Бичлэгийн тоо 3,329
Ийм нэг хачирхалтай, итгэмээргүй хэрэг Малайзад гарчээ. Тус улсын цагдаа нар эзэнгүй автомашин байхыг илрүүлээд, онгойлготол дотор нь ... амьд үнээнүүд байж таарчээ. Хожим учрыг тайлтал дээрх дөрвөн үнээ Пенанге фермээс хулгайлагдсан байжээ. Хулгайч нар үнээнүүдэд нойрсуулах тариа хийж, суудлыг нь авч хаясан суудлын хөнгөн тэргэнд ачсан байна. Гэвч хол явж амжсангүй.
Үнээнүүд хэтэрхий хүнд байсан тул машин тулаад яваагүй бололтой тэр чигт нь хаяад алга болсон байжээ. Ийнхүү гэмт хэрэгтнүүдийг хараахан барьж чадаагүй ч үнээнүүд фермдээ эсэн мэнд эргэн очжээ.
м далай