Бичлэгийн тоо 3,329

Хятадад төрийн албан хаагч монгол эмэгтэй цаазын ял сонслоо

Bookmark and Share

Хятадад төрийн албан хаагч монгол эмэгтэй цаазын ял сонслоо

Монголчууд эрх зүйн мэдлэг тааруугаасаа үүдэн гэмт хэргийн золиос болж буй тохиолдол эрс нэмэгдэх хандлагатай болж буйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

 Баримт татвал, төрийн албан хаагч 27 настай Э гэх эмэгтэй хэлмэрч дүүтэйгээ амрахаар өмнөд хөршийг зорьж явахдаа хар тамхи зөөдөг гэмт этгээдүүдийн золиос болж баригдсан хэрэг явдал өнгөрөгч онд гарч байв.

Тэгвэл хятадын ардын шүүхээс 24 настай Б-д цаазын ял оноосон талаар эх сурвалжийн мэдээлэл байна.  Хэрэг явдлын талаар сануулахад, брэндийн бараа нэрээр хар тамхи зөөдөг гэмт бүлэглэлд хэлмэрч хийдэг эмэгтэй төрсөн эгчийгээ ээлжийнх нь амралтаар хятад руу  газар үзүүлэхээр дагуулж явсан аж. Харамсалтай нь хэлмэрч хийлгэж байна гэх этгээдүүд эгчийнх нь  тээшинд нууцаар хар тамхи хийсэн байсныг хятадын хилийн цагдаагийнхан илрүүлж улмаар дээрх бүсгүй хятадын шүүхээс цаазын ял сонсоод байгаа юм.

Гэмт этгээдүүд ч эгч дүү хоёрт брэндийн бараа дайлгах нэрээр хар тамхи зөөлгөжээ. Хэрэг явдал гарсан өдөр эгч дүүс хамт онгоцонд суухаар төлөвлөсөн ч дүүд нь ажил гарч онгоцноосоо хоцорсон бол эгч нь онгоцны буудлаас цагдаагийнханд саатуулагджээ. Энэ талаар сураг сонссон дүү нь тээшээ хаяж зугтаснаар арай гэж Монголын хил нэвтэрчээ. Харин эгч нь хятадын ардын шүүхээс цаазын ял сонслоо.

Цаазын ял сонссон 27 настай Э эмэгтэйн хувьд өндөр боловсролтой, төрийн байгууллагад ажилладаг нэгэн байсан бөгөөд гэмт этгээдүүдийн золиосонд өртөж яваагаа ч баригдах хүртлээ мэдээгүй гэдгээ шүүх хурлын үеэр олон удаа хэлсэн  боловч цаазын ялаас мултарч чадаагүй аж. 

Сэрэмжлүүлэг болгож мэдээлэхэд, сүүлийн үед монголчууд өмнөд хөрш рүү зорчихдоо ачаа тээшээ хэрхэн авч явах, бусдын дайлгасан эд зүйлийг санамсаргүй авснаас үүдэн гэмт хэргийн золиос болж буй тохиолдол нэг биш удаа гарч байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Үүнээс гадна  хөрш  улсынхаа хууль тогтоомж хатуу чанга гэдгийг ч мэдэхгүй гэмт хэргийн золиос болж буй баримтууд ар араасаа хөвөрсөөр байна.

 

Б.Ялгуун

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7943052/43c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1789 Ажил хайж байгаа оюутнуудын анхааралд 2014-03-01 5621
1788 БНСУ-руу явж байгаа иргэд банкинд долоон сая төгрөг байршуулна 2014-02-28 6696
1787 Хойд Солонгосчууд далайд пуужингаа суурилуулав 2014-02-28 5893
1786 Үйлчилгээний газрын “00”-д үнэгүй бие засах боломжтой 2014-02-28 6383
1785 Чехд суугаа Монголчууд нутаг нэгтэндээ тусалжээ 2014-02-27 6067
1784 Бөөрөө эмчлүүлэх гэсэн биш эд эрхтнээ алдсан хэрэг гарлаа 2014-02-27 6056
1783 Түндэмүн “Монгол хотхон” болно 2014-02-27 7095
1782 Казакстанд 100 гаруй оюутан залуус суралцана 2014-02-26 5928
1781 Өмнөд Солонгосын компанийг 500 мянган ам.доллараар торгов 2014-02-26 6917
1780 “Гоё тараг” хятадынх биш гэдгийг баталлаа 2014-02-26 6026
» Хятадад төрийн албан хаагч монгол эмэгтэй цаазын ял сонслоо 2014-02-25 5195
1778 “Урьдчилгаа төлөхгүй” байранд орох боломжтой боллоо 2014-02-25 5817
1777 Монголын визийг цахимаар авна 2014-02-25 6177
1776 Хойд Солонгосын ард түмэн өлсөөгүй гэв [2] 2014-02-24 4960
1775 Хагнаас ангижирах аргууд. 2014-02-24 6892
1774 “ГОЁ” таргыг Хятадад үйлдвэрлэдэг үү? 2014-02-24 5611
1773 Солонгос эмч нарын үйл ажиллагааг зогсоожээ [1] 2014-02-23 5212
1772 Бангкок руу трактортай нөхдүүд дайрлаа 2014-02-23 5450
1771 Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд ямар бүтээгдэхүүн хамаардаг вэ? 2014-02-23 6400
1770 Руни “МЮ”-тай гэрээгээ сунгажээ 2014-02-22 6194
배너신청
자생병원

배너신청