Бичлэгийн тоо 3,329
Солонгос эмч нарын үйл ажиллагааг зогсоожээ

Эмнэлэгийн тусгай зөвшөөрөлгүй жуулчны визээр Монгол Улсад орж ирэн, оффисын өрөөнд үзлэг хийж байсан Солонгос Улсын “Есанг Самсунг” эмнэлэгийнхний Монгол Улсад хийж байгаа эрүүл мэндийн үзлэг оношлогоог Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтаар илрүүлж үйл ажиллагааг нь зогсоолоо. Өдөр тутмын нэгэн хэвлэлээр амралтын өдрүүдээр буюу энэ сарын 22-23-ны өдрүүдэд үе мөчний үзлэг оношлогоо хийнэ гэсэн ярилцлага гарснаар 150 гаруй хүн үзүүлэхээр дугаар авсан байна. Тус эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх Монгол Улсын хуулийн этгээд “Кэй Эс Эн” ХХК нь Худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношлогоо, эмчилгээ зөвлөгөө өгөх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүнийг урин авчирч амралтын өдрүүдээр Монгол иргэдэд үзлэг хийж байлаа.

da

Батлагдсан удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын Хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтарсан шалгалт хийв. Шалгалтаар гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулийг үндэслэн солонгос иргэдийн бичиг баримтанд үзлэг хийхэд тэдгээр хүмүүс жуулчин ангиллын 90 хоногийн визтэй Монгол Улсын хилээр орж ирж үзлэг оношлогоо хийж байсан, эмнэлэгийн тусгай зөвшөөрөлгүй зэрэг Монгол Улсын хуулийг зөрчсөн хэд хэдэн зөрчил илэрсэн юм. Иймээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группын байрны таван давхар, 502 тоотод хийж байгаа үе мөчний үзлэг оношлогоог зогсоолоо. Кэй Эс Эн ХХК-ийн захирал Д.Нармандах эдгээр солонгос иргэдийг танилцуулахдаа эмч, сувилагч, аж ахуйн дарга, ерөнхий нягтлан хэмээн танилцуулсан байна.

sda

Иргэд албан ёсны эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын эмнэлэгийн байранд тухайн эмчийнхээ бичиг баримттай танилцаж байж үйлчлүүлэх, үүнээс үүдэн гарах хүндрэлээс өөрсдөө сэрэмжлэх шаардлагатай байгааг МХЕГ-аас анхаарууллаа.

s

П.Наран 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7938206/59b/trackback

gutal

2014.02.26 00:06:46
*.44.251.163

solongosdoo emchilgee undur tuvshind baidag ch gesen minii mongolin ard tumen mongolgoldo ochij baigaa solongoschudig   shal gaj baigad igtej baigaarai'''''''''''''''''''''''''''''''''''''''''''


List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1789 Ажил хайж байгаа оюутнуудын анхааралд 2014-03-01 5621
1788 БНСУ-руу явж байгаа иргэд банкинд долоон сая төгрөг байршуулна 2014-02-28 6696
1787 Хойд Солонгосчууд далайд пуужингаа суурилуулав 2014-02-28 5893
1786 Үйлчилгээний газрын “00”-д үнэгүй бие засах боломжтой 2014-02-28 6383
1785 Чехд суугаа Монголчууд нутаг нэгтэндээ тусалжээ 2014-02-27 6067
1784 Бөөрөө эмчлүүлэх гэсэн биш эд эрхтнээ алдсан хэрэг гарлаа 2014-02-27 6056
1783 Түндэмүн “Монгол хотхон” болно 2014-02-27 7095
1782 Казакстанд 100 гаруй оюутан залуус суралцана 2014-02-26 5928
1781 Өмнөд Солонгосын компанийг 500 мянган ам.доллараар торгов 2014-02-26 6917
1780 “Гоё тараг” хятадынх биш гэдгийг баталлаа 2014-02-26 6026
1779 Хятадад төрийн албан хаагч монгол эмэгтэй цаазын ял сонслоо 2014-02-25 5195
1778 “Урьдчилгаа төлөхгүй” байранд орох боломжтой боллоо 2014-02-25 5817
1777 Монголын визийг цахимаар авна 2014-02-25 6177
1776 Хойд Солонгосын ард түмэн өлсөөгүй гэв [2] 2014-02-24 4960
1775 Хагнаас ангижирах аргууд. 2014-02-24 6892
1774 “ГОЁ” таргыг Хятадад үйлдвэрлэдэг үү? 2014-02-24 5611
» Солонгос эмч нарын үйл ажиллагааг зогсоожээ [1] 2014-02-23 5212
1772 Бангкок руу трактортай нөхдүүд дайрлаа 2014-02-23 5450
1771 Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнд ямар бүтээгдэхүүн хамаардаг вэ? 2014-02-23 6400
1770 Руни “МЮ”-тай гэрээгээ сунгажээ 2014-02-22 6194
배너신청
자생병원

배너신청