Бичлэгийн тоо 294

Нэгдсэн нэг улс байсан Солонгос дэлхийн хоёрдугаар дайны дараагаар хоёр улс болон салж, 1950 онд Солонгосын дайн эхэлсэн бол 1953 онд гал зогсоох гэрээ байгуулснаар төгссөн юм. 1998 оноос Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэ Жун БНАСАУ-тай орйтон нягтрах “Нарны гэрлийн бодлого” зарласан юм. Гэсэн ч хоёр улсын хоорондох маргаантай асуудал зарим үед улам хурцдаж БНАСАУ энхийн хэлэлцээрээс гарахаа мэдэгдэн цөмийн зэвсэг хэрэглэсэн дайн гарахад холгүй байгаа юм.