Бичлэгийн тоо 15,500

Сайн байцагаана уу?

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлэе.

Манай байгууллагаас 2008 онд “Гадаад ажилчид заавал мэдэх хэрэгтэй үйлдвэрлэлийн аюулгүй байдал ба эрүүл мэнд” сэдэвтэй номыг орчуулан, хэвлэн гаргасан билээ.

Солонгос хэл ба зан заншлыг сайн мэдэхгүй гадаад ажилчид үйлдвэрлэлийн талбарт гардаг төрөл бүрийн аюулын өмнө ямар ч хамгаалалтгүй байдаг учраас осолд маш их өртөмтхий байдаг. 

Солонгост ажиллаж байх хугацаандаа аюулгүй ажиллахын тулд юуг анхаарах болон бэртэл гэмтэл авах үед ямар арга хэмжээ авах, хаашаа хандах талаар дараах номон дээр дурдсан билээ. Та бүхэндээ бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс энэхүү номыг цувруулан тавьж байна.

Анхаарал тавьсан та бүхэндээ баяраллаа.

Доор Монгол хэл дээр орууллаа.

 

5. Осол гэмтэлд орсон үед хийх яаралттай тусламжийн эмчилгээ

1)      Ослын төрлөө дагаад хийх яаралттай тусламж 

 

(1) Булгарах (Булчин шөрмөс сунах) (Sprain)

Гарын сарвуу, гарын бугалга, хөлийн шагай, зэрэг гэнэт булгарсан үед хийх яаралтай тусламжийг RICE гэж хэлдэг.

R буюу Rest нь амралтыг хэлнэ. Булгараад өвдөлт ихтэй үед булгарсан хэсгийг хөдөлгөвөл улам хүндрэх аюултай учраас аль болохоор хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Булгараад өвдөлт ихтэй үед булгарсан хэсгийг хөдөлгөвөл улам хүндрэх аюултай учраас аль болохоор хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Булгараад өвдөлт ихтэй үед алчуураар ороосон мөсөөр жин тавих хэрэгтэй. Мөсөөр жин тавих хугацаа нь 15-20минут орчим байх бөгөөд, жин тавьсан хэсэг мэдээ алдтал тавих нь чухал юм.

C нь compression даралттай боолт юм. Мөстэй жинг авч алчуур болон бинтээр булгарсан хэсгийг хөдөлгөөнгүй болгож даралттай боолт хийх нь мөстэй жингийн үр нөлөөг улам сайжруулна. Эцэст нь E нь elevation булгарсан хэсгийг хэвтээ байдлаас зүрхний түвшингээс өндөрт байлгаж амраах нь булгарсан хэсгийн хавдалтыг багасгана.

(2) Урагдаж зүсэгдсэн үед

Урагдаж зүсэгдсэн үед бага зэрэг бол тохирсон яаралттай тусламжийг үзүүлж халдвар болон хавсарсан өвчнөөс урьдчилан сэргийлж чадвал түргэн тусламж дуудаж эмнэлэг явахгүй байж болох юм.

Шархтсан хэсгийг урсгал усанд сайн угааж, шархтсан хэсгийн бохирдсон хэсгийг цэвэрлэж өгнө.

Марль, цэвэрхэн алчуураар цус гарч байгаа хэсгийг даралттай боолт хийж цусыг тогтооно. Дараа нь шархтсан хэсгийн усыг сайн арчиж нэг хэрэглэлийн бинт наана. Бинтыг өдөрт 1 удаа сольж өгөх хэрэгтэй.

Хэрэв шарх том, цус алдалт тогтохгүй бол ариутгасан марль ба алчуураар шархтсан хэсгийг даралттай боолт хийж цус алдалтыг тогоохийг хичээж хурдан эмнэлэг явах хэрэгтэй.

(3) Түлэгдэлт

Түлэгдэлтийн байдлыг харж хөнгөн түлэгдэлт, хүнд түлэгдэлт гэж ялгах хэрэгтэй. Бага зэрэг арьс нь улайж арьсны өнгө нь өөрчлөгдсөн бол хөнгөн түлэгдэлт, арьсанд цэврүү үүсэж арьс нь хуурсан байвал хүнд хэлбэрийн түлэгдэлт юм.

Хөнгөн түлэгдэлтийн үед гэртээ эмчилж болно.

Түлэгдсэн хэсэгт шарх үүсээгүй бол хүйтэн усаар олон минут урсгаж угаана.

Цэвэрхэн алчуур, ариутгасан бинтээр түлэгдсэн хэсгийг орооно.

Өвдөлт болон хавдалтыг багасгах үүднээс аспирин зэрэг өвчин намдаах эм уулгаж болно.

Хүнд хэлбэрийн түлэгдэлтийн үед эмнэлэгт очих хэрэгтэй. Эмнэлэгт очихын өмнө дараахи арга хэмжээг авна.

Хүйтэн усаар түлэгдсэн хэсгийг олон минут урсгаж угаана.

Түлэгдсэн хэсгийн хувцсыг хүчээр тайлж болохгүй.

Цэвэр алчуурыг цэвэр хүйтэн усанд норгож түлэгдсэн хэсгийг ороон эмнэлэг явна.

(4) Хордох

Хордсон шинжтэй ажилчин илэрвэл дараахи арга хэмжээг авна.

 

Зарим бодисонд хордсон үед авах арга хэмжээг сав шошигон дээр бичсэн байдаг тул үүнийг дагаж хийхэд болох бөгөөд хэрэв байхгүй бол дараахи арга хэмжээг авах хэрэгтэй.

Хордлогын шинж тэмдэг илэрсэн өвчтөн ухаантай байвал ус эсвэл сүү уулгана. Ус, сүү нь хордуулах бодисын шингэлтыг удаашруулна. Хэрэв өвчтөн ухаангүй, таталт өгч байвал юу ч уулгаж болохгүй.

Хорт бодисуудийн төрлөөс хамаараад хүчээр бөөлжүүлэх, бөөлжүүлэх үгүйг шийднэ. Ямар бодис ууснийг мэдээгүй тохиолдолд хүчээр бөөлжүүлж болохгүй.

Хэрэв хорт бодис өвчтний хувцас, арьс, нүдэнд хүрсэн бол хувцсыг тайлж арьс ба нүдийг 20 минутаас дээш байвал өвчтнийг авч эмнэлэг явахдаа хорт бодисыг хамт авч явах хэрэгтэй.

(5) Тасарсан үед

Хуруу гар зэрэг тасарсан үед заавал тасарч унасан хэсгийг олж, цусыг тогтоож даралттай боолт хийж эмнэлэг явах хэрэгтэй.

-         Тасарсан хэсэгт авах арга хэмжээ

 

Цусыг тогтоохын тулд цэвэрхэн алчуураар даралттай боолт хийнэ.

Гэмтсэн хэсгийг зүрхний түвшингээс өндөрт байлгана.

Гэмтсэн хэсгийг цэвэрхэн алчуураар боож эмнэлэгрүү явна.

-         Тасарч унасан хэсэгт авах арга хэмжээ

Тасарсан биеийн хэсгийг заавал олж эмнэлэг авч явах хэрэгтэй.

Эмнэлэг хүртэл цаг их орвол дааархи аргаар хадгалж эмнэлэг авч явах хэрэгтэй.

Тасарсан хэсгийн бохирдсон хэсгийг цэвэр усаар угаана. Хүчтэй үрж болохгүй.

Тасарсан хэсгийг цэвэр алчуураар бооно.

Боосны дараа дахин гялгар уутанд хийнэ.

Дахин мөстэй гялгар уут болон мөстэй хайрцагт хийнэ.

Мөснөөс болж гэмтэхээс сэргийлж тасарсан хэсэг болон мөсийг хооронд нь хүргэхгүйг анхаарах хэрэгтэй.

2)      Гэмтсэн эрхтэнүүдэд хийх яаралттай тусламжийн эмчилгээ

(1)   Толгой

Толгойг хүчтэй мөргүүлсний дараа бөөлжих юму уу, ухаангүй байгаа эсэх нь их чухал байдаг. Түр зуур ухаан алдсан тохиолдолд, бөөлжих хүчтэй өвдөх, ухаангүй байвал хурдан эмнэлэг явах хэрэгтэй. Ухаан алдсан үед эхлээд хүзүүг хойш нь гэдийлгэж амьсгалын замыг чөлөлж юу ч уулгахгүйгээр шууд 119-ийг дуудна.

(2)   Нүд

Ажил хийх явцад нүдэнд юм орох, шингэн зүйл үсэрсэн тохиолдолд гараар нухаж болохгүй бөгөөд урсгал усанд 5 минутаас дээш хугацаагаар угааж эмнэлэгявах хэрэгтэй. Нүд гэмтэж цус их гарч байвал цэвэр алчуураар дарж цусыг тогтоогоод хурдан эмнэлэг явах хэрэгтэй.

(3)   Хүзүү

Унах болон толгойгоо хүчтэй мөргөсөн тохиолдолд хүзүүний яс гэмтэж болно. Хүзүүний яс гэмтсэн гэж таамаглавал хүзүүг хөдөлгөхгүйгээр 119-ийг дуудах хэрэгтэй. Хөдөлгөвөл хүзүүний ясны гэмтэл хүндэх магадлалтай.

(4)   Цээж

Цээж гэмтсэний дараа амьсгалахад хэцүү байвал уушиг гэмтсэн байх магадлалтай. Хавирга хугарч уушгийг гэмтээвэл маш аюултай учраас хурдан эмнэлэг явах хэрэгтэй. Амьсгалахад хэцүү биш ч гэмтсэний дараа хавирганы хэсгээр өвдөлттэй байвал рентгэн зураг авахуулж хавирга хугарсан эсэхийг шалгах хэрэгтэй.

(5)   Гэдэс

Гэдэсрүү хүчтэй цохиж гэдсэн дотор цус алдсан бол яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай учраас гэдсэн дотор цус алдаж байгаа эсэхийг мэдэх нь маш чухал юм. Бага зэргийн цохилтоос болж гэдсэн дотор цус алдахгүй ч гэсэн хэрэв цус алдсан бол гэдэс хатууран томорч хүчтэй өвддөг учраас гэмтсэний дараа аль болохоор юм идэхгүйг хичээж тайван амрааж ажиглах хэрэгтэй. Заримдаа хэдэн өдөр өнгөрсний дараа гэдсэнд цус алдах явдал байдаг учраас хэдэн өдрийн турш хянах хэрэгтэй.

(6)   Нуруу болон ташаа

Нурууг хүчтэй гэмтээвэл нуруу сээрний мэдрэлийн судас гэмтэж хөл мэдрэлгүй болж өтгөн шингэнээ гадагшлуулах чадваргүй болно. Хүзүүний яс гэмтсэнтэй адил хөдөлгөөнгүй байлгаж 119 түргэн тусламж дуудна. Хөнгөн хэлбэрийн өвдөлттэй байсан ч, ажлаа зогсоож эмнэлэг явах хэрэгтэй.

(7)   Гар, хөл

Гар болон хөл, гарын бугуй, хөлийн шагай зэрэг урагдаж гэмтсэн үед гаднаас нь харахад зүгээр юм шиг мөртлөө шөрмөс нь тасарсан тохиолдол их байдаг бөгөөд шөрмөс тасарвал хөдөлгөж болохгүй учраас ариутгаж цэвэр боолтоор дарж боогоод эмнэлэгт аваачиж шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Гэмтсэний дараа гэмтсэн хэсэг их хавдаж улааж өвдөлт ихтэй байвал яс хугарсан байж болох учраас хурдан эмнэлэг явж рентген зураг зэрэг шинжилгээ хийж хянаж үзэх хэрэгтэй.

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7920361/00b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
12470 Солонгос хэлний орчуулга 99099620 edelweiss 2014-02-18 291
12469 МАНАЙ ДЭЛГҮҮРТ JORDAN 11 GAMMA BLUE ТУНДЭМҮН МОНГОЛ ТАУН ЛОТТО ИХ ДЭЛГҮҮРИЙН ХАЖУУ БАРИЛГЫН2ДАВХАР УТАС:02-2275-1698 WWW.MGLSKY.COM **MGL гишүүн* 2014-02-18 340
12468 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-02-18 305
12467 АБГҮЖОН-ДУНД 24 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ МАРТЫН 8-НЫ ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА. ЯАРАГТУН... "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-02-18 425
12466 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БҮХ ТӨРЛИЙН ӨНГӨТ ХЭВЛЭЛ, ЭХ БЭЛТГЭX ҮЙЛЧИЛГЭЭ "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-02-18 352
12465 2014ОНЫ 2 САРЫН 23-Н ХҮРТЭЛ ХЯМД ТӨЛБӨРТЭЙ МАГИСТР, ДОКТОРЫН БҮРТГЭЛ ЯАРАГТУН "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-02-18 293
12464 Сөүл хот дахь их сургуульд 100% найдвартай элсүүлж байна. TOPIK-ийн оноогүй элсэх боломжтой. WISCKO 2014-02-18 354
12463 7HONOGIIN DOTOR SOLONGOSIN HUULI ZUIN YAAMNAAS VIS GARGUULJ UGNU. minjka 2014-02-18 339
12462 БНСУ-ын мэргэжлийн эмч нар хүрэлцэн ирж үнэгүй зөвлөгөө өгнө. minjka 2014-02-18 302
12461 Angli solongos hel ooro surh sait bdgda te mylife68 2014-02-18 380
12460 БНСУ-ын мэргэжлийн эмч нар хүрэлцэн ирж үнэгүй зөвлөгөө өгнө. minjka 2014-02-17 266
12459 magisteriin diplomiin ajil bolovsruulj bichij ogno Ganbaaaa2120 2014-02-17 454
12458 Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2014-02-17 272
12457 “Зайсан карго ”ГАЗРЫН АЧАА / 1КГ-1000won/ ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. OBM 2014-02-15 281
12456 Энд солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болоогүй хүмүүст ***12-р***сар 2014-02-15 389
» Анхаар! Мэдээд авцагааяа. Гадаад ажилчдын... 2014-02-14 624
12454 БНСУ-ын мэргэжлийн эмч нар хүрэлцэн ирж үнэгүй зөвлөгөө өгнө. minjka 2014-02-14 321
12453 7HONOGIIN DOTOR SOLONGOSIN HUULI ZUIN YAAMNAAS VIS GARGUULJ UGNU. minjka 2014-02-14 325
12452 ХАЛЛИМ 0Л0H УЛCЬlH ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. edufun 2014-02-14 313
12451 СОЛОНГОС ХЭЛ БИЕ ДААН СУРАЛЦАГЧДАД ЗӨВЛӨГӨӨ mglleader 2014-02-14 863
12450 OLON JILIIN TURSHALAGATAI ALBAN YOSNII TULUULUGCH BAIGUULLAGAAR DAMJUULAN SOLONGOST SURALTSANA UU. minjka 2014-02-13 358
12449 SOLONGOSIIN IH DEED SURGUULIUDIIN ALBAN YOSNII TOLOOLOGCHIIN BAIGUULLAGAAR DAMJUULAN HAMGIIN HYAMD ZARDALAAR TETGELEGTEI SURALTSAH BOLOMJIIG BID TANID OLGOJ BAINA Bodit Alkham 2014-02-12 415
12448 Banknii batalgaa garguulna Alexshon 2014-02-12 472
12447 БНСУ-ын мэргэжлийн эмч нар хүрэлцэн ирж үнэгүй зөвлөгөө өгнө. minjka 2014-02-12 265
12446 Энд солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болоогүй хүмүүст [2] Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-02-12 278
12445 sain baina u 서울대 입구역 tuyaajil 2014-02-11 300
12444 СОЛОНГОС ХЭЛНИЙ ОРЧУУЛГА edelweiss 2014-02-11 242
12443 OLON JILIIN TURSHALAGATAI ALBAN YOSNII TULUULUGCH BAIGUULLAGAAR DAMJUULAN SOLONGOST SURALTSANA UU. minjka 2014-02-11 287
12442 БНСУ-ын мэргэжлийн эмч нар хүрэлцэн ирж үнэгүй зөвлөгөө өгнө. minjka 2014-02-11 261
12441 UR SUULGAH, EMEGTEICHUUDIN BUH TURLIIN UVCHIN, HAVDRIN BUH CHIGLELIIN EMCHILGEEG SOLONGOST EMCHLUULTSGEY minjka 2014-02-11 506
배너신청
자생병원

배너신청