Хөршөө чадах гээд хэтрүүлчихсэн оюутанд ялын дээд хэмжээг олгожээ,
Уншсан 5929 vote 0 2014.02.20 18:05:00Удахгүй болох Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын нэгнийг угтан нэгэн анхаарвал зохих сургамжтай мэдээллийг хүргэх гэсэн билээ. Энэ явдал манай урд хөрш Хятадад болсон бөгөөд нэгэн зүггүй залуу инээдмийн баяраар хөршөө чадах гэж байгаад хэтрүүлэн аминд нь хүрч, өөрийнхөө ч амьдралыг балласан талаар юм. Тоглоом тоотой нь дээр гэдэг энэ ажээ.
Хятадын Шанхай хотын Фудань их сургуулийн оюутан оюутны байранд хамт амьдардаг залуугаа хордуулж алсан хэргээр цаазын ял сонссон байна. Тэрээр одоогоос нэг жил орчмын өмнө буюу 2013 оны дөрөвдүгээр сарын нэгэнд өрөөнийхөө оюутны хоолонд “N-nitrosodimethylamine” хэмээх бодис хольчихсон аж. Зүгээр л гэдсийг нь өвчтгөж, байнга жорлон гүйлгэх л гэж тэр. Гэтэл 16 хоногийн дараа тухайн эр хурц хордлого гэсэн оноштойгоор эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, улмаар амьсгал хураажээ.
Шүүх хурал дээр хэрэгтэн эр дөрөвдүгээр сарын нэгнийг тохиолдуулан хамт амьдардаг залуугаараа тоглох гэсэн юм хэмээн мэдэгдсэн ч Хятадад амийг амиар гэсэн хууль үйлчилдэг билээ.