Бичлэгийн тоо 6,515
чамайг амьдрал алгаддаг уу
одоо тэгээд яана гэж ?
евгени онегины Онегин тэр, Татьяна нь би юм шиг л байх уу....
үгүй ядаж хүйс нь хүртэл зөрөөд байдаг.
Ленски шиг дурлалын төлөө буудуулж байхыг илүүд үзэж явсан маань
энэ .. ленски их удаан бодсон тэгээд одоо ахиад л бодох уу, хариулт нэхэх үү, хайх уу....
-чамайг амьдрал алгаддаг уу?
-намайг харин алгаддаг...
-намайг ч бас,..
-шалчигнахаа больцгоо
байраа сольлооо....
Солийг сольсон нь ... Хаяа бодовч Солийг ер нь өөртөө тохирохгvй эхнэр юм гэж санадаг боллоо.....
яагаад болдоггүй явдал учир гэдэг чинь энэ вэ....
их тэнгэрийн дүлий олж баяжсан тэр өдрөөс хойш амьдрал маань савангийн хөөс шиг хэзээ л бол хэзээ хагарах болчихоод байсныг нь, харин ч давирхайнд хадгалагдсан ховор олдвор шиг авч үлдээ биз дээ чи... ерийн нэг талхны булангаас бариагүй гэдэгтэй итгэж, бялуу зооглож байна гэж дотроо бодсон гэжүүдээ, үгүй юм байна, үнэндээ давтагдашгүй байсныг нь хүлээе....
энэ үгээрээ чи өөр нэгийг нь гомдоож үргэлжлэлгүй,... цатгахгүй хоол идчихээд босож байгаа юм шиг ....болгох гээ юу?
тэгж яривалчиг тэр үед Ленски амьдралын төлөөд хуруу хумсаа хуйхлаж, ажин түжин суух тухай бодсоноос жаргалын тухай бодсон гэжүүдээ, одоо тэгээд гар газарт, хөл хөрсөнд амар жимэр аяганы амсар зуух гэтэл энэ үү, би чамтай муудалцаагүй байлтай бурхантан минь....
манан замхарч, салхи гарахыг хүлээж эндээ хэсэг сууядаа,
цаг төрийн ийм их үймээн дайны хажуугаар дажинг дагуулалгүй яахав....
ширвээд өнгөрөх бүрт шилээ татаж, хамараа сартайлгаж гүйдэггүйсэндээ...
тэгвэл нам жимийн дунд өчүүхэн чимээ нүргээн болдогийн үлгэр энэ байх нь.....
