 2014-03-03 5766
» Хөгжим ба жирэмслэлт 2014-03-03 5766
1794 Ганбууш Солонгост фото модель болжээ 2014-03-03 6614
1793 Жинхэнэ эр хүн гэр бүлийн үнэ цэнийг мэддэг 2014-03-02 5675
1792 Оросын цэргүүд Украины бүсэд нэвтэрлээ 2014-03-02 5722
1791 Дэлхийн хамгийн ер бусын хос 2014-03-01 6488
1790 "Өвлийн спортын ордон” барина [1] 2014-03-01 4678
배너신청
자생병원

배너신청