Бичлэгийн тоо 3,329

Казакстанд 100 гаруй оюутан залуус суралцана

Untitled_7Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн оноос гадаад харилцаагаа өргөтгөх, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд улс орнуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ  сарын 25-ны өдөр МЗХ-ны төлөөлөл Монгол улсад суугаа БНКУ-ын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Ж.Т.Калибековтой уулзсан юм.

Уулзалтын үеэр Ж.Т.Калибековт МЗХ-ны үйл ажиллагааны ерөнхий чиглэл, 2014 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөнийхөө талаар товч танилцуулан БНКУ-ын ЭСЯ-тай хоёр орны залуучуудыг холбох, нөхөрлүүлэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудыг нээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 1-р нарийн бичгийн даргын зүгээс МЗХ-ны төлөөлөл ЭСЯ-ны урилгыг хүлээн аван ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд манай хоёр орны түүх, соёл уламжлалд ижил төстэй зүйлс олон байгаа нь хамтын ажиллагааг эхлүүлэх, улам өргөжин амжилттай явагдах үндэс болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Казакстан улс нь сүүлийн  20 жилийн туршид тууштай хөгжиж буй залуу улс юм.

Манай орны залуучууд тухайн орны бүтээн байгуулалтад гар бие оролцдог бөгөөд Казакстан улсад Баян-Өлгий аймгаас 100 гаруй оюутан хоёр улсын Боловсролын Яамдын хооронд байгуулсан гэрээний дагуу суралцаж, жил бүр 5 магистрант, докторантурт суралцах эрхийг авдаг юм байна. Ж.Т.Калибеков цааш нь хэлэхдээ Монгол улсын залуучуудын төв байгууллага болох МЗХ-той цаашид холбоотой ажиллаж, Казакстаны залуучуудын байгууллагатай холбож өгөхөө амлаад энэ удаагийн уулзалт үр дүнтэй болсныг онцоллоо.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7945170/4d1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1789 Ажил хайж байгаа оюутнуудын анхааралд 2014-03-01 5621
1788 БНСУ-руу явж байгаа иргэд банкинд долоон сая төгрөг байршуулна 2014-02-28 6696
1787 Хойд Солонгосчууд далайд пуужингаа суурилуулав 2014-02-28 5893
1786 Үйлчилгээний газрын “00”-д үнэгүй бие засах боломжтой 2014-02-28 6383
1785 Чехд суугаа Монголчууд нутаг нэгтэндээ тусалжээ 2014-02-27 6067
1784 Бөөрөө эмчлүүлэх гэсэн биш эд эрхтнээ алдсан хэрэг гарлаа 2014-02-27 6056
1783 Түндэмүн “Монгол хотхон” болно 2014-02-27 7095
» Казакстанд 100 гаруй оюутан залуус суралцана 2014-02-26 5928
1781 Өмнөд Солонгосын компанийг 500 мянган ам.доллараар торгов 2014-02-26 6917
1780 “Гоё тараг” хятадынх биш гэдгийг баталлаа 2014-02-26 6026
1779 Хятадад төрийн албан хаагч монгол эмэгтэй цаазын ял сонслоо 2014-02-25 5195
1778 “Урьдчилгаа төлөхгүй” байранд орох боломжтой боллоо 2014-02-25 5817
1777 Монголын визийг цахимаар авна 2014-02-25 6177
1776 Хойд Солонгосын ард түмэн өлсөөгүй гэв [2] 2014-02-24 4960
1775 Хагнаас ангижирах аргууд. 2014-02-24 6892
1774 “ГОЁ” таргыг Хятадад үйлдвэрлэдэг үү? 2014-02-24 5611
1773 Солонгос эмч нарын үйл ажиллагааг зогсоожээ [1] 2014-02-23 5212
1772 Бангкок руу трактортай нөхдүүд дайрлаа 2014-02-23 5450
1771 Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд ямар бүтээгдэхүүн хамаардаг вэ? 2014-02-23 6400
1770 Руни “МЮ”-тай гэрээгээ сунгажээ 2014-02-22 6194
배너신청
자생병원

배너신청