Бичлэгийн тоо 3,329
өнөөдөр нээлтээ хийх гэж буй 22 дахь удаагийн өвлийн олимпийн их наадмын өмнөхөн дахин шуугиан дэгдлээ. Тодруулбал ОХУ-ын Сочи хотыг зорьж явсан онгоцноос тэсрэх бөмбөг олджээ. Уг тэсрэх бөмбөгийг шүдний ооны саванд нуун хил нэвтрүүлэх гэж байсныг АНУ-ын агаарын хүчнийхэн илрүүлжээ. Иймд АНУ-ын зүгээс өвлийн олимпийн наадмын аюулгүй байдлыг сайтар хангахыг санууллаа.
Сочи-2014 өвлийн олимпийн их наадам эхлэхээс өмнө удаа дараа халдлага гарч олон гэм зэмгүй хүмүүс амь үрэгдсэн билээ. Түүнчлэн олимпийн наадмын үеэр халдлага зохион байгуулна хэмээн сүрдүүлэх хүмүүс ч байгаа юм. Иймээс ОХУ-ын зүгээс 30 мянган хамгаалалтын албаныхныг хар тэнгист байрлуулахаар төлөвлөөд байгаа билээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн