Би хэзээ нэгэн цагт миний хvv арьсныхаа єнгєнєєсєє бус хийсэн хэргээсээ болж шоронд суух сайхан vе ирнэ гэж мєрєєддєг…” гэсэн Мартин Лютер Кингийн алдартай vг байдаг.
Yvнтэй агаар нэгэн байж болох зарим нэг гаж жишиг гэж хэлж болох зvйлс Монголд байна аа:
Монголд,
- Хvмvvс Nokia3310 утас барьдагийнхаа тєлєє биш, утсаа бvрэн ашиглаж мэддэггvй байж худлаа vнэтэй утас баричихаад халаасандаа мєнгєгvй байгаагынхаа тєлєє гадуурхагддаг байгаасай.
- Жолоочид замын хєдєлгєєнд оролцохдоо тvрvvлж дайрч гарчихаад єєрийгєє “баатар”-т тооцож онгирох биш, бусдад зам тавьж єгч хvндлvvлж баатар болдог байгаасай.
- Хvмvvс Excel унадагийнхаа тєлєє биш, амьдралынхаа тєлєє зvтгэдэггvй, машин ч гvй байж нэгнийгээ муулдагийнхаа тєлєє шоолуулдаг байгаасай.
- Хогоо хол байгаа хогийн саванд хийсэн нэгнийгээ “аая, лаг соёлтой айн..” энэ тэр гэж явуулах биш, тамхи татаж акуркы нь хол нясалж хаяад, шvлсээ хvчтэй дуугаар нулимах нэгнийгээ “аая, лаг гудамжны атаман айн” гэж явуулж байгаасай.
- Хvн болон машин нь улаан гэрлээр биш ногоон гэрлээр зорчдог байгаасай.
- Айлын хvvхдvvд мєнгєгvйдээ биш, мэдлэггvйдээ гадаадад улсын зардлаар сурах шалгалтанд тэнцдэггvй байгаасай.
- 10 жилийн сурагчид хvнтэй унтаж, архи ууж vзсэнээрээ онгирох биш, тэдгээрээс vvдэх муу үр дагаварыг мэддэг, бусдыг дуурайх биш єєрийнхєє бодлоор зєв зvйлийг хийж чадаж байгаагаараа онгироосой.
- Залуучууд маань McDonald-н бургер идэж, Cola ууж бусад орныг дуурайчихаад єєрсдийгєє хєгжсєнд бодох биш, Айрагаа ууж, ааруулаа идэж, vvнийгээ бусад орныхноор дуурайлгачихаад єєрсдийгєє хєгжсєнд бодох болоосой.
