Бичлэгийн тоо 3,329
Хагнаасаа салах цэвэр эко аргуудыг танд хүргэж байна. Гэрийн нөхцөол бэлдэж болох учир та бүхэн туршаад үзээрэй
Хичнээн олон удаа үсээ угаасанч нэмэргүй, шампуниа солиод ч нэмэргүй хаг байсаар л байна уу? Хагтай байна гэдэг зөвхөн харагдах байдлаараа ч биш өөрт ч бас хэцүү ядаргаатай байдаг, хуурайшиж загатнах гээд олон зовиурууд бий. Тиймд бид өнөөдөр танд гэр ийн нөхцөлд хагнаасаа бүрэн салах хялбархан аргуудыг танилцуулах гэж байна.
Ургамалын гаралтай цай.
Айл бүрийн гал тогоонд ургамалын гаралтай цай бий. Харин тэр цайгаа өнөөдөр уух биш харин үсэндээ шим тэжээл өгөхөд зориулаарай. Ургамалын гаралтай цайнуудаас хамгийн сайн үр нөлөөгөө өгдөг нь ногоон цай юм. Хуйхыг чийгшүүлж, тэжээл өгдөгөөрөө онцлогтой. Цайгаа сайтар буцлагаад, хөрөхийг нь хүлээнэ, харин дараа нь хуйхандаа массаж хийж ногоон цайгаараа шавшина.

Лемон болон сонгино.
Эхлээд сонгиноо сайтар жижиглэн хэрчинэ, дараа нь сонгиноо нухаж нухаш болгох хэрэгтэй. Үүний дараа дээрээс нь лемоноо шахаж шүүсийг нь гаргаж хутгана. Ингээд лемон болон сонгины маск маань бэлэн боллоо. Хуйхандаа сайтар нягтаршуулж түрхээд 30 минут хүлээнэ. Эцэст нь хүйтэн усаар угаагаарай.
