
Хойд Солонгосчууд Японы тэнгист жижиг хэмжээтэй пуужин суурилуулсан талаар Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдэгджээ. Коммунист удирдагчид жил бүр зохион явуулдаг Өмнөд Солонгос-Америкийн цэргийн сургуулилтыг эсэргүүцэж ийм арга хэмжээ авч байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сард уг цэргийн сургуулилтыг эсэргүүцэж Солонгосын дайныг эхлүүлнэ хэмээн сүрдүүлж байв. Ингэж байн байн сүрдүүлэг явуулдаг нь дэлхийд өөрсдийгөө цэргийн хүч ихтэй гэдгийг сануулах гэсэн алхам хэмээн шинжээчид тайлбарладаг. Хойд Солонгосын эрх баригчид сүүлийн жилүүдэд дунд хэмжээтэй баллистик пуужин, хэдэн зуун километрийн цаанаас ч дэлбэрэх хүчин чадалтай зэвсгүүдийг үйлдвэрлэж байгаа гэж ажиглагчид үздэг юм.