“Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам”-аар нийтийн үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авдаг тогтолцоог үгүй болгосон.
Уг журам энэ сараас хэрэгжих байсан ч өнөөг хүртэл төдийлөн биеллээ олоогүйгээс ШӨХТГ-т ирэх гомдол тасрахгүй байгаа аж. Иймд тус газраас Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргад нийтийн үйлчилгээний газруудын бие засах газрыг төлбөргүй болгож, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажил зохион байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ.
Дээрх журмын 4.18-д зааснаар үнэ төлбөргүйгээр ариун цэврийн өрөө ажиллуулах газарт үзвэр үйлчилгээ, эмнэлэг, томоохон зах, худалдааны төв, супермаркетууд хамрагдах юм.
Эх сурвалж:
 |