"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Хөхний хавдар нь эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолдох хавдруудын нэг юм. Ихэнхдээ 50-с дээш насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Хэрэв та өөрийнхөө хөхөнд ямар нэгэн бөндгөр зүйл юм уу, хөхний хэвийн байдалд өөрчлөлт орсныг анзаарвал эмчид нэн даруй үзүүлээрэй. Хэрэв хөхний хавдрыг эрт шатанд нь оношилбол эмчилгээ авахдаа сайн байх болно. Ер нь, хавдар даамжрах (хавдар илүү томрох, тархах) тусам эмчилгээ төгс болох боломж буурдаг. Гэхдээ, эмчилгээ хийснээр хавдрын өсөлтийг удаашруулдаг.
Хөх
Side view of breast – хөхийг хажуу талаас харсан байдал
Fat – өөхөн эд
Lobules – хэлтрүүд
Nipple – толгой
Ducts (for draining milk when breastfeeding) – цоргонууд (хөхүүл үед сүү дамжуулах)
Muscle – булчин
Хөхний эд нь цээжний хананд булчинд бэхлэгдсэн байдаг. Хөхний эдийн
"сүүл" нь суга хүртэл үргэлжилнэ. Хөх нь дараах бүтцүүдийг агуулна.
Үүнд:
- Булчирхайлаг эдээс тогтсон олон хэлтрүүд. Эдгээр нь жирэмсэлсний дараагаас сүү боловсруулж эхэлдэг.
- Цоргонууд. Эдгээр нь хэлтрүүдээс сүүг хөхний толгой руу дамжуулах сувгууд болно.
- Өөхөн эд ба холбогч эд.
-
Цусны судсууд, тунгалгийн болон мэдрэлийн судсууд (биеийн бусад хэсгүүдийн адил).
Олон эмэгтэйчүүд өөрийн хөхөнд цагаас өмнө овойсон, хөндүүр өвчин
байгааг илрүүлдэг. Хөх нь мөн нас ахих, жирэмслэлт, биеийн жин ихээр
өөрчлөгдөх зэрэгтэй холбоотойгоор хэмжээ, хэлбэрийн хувьд өөрчлөгддөг.
Та өөрийн хөхний талаар юу мэдэх нь чухал вэ гэвэл – хөх ямар харагдаж
байна, яаж мэдрэгдэж байна – тэгээд аливаа өөрчлөлтийг эмчид мэдээлэх
явдал юм.
Хавдар гэж юу вэ?
Хавдар гэдэг нь биеийн эсүүдийн өвчин юм. Бие махбод нь сая сая өчүүхэн
эсүүдээс бүрддэг. Биед олон төрлийн эсүүд байх бөгөөд янз бүрийн
төрлийн эсүүдээс бий болсон төрөл бүрийн хавдар байдаг. Бүх төрлийн хорт
хавдрын нийтлэг зүйл нь хавдрын эсүүд хэвийн бус ба "хяналтаас гадуур"
олширдог явдал юм.
Хорт хавдар нь олширсоор байгаа хавдрын эсүүдээс бүрдсэн "бөөгнөрөл"
буюу "өсөлт" юм. Хорт хавдрууд ойр хажуугийн эд эрхтнүүд рүү нэвчиж
гэмтээдэг.
Хорт хавдрууд нь биеийн өөр хэсгүүд рүү ч тархаж болно. Энэ нь хэрэв
эхний (анхдагч) хавдрын эсүүд задарч, цусны урсгал буюу тунгалгийн
сувгуудаар биеийн бусад хэсгүүд рүү зөөгдвөл тохиолддог. Эдгээр эсүүдийн
жижиг бүлгүүд нь дараа нь биеийн нэг буюу хэд хэдэн хэсэгт "хоёрдогч"
(үсэрхийлсэн) хавдруудыг үүсгэдэг. Хоёрдогч хавдрууд нь дараа нь томрон
хажуугийн эдүүд рүү нэвчин гэмтээх замаар дахин тархдаг.
Зарим хавдар нь илүү аюултай, зарим нь амархан эмчлэгддэг (ялангуяа эрт
шатандаа оношлогдвол), зарим нэг нь арай сайн тавилантай байдаг.
Иймээс, хавдар бол зүгээр л нэг эмгэг бус юм. Тохиолдол болгонд яг ямар
төрлийн хавдар ургаж байгааг, хэр томорсныг, тархсан эсэхийг нарийн
мэдэх нь чухал байдаг. Ингэснээр эмчилгээний сонголт, өвчний тавилангийн
талаар найдвартай мэдээлэл авах боломжтой болно.
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис Утас:70003213 Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com
Солонгос эмнэлэг, Кил эмнэлэг, Хорт
хавдар, Зүрх судас, Тархи, Үе мөч сээр нуруу, Үргүйдэл, Нэгдсэн үзлэг
оношлогоо, Элэгний хорт хавдар, Ходоодны
хорт хавдар, Бүдүүн гэдэсний хорт хавдар, Түнхийн хиймэл үе шилжүүлэн суулгах
мэс засал, Шөрмөсний нөхөн сэргээх мэс засал, нурууны мэс засал, сээр нуруу
тогтоох мэс засал, өвдөгний хиймэл үе суулгах мэс засал,