Бичлэгийн тоо 15,500

Малайзад зэрлэгээр хөнөөгдсөн монгол бүсгүйн үхлийн шалтгаан тодроогүй байхад Солонгосын Гуанжу хотод амьдарч байсан нэгэн монгол охиныг хэрцгийгээр тамлаж, чармай нүцгэнээр нь модноос өлгөж, ууланд хаясан жигшүүрт хэрэг гарчээ. Одоогоор бас л таних ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Манай сурвалжлах хэсгийг Солонгост байх үеэр энэ яриа ид тархаж, тэнд ганцаар ажиллаж амьдарч буй монгол охид, бүсгүйчүүд тун эмзэглэж хүлээж авч байсан юм.

Нутгийнхны ярьж байгаагаар тэр дундаа Гуанжуд ажилладаг монголчуудын ярьж байгаагаар талийгаач 30 орчим насны, царайлаг, Бангладеш залуутай үерхдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Солонгост олон жил амьдарсан бүсгүй байжээ. Талийгаач бүсгүйн цогцсыг 17 хоногийн дараа нүв нүцгэн модонд дүүжлээстэй байгаагаар нь олсон байна. Анх энэ жигшүүрт хэргийн тухай Вьетнам, Хятад хүүхний цогцос уулнаас олдсон гэж шуугисан ч үнэн чанартаа монгол бүсгүй байсан нь тэнд ажилладаг нутаг нэгтнүүдийг цочролд оруулсан байсан.

Гуэнжуд ажилладаг зарим нэг эмэгтэйтэй уулзаж хэргийн талаар лавлатал “Хүн өөрийгөө шалдалж байгаад дүүжилнэ гэж байхгүй. Эндхийн хүмүүсийн ярьж байгаагаар дотуур хувцастай нь дүүжилсэн байсан гэсэн, зарим ньчармай нүцгэн дүүжлүүлсэн гээд байгаа. Цогцос ямар улсын иргэн битгий хэл ямар дүр төрхтэй хүн байсныг тогтооход ч тун хэцүү байна. Ийм аймшигтай хэрэг гарч байгаа болохоор гэрээсээ гарахаас ч айж байна. Ер нь хүний нутагт ганцаар ажиллахаар ирсэн эмэгтэйчүүд маш хэцүү байдаг. Тэднийг өдөж хоргоох, дээрэлхэх хүн мундахгүй их. Ялангуяа монгол эрчүүдтэй ам зөрөх хэрэггүй, хэрэв ам зөрж муудалцах л юм бол алуулчихсан байхад гайхах зүйлгүй, адаглаад л орой үдэш ажлаас хол байдаг гэрт ирээд хүчиндээд явчихыг хэн байг гэх билээ, тийм болохоор энд байгаа эмэгтэйчүүд үнэхээр айж, мөнхийн сэтгэл зүйн дарамттай явдаг. Өнгөтэй өөдтэй хувцас өмсөх хэцүү, дээр нь царай зүс гайгүй бол бүр ч хэцүү.

Аль болох будаг шунхгүй, хүний нүднээс далдхан, ажил гэр хоёрын хооронд явахгүй бол аюултай” гэж байсан юм. Энэ мэтээр Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудад золгүй явдал олон тохиолддогийг та бид мэдээллийн хэрэгслүүдээс үзэж байдаг. Манай сурвалжлах хэсэг Солонгост байх үеэр монголчуудын нэр холбогдсон олон хачирхалтай хэрэг гардаг болохыг олж мэдсэн юм. Дан ганц Сөүл бус хөдөө тосгонд монголчууд олноор ажилладаг аж. Ой дотор хоёр эмэгтэй жимс түүж яваад модны навчист дарагдсан хүний цогцос олжээ. Айсан хоёр бүсгүй цагдаад хандаж, хохирогч хэн болохыг таних ажиллагаа эхэлсэн байна. Ямар ч байсан Солонгос хүн биш болох нь зүс царай, өмссөн хувцаснаас нь тодорхой байсан учир цагдаа нар хавтаст хэргийг хаахыг урьтал болголгүй, холбогдох бүхий л судалгаа хийсээр байлаа.

Ингэж явсаар Монголын элчин сайдын яам руу утас цохиж консул Т.Лхагваад хандан “Та нэг хүрээд ирэхгүй юу, бид ази царайтай хүний цогцос олоод хэн гэдгийг нь таних боломжгүй байна. Энэ хүн нас бараад нэлээд хугацаа өнгөрчээ. Зүүн гаран дээрээ “ЗБ” гэсэн шивээстэй эрэгтэй хүн. Орос, Монгол үсэгтэй ойролцоо бичиж байна” гэж дуудлаа. Консулыг очтол зүүн гаран дээрээ “Зүүнбаян” гэсэн шивээстэй залуугийн цогцос байжээ. Зүүнбаян гэдэг шивээс түүнийг монгол хүн болохыг тодорхойлсон нь энэ. Гэтэл уг хэргийг нутаг нэгт монгол залуу үйлдсэн болохыг цагдаа нар хожим илрүүлжээ. Хачирхалтай нь хэрэг үйлдэгдэхээс гурван сарын өмнө гэмт хэрэгтэн ажлаасаа гарч, өөр дүүрэгт амьдрахаар явсан байсан нь цагдаа нарыг багагүй тоөрөгдүүлсэн байна.

Гэсэн хэдий ч тэднийг хоорондоо холбоотой байж, тогтмол уулзаж байсныг Солонгосын цагдаа илрүүлсэн байна. Монголчууд зуурдаар амь насаа алдахад хожимдож мэдсэн ар гэрийнхэн нь ихэнх тохиолдолд “Очиж авах боломжгүй, чандарлаад нааш явуул” гэх үүргийг Солонгосын цагдаагийн байгууллагад тулгадаг байна. Ганц цагдаа гэлтгүй Солонгосын эмнэлэгт монгол өвчтөн авахаас жаахан хаширладаг болсон мэг санагдсан-Ямар ч өвчтөнд эмчилгээ хийх үүрэг нь эмч нарт бий. Харин тэднийг хүний амь аварч, хүнд өвчнөөс аварсных нь хариуд манайхан мөнгөө өгвхрүи зугтах, монгө байхгүй гэж мэлзэх явдал түгээмэл гардаг байна. Зарим эмнэлэг иргэнийхээ төлборийг төл гэж элчин сайдын яам руу хүртэл утас цохидог гэсэн. Бас нэгэн эмгэнэлтэй хэргийн тухайд цухас дурдахаар шийдлээ.

Таван хүүхэдтэй Тамираа бүсгүй амьдралын эрхээр зуучлах товчооны шугамаар Солонгосыг зорьжээ. Ажилдаа сайн Тамираад эзэн нь сарынх нь цалинг унжилгүй өгч, ойр дотно ханддаг байжээ. Нэг өдөр Тамираа ажлынхаа хажууд байдаг таксфоноос монгол руугаа ярьчихаад эргэж хэзээ ч ажилдаа очоогүй байна. Учир нь ажил, такс.офон хоёрын хооронд байдаг цорын ганц гарцаараа гарч явтал түүнийг том машин дайрснаар амиа алджээ. Хүмүүс түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэсэн ч Тамираа сэргэсэнгүй.

Дайрсан этгээд зугтсан ч Солонгосын цагдаа хэргийг илрүүлэхээ манай элчин сайдын яаманд амлаж, бүтэн cap гаруй хөөцөлдсөний эцэст хэрэгтнийг барьж өндөр шийтгэл оногдуулсан байна. Талийгаачийн нөхөр, хүүхэд Солонгост очиж, цогцсыг нь авах үеэр 47 сая вонн буюу 50 орчим мянган ам.долларыг даатгалын компаниас нь олгожээ. Ингээд үзэхээр өнөөдөр л илүү цалин авч байвал болоо гэсэндээ хараар ажиллах гэхийн оронд ном журам, гэрээнийхээ дагуу ажлаа хийх, тэр дундаа алхаж гишгэхдээ хүртэл анхаарал болгоомжтой байх нь тэнд ажиллаж амвдарч буй хүмүүст чухал байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/792774/19a/trackback

kkk333

2008.10.13 16:04:42
*.115.41.28

vnxeer aimshigtai yum aa...................
profile

tska

2008.10.14 20:11:16
*.77.6.74

gadaadiihantai  yvalddag  mgl  huuhnuud  zunduushdee  bitgii  tegj  yvaachee  busguichuudee
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
2600 Inha ih surguuli hhun 2008-10-17 1509
2599 tuslaj ogno uu? supergirl 2008-10-17 755
2598 15 dahi udaagin shalhalt(tuskad ) Angel_love 2008-10-17 725
2597 англи солонгос хэлнээс орчуулна,Амэрик элчинд ороход туслана E(2) 2008-10-17 777
2596 Oyun sanaani deed bysalgal ㅡ aryabaliin bysalgal vege 2008-10-17 5664
2595 10r angiin gerchilge awna!!huwiin surguul bj bolno yaaraltai kompitort bvrtegdsen bwal sain mash yaaraltai awna!! kaka_id 2008-10-17 1016
2594 ajil bna. ochir5 2008-10-16 872
2593 hi nzuudaa yu asuuyaa [1] *MGL_boy* 2008-10-16 620
2592 hi mgl dusal 2008-10-16 639
2591 Hi naizuudaa [1] adsadada 2008-10-15 737
2590 TOEFL-д бэлдэх 10 алхам Levi`s 2008-10-15 4214
2589 topik --n 14 dahi udaagiin shalgaltiin material heregtei bnaaa [2] tska 2008-10-14 2298
2588 helnii beltgel bolon,magester t zuuchilna [1] orgiltsag 2008-10-14 1033
2587 ОЛОН УЛСЫН УТАСНЫ КАРТЫН ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ payone 2008-10-14 714
2586 untaagui hun bna uu orgil 2008-10-14 828
2585 3 dahi 5 dahid orchuulgiin ajil bn yaraltai zalga nu [2] tsaschiher 2008-10-13 1204
2584 emnelgiin orchuulga [1] syhkbat 2008-10-13 1481
2583 hi zaluusa bi end xelnii beltgeld surdag yuma tulbur n undur boloxlr uur surguuliruu shiljix gesen yum yamar bichig barimt bvrdvvlex be medej bbal xelj ugch tuslaach [1] tasod 2008-10-13 965
2582 hariulj ogooch [1] husee 2008-10-13 788
2581 er ajil haij bn !!! kissyu 2008-10-12 511
2580 d-4tei biztei xvniig gereenii ajiltan bolgoj bolox uu [1] kkk333 2008-10-12 1535
2579 Mongol butsah ticket baina. Hiro 2008-10-12 658
2578 oyutnuudaa xeleed ogooch loi 2008-10-11 655
2577 ***BRIDGE*** Orchuulgiin tuw nightwish 2008-10-11 738
2576 sahariin shijing solongosoor yu gedeg yum be? [1] ool 2008-10-11 590
» ATTENTION DANGREOUS in Солонгост монгол охиныг хэрцгийгээр алж, чармай нүцгэнээр нь ууланд хаясан хэрэг гарчээ [2] 247228 2008-10-11 2793
2574 산업연수제도 gej yu ve oyutnuudaa [1] ebuka 2008-10-11 629
2573 udees hoish 3tsagaas hoish [1] anjella 2008-10-11 598
2572 3 SAR UNEGUI INTERNET...............hyamd batalgaatai compyuter digital camer... MGL гишүүн****** 2008-10-10 1476
2571 Солонгосын их дээд сургуулиудийн магистар болон хэлний курст байнга зуучилна. .대학 2008-10-10 1104
배너신청
자생병원

배너신청