
Гадаадад эмчлүүлэгсдийн тоо өсч байгаа энэ үед эмчлэх нэрийдлээр хууль бусаар эрхтэнийг нь авсан хэргүүд гарч эхэллээ. Тодруулбал манай улсын иргэн оны өмнө бөөр шилжүүлэн суулгуулахаар Солонгос руу явжээ. Тэнд эмчилгээ хийлгэх явцад солонгос эмч нар өвчтөнд өөр эрхтнийг нь авах шаардлагатай болсон хэмээн өөр эрхтийг нь авсан байна.
Тэд ийм маягаар хоёр үйлдэл хийсний эцэст манай улсын иргэнийг бөөр шилжүүлэн суулгах боломжгүй боллоо хэмээн нутаг буцаасан бөгөөд өвчтөн эх орондоо ирээд мэргэжлийн эмч нараас тодруулахад бөөр шилжүүлэх мэс засалд бусад эрхтнийг нь авах шаардлагагүй байсан гэжээ.
Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас эмнэлгийн байгууллагатай хамтран шалгаж байгаа бөгөөд одоогоор эрхтнээ алдсан үйлчлүүлэгч болон эмнэлгийн нэрийг нууцалж байгаа юм байна.
Тиймээс иргэдийг гадаадад эмчлүүлэхээр явахдаа өөрийн улсын эмч, эмнэлгийн байгууллагынхнаас сайтар зөвлөгөө авч явах, тэдэнтэй эргэж холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Нандиа