Бичлэгийн тоо 3,329
БНСУ-руу явж байгаа иргэд банкинд долоон сая төгрөг байршуулна
Уншсан 6696 vote 0 2014.02.28 23:47:31БНСУ-руу явж байгаа иргэд банкинд долоон сая төгрөг байршуулна

Харин үүнд Гадаад харилцааны яамнаас барьцаа мөнгөний хэмжээг урилгагүй бол 20 сая төгрөг байсныг багасгаж 14 сая, урилгатай тохиолдолд 10 сая төгрөг банкинд байршуулах шаардлагатай байсныг долоон сая төгрөг болгож багасгасан. БНСУ-ын тал барьцаа мөнгө байршуулдаг болсноос хойш виз олголт нэмэгдсэн талаар мэдээлэл өгч байгаа. Цаашид иргэд зорчих асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж байна гэсэн хариу өгчээ.
Мөн Украйнд сурч байгаа оюутнууд, ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд хандаж тус улсад сурч, ажиллаж байгаа манай иргэд сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх талаар сэрэмжлүүлгийг холбоо барьж уламжлахыг санууллаа.
Түүнчлэн лавлах үйлчилгээний дөрвөн оронтой тусгай дугаарууд 1800, 1900 угтвар дугаартай болж байгаа талаар асуулт цөөнгүй иржээ. 1800 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор энгийн тарифаар эсвэл төлбөргүйгээр тийз захиалга, банкны мэдээлэл, гааль татварын зөвлөгөө зэрэг төрийн болон бусад байгууллагын үйлчилгээний талаарх мэдээллийг авах юм.
Харин 1900 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор нэмүү өртөгт, төлбөртэй үйлчилгээ буюу бүх төрлийн лавлах , зөвлөгөө, зар авах өгөх, мэндчилгээ хүргэх зэрэг үйлчилгээ авна. Угтвар дугаартай болсноор хэрэглэгчид төлбөргүй, энгийн тариф, эсвэл төлбөртэй тусгай дугаарт залгаж байгаа эсэхээ ялгаж мэдэх боломжийг бий болгож байгаа давуу талтай гэсэн хариуг МТШХХГ-аас өгчээ.