"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Элэг нь хэвлийн баруун дээд хэсэгт байрладаг, маш олон тєрлийн үүрэгтэй цуллаг эрхтэн юм. Ходоод гэдсэнд өөх тосыг боловсруулдаг цєсийг ялгаруулах, уураг нийлэгжүүлэх, глюкоз болон өөх тосыг хадгалах, спирт гэх мэтийн хортой бодисыг хоргүйжүүлэх.
Элэгний
хавдар буюу элэгний анхдагч өмөн (ЭАЄ) гэдэг нь элэгний эсээс үүсдэг
хортой хавдар юм. Элгэнд удаан хугацаагаар їйлчилсэн химийн хортой бодис
болон архаг ужиг євчнүүдийн улмаас элэгний өмөн үүсгэдэг. Элэгний эд
хатуурч, хорчийн элэг хэмжээгээрээ жижиг болохыг элэгний хатуурал буюу
цирроз гэдэг. Элэг нь харьцангуй том цуллаг эрхтэн учир хавдар бага
хэмжээтэй /5 см-ээс бага голчтой/ үед ямар нэг зовиур, шинж тэмдэг
илэрдэггүй. Харин хавдар нь хэмжээгээрээ томорч элэгний бүрхүүл хальс
руу нэвчиж ургасан болон цєсний сувгийг дарж бөглөсөн тохиолдолд зовиур
шинж тэмдэг нь илэрдэг. Элгэнд хэд хэдэн хавдрын зангилаа үүсч болох ба
цусаар дамжин єєр эрхтэнд тархаж болно. Өөр эрхтэний хавдар үсэрхийлэн
элгэнд хоёрдогчоор хавдар үүсгэх тохиолдол элбэг байдаг.
Манай улсад элэгний хавдрын зонхилох хавдрын 40%-ийг эзэлж 1-р байранд орж байна.
Элэгний анхдагч өмөнгийн эрсдэлт хүчин зүйл нь элэгний хатуурал буюу циррозынхтой адил байдаг. В. С вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл. С вирус нь тариур, цус, цусан бүтээгдэхүүнээр, В вирус нь бэлгийн замаар халддаг болох нь нотлогдоод байна.
- Архи: хэтрүүлэн хэрэглэх нь элэгний хатуурал, ЭАЄ үүсгэх үндсэн шалтгаан болдог. /10 жилийн турш єдєр бїр 400 гр вино юмуу 1.4 л пиво уух нь элэгний хавдраар євчлєх эрсдэлийг үүсгэнэ/
- Афлотоксин: Үр тариа самаранд үүссэн хөгц, мөөгөнцрөөс ялгардаг хортой бодис. Хиамны найралганд ордог нитрит, тосон будаг, уусгагч болон гэр ахуйн эдлэл хэрэглэл дэх химийн бодисууд зэрэг нь элэгний анхдагч ємєн үүсгэх эрсдэлт хүчин зүйл болно. Гемахроматоз, Винсоны євчин зэрэг элэгний хатуурал їїсгэдэг урьдал эмгэг єєрчлєлтүүд
Доорхи шинж тэмдэгүүд нь хавдрын хожуу үе хүртэл илрэхгүй байж болно. Хамгийн элбэг тохиолддог зовиур шинж тэмдэг нь
- хоолны дуршил буурах, турж эцэх
- ядарч сульдах
- Хавдар томорсон үед євчтєнд байнга євдєлт үүсэх, эсвэл хэвлийн баруун дээд хэсэгт зангилаа, овгор зүйл тэмтрэгдэх
- Гэдэс томрох
- Шарлалт /арьс, нїдний эвэрлэг бїрхїїл/
- Элэгний суурь євчин, хатуурлын улмаас євчтєний биеийн ерєнхий байдал муудах
Хавдрын хэмжээ жижиг орчиндоо нэвчилтгїй байх учир мэс заслаар авахад хялбар байдаг. Тїїнчлэн амьдрах хугацаа уртасдаг. Скрининг нь ЭАЄ энгийн хялбар оношлогооны аргаар аль болох эрт їед нь илрїїлэх зорилготой. Сїїлийн їеийн судалгаагаар элэгний хавдрын хувьд нийт хїн амыг хамарсан скрининг нь їр дїнгїй гэж їзэж байгаа. Харин элэгний В,С вирусээр їїсгэгдсэн элэгний архаг їрэвсэлтэй, элэгний хатууралтай зэрэг єндєр эрсдэлтэй бїлгийн хїн амыг скринингид хамруулахыг зєвлєж байна. Аймаг, дїїргийн эмнэлгийн хавдрын эмчийн хяналтан дор доорхи эрт илрїїлгийн їзлэг шинжилгээг хийлгэнэ. Цусанд альфафетопротейн (AFP) тодорхойлох болон 3 сар тутам элэгний їйл ажиллагааны їзїїлэлтїїдийг їнэлэх 6 сар тутам ЭХО шинжилгээ хийлгэх.
- Нярай хїїхдийн В вирусын эсрэг вакцинжуулалтанд хамруулах. (Манай улс 1990 оноос эхлэн шинээр тєрсєн бїх нярайг вакцинжуулалтанд хамруулж байгаа)
- Элгийг хордуулдаг архи зэрэг хорт зуршилаас татгалзах
- Мах, амьтны гаралтай єєх тосыг хэтрїїлэн хэрэглэхээс зайлсхийх.
- Хєгцєрч муудсан їр тариа, самар хэрэглэхгїй байх
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис Утас:70003213 Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com
Солонгос эмнэлэг, Кил эмнэлэг, Хорт
хавдар, Зүрх судас, Тархи, Үе мөч сээр нуруу, Үргүйдэл, Нэгдсэн үзлэг
оношлогоо, Элэгний хорт хавдар, Ходоодны
хорт хавдар, Бүдүүн гэдэсний хорт хавдар, Түнхийн хиймэл үе шилжүүлэн суулгах
мэс засал, Шөрмөсний нөхөн сэргээх мэс засал, нурууны мэс засал, сээр нуруу
тогтоох мэс засал, өвдөгний хиймэл үе суулгах мэс засал,