....байнга, юм угаагаад хэцэн дээр тохчихсон , зураглагдаж байдаг юм юм шиг ээ
зарим хувцаснаас ус тусаж байхад, зарим нь хатчихсан салхинд дэрвэж байдаг. бүгд нэг хүний хувцас ч бай, аль эсвэл бүгдийг нь нэг хүн угаасан ч бай, хувцаснууд хэцэн дээр өөр өөрийн жингээр дарж, өөр өөрийн гэсэн нар салхины үйлчлэлтэй байдаг юм. хэрэв хүний сэтгэл гэдэг хувцас тэр тусам аа хэцэн дээр тохсон хувцас байлаа гэж бодоход, насан туршидаа угааж байгаагүй тийм хувцас хэцэн дээр тохойтой байхыг харая, аль нэгэн хаврын шавар шавхай үсэрч наалдаад хатуурсан, хэзээ нэгэн өдөр хамраас гоожсон цус болсон хэсэг нь харлаж дарайсан, ямар нэгэн иртэй зүйлд огло татсан байя, саяхан нэг, бүүр эрт нэг огло татсан,... зарим нь түүнийхээ дагуу сэмэрсэн. зарим хэсэгтэй өвдөг тохойн хэсэгт элэгдэж нэмгэрсэн, бөөгнөж бүрсийсэн, наранд гандсан байя гэж бодое. эсвэл угааж цэвэрлсэн хэрнээ хувцасаа хэцэн дээр тохоод он удаан жил орхисон гэж бодое. хэрэв тийм хувцасыг хэн нэгэн авч өмсөх бол тэр хэвээр нь өмссөн байхад л муухай харагдана. би л хувьдаа тийм хувцас та өмссөн байвал ярихыг ч хүсэхгүй.
гэтэл яагаад зөвхөн хувцас, ажлын хувцас поором оо хүртэл тос будаг болгосон, хайнгадуухан хүн, аль эсвэл үнхээр тийм хүнд нөхцөлд байгаа хүний хувцас муухай байхад бидэнд таалагдахгүй байна вэ.
маш сайхан бүсгүйн торкой жаахан хэсэгтээ сэмэрсэн байхад л, сайхан залуу гуталынха хоншоороор газар өшиглөж орхиод, шороо болчихсон байхад л тэр өчүүхэн зүйл л бүхийл оршин буй үнэ цэнийг нь унгаж орхидог. бид тэгвэл ухаандаа "сэтгэлээ хэзээ ч угааж байгаагүй", хүнийг төсөөлөн бодое.
ямар шившигтэй гэхээрээ хүмүүс халаасандаа муудаж эвгүй үнэр гаргах юмыг хийчихээд мартдаг байнаа. эсвэл бүтэн зуун доллар халаасандаа хийсэнээ мартаад мөнгөгүй явж байгаа хэн нэгнийг бид хөөрхийлөх хэрэгт байна уу? ингэж бодвол өөрийнхөө зүрх тархи хоёр чинь зөрчилдөөд нэгдэхгүй байгаа хайр сэтгэл, амьдрал мөнгө, шудрага ба шудрага бусын тухай ярихад бие сэтгэл ээ ердийн барааны савангаар аль эсвэл угаалгын шингэн (fairy) пэрийгээр ч болтугай нэг удаа угааж байгаагүй хүмүүстай бид өдөр бүр харилцаж байдаг юм. тиймээс бидний эргэн тойронд худал үг, хов яриа, зовлон бас нүгэл, сэтгэл хангалуун биш байдал, хууран мэхлэлт, хайгаад олдохгүй байгаа аз жаргал тэргүүтэн оршиж бас эс оршиж байна. хүн бүр сэтгэлээ хувцас шиг угааж бүр индүүдэж өмсдөг байя гэж бодое, за жишээ болгож би эхлэе л дээ, С.Зориг оо чи үхсэнээрээ миний амьдрал төдийгүй монголчуудын ардчилалд том гарж боллоо би үүний чинь төлөө чамд дургүйлхэж, зэвүүцэж явдаг байлаа, одоо чамайг уучиллаа, гэдэг ч юм уу. даргаа чи дандаа миний мууг үздэг цалин бага өгдөг гэвч би нэнжин сэтгэл гаргаж гэмээнэ өөрийнхөө хэр дагнаас салж байгаа тул нэгүүлсэж байна гэдэг ч юм уу. 21-р зуун чи эхлэхдээ ийм олон өлмөн зэлмэн хүн гуйлагчдыг байлгасаар байгаа төдийгүй нэмж эгэл жирийн амьдралтайчуудаас ч тийш нь чирж байгаад чамд бид хэдий дургүй ч өнөөдөр би сэтгэлээ нэг угаамаар байна... гэдэг ч юм уу. бурхан минь гэж бид заримдаа уулга алддаг, би эмээ шиг ээ ээээцэг нь тат гэдэг ч юм уу, өөрөөр уургамчлаж байсангүй нэмж хэлэхэд би ямар нэг бурхан танихгүй. жанрасаг надад ганц ч үг хэлж байгаагүй. тиймээс бодол маань сэтгэл маань намайг авардаг бурхан биш гэдэгт батлан хэлэх арай зориг хүрэхгүй байна. харин итгэл үнэмшил ба дотоодтойгоо ярилцана гэдэгт агуулганд гүнээ хүндэтгэлтэй хандана.
сэтгэлийн маань хөдлөл
миний сэтгэл хажууд маань ямар нэгэн аятайхан бүсгүй суугаагүй тохиолдод нэг бол дээшээ нөгөө бол тоошоо хөдөлдөг байхад, хэн нэгэн суувал зүүн баруун тийш ээ тэр тусам аа, зүүн гар тийш зүрхэн тушаа үйлчлэл аваад байдаг юм. а харин гэснээс ингээд төгсгөе
