"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Эрүүл мэндийн нэгдсэн үзлэг
1) Эрүүл
мэндийн нэгдсэн үзлэг
Нугсэг эмнэлгээс (녹생병원) эрүүл мэндийн нэгдсэн үзлэг явуулахаар болж, шинжилгээний зардалд огцом хөнгөлөлтүүд хийж байна.
Сөүл хотын Чүн-нангүд(서울시 중랑구) байгаа
Нугсэг эмнэлгээс 2014 оны 3 сарын 31-ийг хүртэл үзлэг хийж байна. 1 сая 300
мянган воноос 1 сая 400 мянган вонийн хооронд явагддаг үзлэг эмнэлгийн ажилтаны
танилцуулгын дагуу орох тохиолдолд 450 мянган вонийн дотор онцгойлон хямдруулаж
хөнгөлөлт үзүүлнэ. Гадаад иргэд бас дээрх үнээр адил үзлэгт орж болно.
Тодорхой мэдээлэлийг доорх файлаас харах ба эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт орохыг хүсэж буй хүмүүс хүсэлтээ гаргахыг эсвэл энэ талаар асуумаар байгаа зүйлээ утсаар ярьж асуухыг хүсэе.
Утас :
02-3785-0422
Гадаад ажилчдын хүний эрхийн төв
Ямар ямар шинжилгээнүүд явагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг орууллаа.
Файлруу орж үзнэ үү.
Эрүүл
мэндийн үзлэгийн талаарх танилцуулга
Эрүүл
мэндийн үзлэгт орохоос өмнө
-
Ядрахаас зайлсхийх, 2-3
хонгийн өмнөөс архи уухгүй байх
-
Оройн хоолыг 8 цагаас өмнө
идэж, 10 цагаас хойш юм идэхгүй байх
Үзлэгт
орох өдөр
-
Өглөөний хоол идэхгүй байх,
ус ундаа, бохи гэх мэт хэрэглэхгүй байх
-
Ууж буй даралтны эмээ заавал
бага зэрэг устай хамт өглөөний эмээ уусан байх
Үзлэгт
орогч эмэгтэй хүн анхаарах зүйлс
-
Цацрагт туяаны шинжилгээ
хийгдэх тул жирэмсэн болох магдлалтай хүмүүс урьдчилан жирэмсэн эсэхээ шалгахыг
хүсье.
-
Сарын тэмдэг эхлэхээс өмнө ба
ирж байгаа хугацаанд орж болохгүй бөгөөд сарын тэмдэг ирсэний дараа 5-15
хонгийн хооронд үзлэгт орно уу.
Шинжилгээний
танилцуулга
-
Бүдүүн гэдэс дурандах
шинжилгээ өгхыг хүсэж буй хүн заавал захиалга өгөхөөс өмнө зөвлөгөө авах
хэрэгтэй.
-
Бүдүүн гэдэс дурандах
шинжилгээ үдээс хойш бас хийж болно.
-
Ходоод дурандах шинжилгээ
хийлгэх шаардлагтай тохиолдолд ходоодны вирус болон эд эсийн шинжилгээг хамт
явуулна.
-
Хагас сайн өдөр үдээс өмнө
бас үзлэг хийнэ.
Нойрны
дурангийн шинжилгээ
-
Нойрны дурангийн шинжилгээ
хийх өдөр машин жолоодож болохгүй тул автобус болон метронд сууж ирнэ үү.
-
Дээрх нойрны(унтуулах)
дурангийн шинжилгээний зардал 50 000 вон болно. Нойрны дурангийн
шинжилгээг сонгон хийлгэх үед дээрх нойрны үзлэг үнэгүй болно.
Шүд
болон амны хөндийн үзлэг