Бичлэгийн тоо 15,500

Сайн байцагаана уу?

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлэе.

Манай байгууллагаас 2008 онд “Гадаад ажилчид заавал мэдэх хэрэгтэй үйлдвэрлэлийн аюулгүй байдал ба эрүүл мэнд” сэдэвтэй номыг орчуулан, хэвлэн гаргасан билээ.

Солонгос хэл ба зан заншлыг сайн мэдэхгүй гадаад ажилчид үйлдвэрлэлийн талбарт гардаг төрөл бүрийн аюулын өмнө ямар ч хамгаалалтгүй байдаг учраас осолд маш их өртөмтхий байдаг. 

Солонгост ажиллаж байх хугацаандаа аюулгүй ажиллахын тулд юуг анхаарах болон бэртэл гэмтэл авах үед ямар арга хэмжээ авах, хаашаа хандах талаар дараах номон дээр дурдсан билээ. Та бүхэндээ бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс энэхүү номыг цувруулан тавьж байна.

 Анхаарал тавьсан та бүхэндээ баяраллаа.

Доор Солонгол, Монгол хэл дээр файл орууллаа.

 

 

3) Нөхөн төлбөрийн журам

 Ажилчин үйлдвэрийн осолд орсон тохиолдолд үйлдвэрийн эзнээс нөхөн төлбөрийг шаардаж болно. Гэхдээ солонгосын нийгмийн даатгал болох “үйлдвэрийн ослын даатгал” нь ажил олгогчийн оронд эмчилгээний зардлыг багтаасан нөхөн олговрыг олгодог. Үйлдвэрийн ослын даатгал нь төрийг байгууллага болох “Хөдөлмөр хамгааллын төв” гэдэг газраас нөхөн олговрыг хариуцдаг. Олон гадаадын ажилчид үйлдвэрийн осолд орохдоо сайн мэдэхгүйгээсээ болж өргөдөл гаргахгүй байх тохиолдол их байдаг. Хууль бусаар байгаа хүний хувьд хүчээр албадан гаргахаас айгаад өргөдөл ч хүртэл гаргаж чаддаггүй байдаг. Үйлдвэрийн осолд орсон гадаадын ажилчинг эмчилгээний шат дараалалыг дуустал нь хүчээр албадан гаргадаггүй. Зарим тохиолдолд захирал нь үйлдвэрийн ослын даатгалаас нөхөн төлбөр авахыг эсэргүүцдэгээс болж өргөдөл гаргахаа болидоог гадаадын ажилчид байдаг. Үйлдвэрийн ослын даатгал нь төрөөс удирддаг нийгмийн даатгал учраас захирал эсэргүүцсэн ч гэсэн өргөдөл гаргаж болно.

Гадаадын ажилчин осолд орсон тохиолдолд, төрийн байгууллага болох ХХТ-д үйлдвэрийн ослын даатгалтай холбоотой нөхөн төлбөр авах өргөдөл гаргана. ХХТ нь ажлын явцад ажилчин гэмтэх зэрэг ажилтай холбогдон өвчин туссан үед хуулиар батлагдсан нөхөн төлбрийг хийж өгдөг засгийн газрын байгууллага юм. Тийм учраас үйлдвэрийн осолд орсон тохиолдолд эмнэлгээс шууд ХХТ-д үйлдвэрийн ослын даатгалын өргөдөл гаргах нь сайн юм. Том эмнэлгийн хувьд үйлдвэрийн ослыг хариуцсан тусгай ажилтангууд байдаг учраас тэр хүсүүсээс туслалцаа хүсэх хэрэгтэй.

 

Үйлдвэрийн осол гэж батлагдсан үед авах арга хэмжээний шат дараалал нь дараахитай адил байна.

         Эмнэлэгт очих

Ажил хийж байгаад гэмтэх болон мэргэжлээс шалтгаалан өвчин тусвал эмнэлэгт очиж оношлогоо, эмчилгээ хийлгэж, үйлдвэрийн ослын өргөдөл гаргахын тулд эмчилгээ хүссэн өргөдлий солонгос хэлээр бичнэ. Ихэнх эмнэлэгт үйлдвэрийн ослыг хариуцсан ажилтан байдаг учраас эмчилгээний өргөдлийг яаж бичих талаар тэднээс асууж туслалцаа хүсэж болно.

Хөдөлмөр хамгаалалын төв ХХТ –д очих

Эмчилгээ хүссэн өргөдлийг бичээд ХХТ-д дүүрэг тус бүрт ХХТ байдаг учраас ажиллаж байгаа газрыг хариуцдаг ХХТ дээр очих өгнө. Ихэнхи эмнэлэг ХХТ-д эмчилгээ хүссэн өргөдлилйг хүлээж авдаг ч биеэр ХХТ-д очиж эмчилгээ хүссэн өргөдлийг өгөх тохиолдол байдаг. ХХТ дээр очихдоо ХХТ-ийн ажилтантай чөлөөтэй ойлголцохийн тулд солонгос хэл сайн мэддэг хүн дагуулж очих хэрэгтэй.

 

ХХТ-өөс ирэх зарлан дуудах бичиг болон үнэн эсэхийн шалгалт

Хэрэг бүртгэгдсэн бол ХХТ-д бүртгэсэн өдрөөс 10 хоногийн дотор өргөдөл гаргагч ба ажил олгочид заасан өдөр ХХТ-руу ирэхыг зааж өгнө. Заасан өдөр ХХТ-д очвол ХХТ-ийн ажилтан үйлдвэрийн осол гарсан нь үнэн эсэхыг, өвчин нь мэргэжлээс шалтгаалсан өвчинд хамаарагдах эсэхыг дүгнэхийн тулд мэдүүлэг авна.

Хөдөлмөр Хамгааллын Төв-д очихдоо анхаарах зүйл!

Хөдөлмөр хамгааллын төв дээр ир гэсэн өдөр нь заавал очно.

Хэрвээ өөр ажил гарч явж чадахгүй бол ХХТ-рүү утасдаж өөр өдөр очих хүсэлтээ гаргана.

Гарсан ослын талаар тодорхой сайн тайлбарлана. Хэрвээ, өөрөө солонгос хэлээр сайн ярьж чадахгүй тохиолдолд найз нөхөд юмуу эсвэл зөвлөлгөө өгөх төвөөс тулсамж авна.

Өөрийн паспорт ба үйлдвэрийн осолтой холбоотой баримтуудыг бэлдэнэ. Хэрвээ баримт байхгүй бол үнэн байдлыг сайн мэдэх хүнийг гэрчээр дагуулан очно.

Магадгүй дарга чинь үнэнээс өөр мэдүүлэг өгвөл дуугүй байлгүй “Тийм биш” гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.

ХХТ-ийн ажилтны ярисныг сайн ойлгохгүй бол тодорхой тайлбарлаж өгөхийг хүсэх хэрэгтэй. Сайн мэдэхгүй байж “Тийм” гэж хариулбал сүүлд нь асуудлыг шийдэхэд төвөг учирдаг.

 

Үйлдвэрийн осол гэж тогтоогдох

Үйлдвэрийн осол болох нь хүлээн зөвшөөрөгдвөл, осолд орсон ажилчин эсвэл тэдний гэр бүлийнхэнд нь мэдэгдэл явуулах бөгөөд эмчилгээний зардал ажилгүй байсан хугацааны цалин зэрэг хөнгөлөлтийг авах болно.

  Эмчилгээ дуусахад:

Эмчилгээ дуусаад тахирр дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн нөхөн олговрыг хүссэн өргөдөл гаргах хэрэгтэй. ХХТ нь тахир дутуугийн үлдэцийг 1-14 зэрэгт хувааж нөхөн олговор олгодог. Эмчилгээ дууссан ч үргэлжлүүлэн физик эмчилгээ хийлгэх болон урт хугацаагаар эмчийн хяналтанд байх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ХХТ-д өргөдөл гарган “өвчний уршгийн эмчилгээний карт”-ыг авах хэрэгтэй. Энэ карттай байхад эмчилгээ дууссаны дараа ч үнэгүй эмчилгээ хийлгэж болдог учраас өвчтөн эмчилгээ хийлгүүлэхыг хүссэн эмнэлэгтээ өргөдөл гаргаж болно.

 

Үйлдвэрийн ослын нөхөн төлбөртэй холбоотой асуулт ба хариулт

 Асуулт : Ажил хийж байгаад гэмтсэн үйлдвэрээс эмчилгээний зардал өгөхгүй байна

Хариулт : Ажил хийж байгаад гэмтэх болон ажлаас шалтгаалж өвчин туссан бол үйлдвэрийн осол гэнэ. Үйлдвэрийн ослыг өөрөөр “ажлаас шалтгаалсан осол” гэж бас хэлдэг ба үйлдвэрийн ажлаас болж гэмтэх, өвчин тусах, нас барах тохиолдлийг хэлнэ.

Үйлдвэрийн осол нь гэмтэх, өвчин тусах нь ажлаас болсон учраас үйлдвэр нь эмчилгээний зардал болон эмчилгээ хийлгэж байх хугацааны цалин, тахир дутуу болж үлдсэн тохиолдол зэргийн хохиролийг хариуцах ёстой. Солонгост үйлдвэрийн ослоос сэргийлэх үүднээс бүх үйлдвэрүүд үйлдвэрий ослын нөхөн төлбөрийн даатгалд үүргийн дагуу хамрагдах ёстой. ХХТ гэдэг байгууллагаар төлөөлүүлэн удирдуулж байгаа билээ. Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгал нь үйлдвэрийн ослын нөхөн төлбрийг олгохийн тулд байгуулагдсан учраас үйлдвэрийн эздийн даатгалын хураамжаар тэтгэгдэж байдаг. Хэрэв үйлдэрт ажиллаж байгаад гэмтэхэд эмчилгээний зардал олгохгүй үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалд хамруулж өгөхгүй байвал өөрийн биеэрээ ХХТ-д өргөдлөө гаргаж болно. Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгал нь улсаас эрхэлж явуулдаг учраас үйлдвэрийн эзэд даатгалд хамруулахыг эсэргүүцэж байсан ч нөхөн төлбөр авч болно.

Асуулт : Ажил хийж байгаад өөрийн буруугаас гэмтсэн бол үйлдвэрийн ослын нөхөн төлбөрий даатгалаас нөхөн төлбөр авч чадах уу?

Хариулт : Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгал нь ажилчны буруугаас осол гарсан ч адилхан нөхөн төлбөр авах бөгөөд өөр хүний буруугаас осол гарсан байсан ч энэ нөхөн төлбөрийн хэмжээ адил байна. Харин ажилчин өөрөө өөрийгөө гэмтээсэн бол нөхөн төлбөр авахад хэцүү юм.

Асуулт : Би виз байхгүй бүртгэлгүй ажилчин үйлдвэрийн ослын нөхөн төлбөр авч чадах уу?

Хариулт : Солонгосийн хөдөлмөрийн хууль нь улсын харъяалал харгалзахгүй бүх ажилчидад адил тэгш үйлчилнэ. Ийм учраас осолд орсон гадаад хүн байсан ч ажлаас болж гэмтсэн нь тодорхой бол солонгос хүнтэй адил нөхөн төлбөр авна. Хааяа визгүй ажилчны сул талыг ашиглаж үйлдвэрийн ослын нөхөн төлбөр өгөхгүй үйлдвэр байдаг. Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалаар эмчилгээ хийх хугацаанд түр оршин суух эрх өгдөг тул санаа зовсний хэрэггүй зөвлөгөө өгдөг газруудад очиж үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалд өргөдөл өгөхийг хүсэж байна.

 

Асуулт :  Би албан ёсны ажилчин биш боловч цагийн ажил хийж байгаад нуруугаа гэмтээчихсэн.

Хариулт :  Гадаад ажилчдын дунд барилгын талбар, айл нүүлгэдэг төвд өдрийн хөлс авдаг цагийн ажил хийдэг ажилчид байдаг. Иймээс ганцхан өдөр ажиллаад осолд орох тохиолдол хааяа гардаг. Ийм тохиолдолд хүмүүс ганцхан өдөр ажилласан хэн гэдгийг тодорхой мэдэхгүй учраас нөхөн төлбөр өгч чадахгүй гэж зөрүүдлэх явдал гардаг. Ганцхан цаг ажилласан ч гэсэн цалин авч ажиллаж байгаа бол хөдөлмөрийн хуульд ажилчин гэдэг нь тодорхой. Ийм учраас цагийн ажил хийдэг ажилчин ч албан ёсны ажилчинтай адил тэгш эрхтэйгээр үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалаас нөхөн төлбөр авах ба үйлдвэрийн эзнээс шууд нөхөн төлбөр авч болно.

Асуулт :  Бүртгэлгүй гадаад ажилчин үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалд тохиолдолд өргөдөл гаргасан тохиолдолд хүчээр албадан гаргах асуудал гарах уу?

Хариулт:  Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалыг эрхлэн явуулдаг ХХТ хүртэл улсын байгууллага учраас хууль зөрчсөн байдлыг хамаарагдах байгууллагад мэдэгдэх ёстой байдаг. Цаашлаад бүртгэлгүй ажилчны нөхөн төлбөрийг төлөх явцдаа ХХТ-өөс иргэний бүртгэл мэдээлэлийн төвд мэдэгдэх тохиолдол байж болно. Гэтэл үйлдвэрийн ослын эмчилгээний зардал нэхэмжилсэн ажилчны эмчилгээ дуусах үед албадан гарах мэдэгдэл өгөх тохиолдол байдаг ч ихэнх тохиолдолд ХХТ-ийн ажилтан үүнийг мэдээлдэггүй юм. Тиймээс хуулиар хамгаалагдсан гэх баталгаа байхгүй учраас өөрөө бүртгэлгүй ажилчин бол гадаад ажилчидад туслах төвөөс туслалцаа авах нь хамгийн аюулгүй юм.

Асуулт :  Өөр үйлдвэрт ажиллаж байгаад өмнөх үйлдвэртээ өвчин туссанаа сүүлд мэдсэн бол

Хариулт : Үйлдвэрт харьцдаг хорт бодис урт хугацаанд биед хадгалагдсан тохиолдолд цаг хугацаа өнгөрсний дараа өвчин илэрэх тохиолдол байдаг. Ийм тохиолдолд өвчин ажлаас болж үүссэн гэж тогтоогдвол тэрүйлдвэртээ ажиллаагүй байсан ч үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалаас нөхөн төлбөр авч болно. Ийм үед хамгийн чухал нь ямар бодисоос болж өвчин үүссэн гэдгийг батлах учраас эмнэлгээс шинжилгээ хийлгэж өвчин үүсгэсэн хүчин зүйлийг тодорхой мэдэх нь чухал юм.

Хорт бодисоос үүдсэн өвчин нь эдгэрэхгүй архаг өвчнүүд их байдгаас шинж тэмдэг нь сул бүдэг байсан ч үүнийг өчүүхэн зүйл гэж бодолгүй эх орондоо явахын өмнө заавал тэр үүсгэгч хүчин зүйлийг олж нөхөн төлбөр авах хэрэгтэй.

Асуулт :  Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалаас нөхөн төлбөр авсан боловч мөнгөний хэмжээ бага байна.

Хариулт :  Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгал нь ажилчны нас ба өөрийн буруу зэргээс шалтгаалахгүйгээр адилхан нөхөн төлбөр авах ёстой. Иймээс залуу ажилчин бусдын буруугаас осолд орвол үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалаас нөхөн төлбөр авсан ч тэр мөнгөний хэмжээ нь бага байж болно. Ийм тохиолдолд ажилчин үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн даатгалын нөхөн төлбөрөөс гадна үйлдвэрийн эзэнтэйгээ нэмэлтээр хохирол нэхэмжилж болно. Зөвхөн үйлдвэрийн эзэнтэйгээ л хохирлийг барагдуулах талаар зарга үүсгэж болно.

 

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7895956/dd0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
12380 OLON JILIIN TURSHALAGATAI ALBAN YOSNII TULUULUGCH BAIGUULLAGAAR DAMJUULAN SOLONGOST SURALTSANA UU. minjka 2014-02-03 266
12379 СКАЙТЕЛ. АЗЫН ДУГААР- 20,000 ВОН (60 ХОНОГ, 15.000 НЭГЖ) Скайтел 2014-02-02 235
12378 СКАЙТЕЛ-н АЛБАН ёсны салбар: 5-н найзыгаа Скайтелийн хэрэглэгч болгоод цэнэглэгч картаа 0 воноор аваарай!!! Скайтел 2014-02-02 263
12377 NOTEBOOK Сар шинийн хямдрал зарлаад 399,000 вон болж хямдарлаа ^^Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй www.mglsky.com 02-2275-1698 **MGL гишүүн* 2014-02-02 263
12376 ЭРХЭМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ TА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЖ БАЙНА УУ? МАНАЙ ДЭЛГҮҮРЭЭС ПҮҮЗ ХУДАЛДАН АВСАН ХҮН БҮХЭНД БЭЛЭГTЭЙ АЗИЙН ХОНЖВОРT СУГАЛАА БАЙГАА TУЛ TА АЗАА СОРИНОУУ? ТУНДЭМҮН МОНГОЛ ТАУН ХАЖУУ ТАЛЫН2ДАВХАРТ УТАС:02-2275-1698 WWW.MGLSKY.COM **MGL гишүүн* 2014-02-02 316
12375 АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЭХЭЛНЭ Education2010 2014-02-02 257
» Анхаар залуусаа - Мэдэхэд илүүдэхгүй мэдээлэл. Гуравдугаар файл. Гадаад ажилчдын... 2014-02-01 310
12373 СКАЙТЕЛ-н АЛБАН ёсны салбар: 5-н найзыгаа Скайтелийн хэрэглэгч болгоод цэнэглэгч картаа 0 воноор аваарай!!! Скайтел 2014-02-01 212
12372 3D 50инч ТВ 1,850,000ВОН,3D 55инч 3,900,000ТВ SAMSUNG ZIPEL ХӨРГӨГЧ 1,250,000ВОН БОЛЛОО^^www.mglsky.com 02-2275-1698 **MGL гишүүн* 2014-02-01 223
12371 КОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ УТАС:02-2275-1698 WWW.MGLSKY.COM .... INTERNET-KOREA 2014-02-01 185
12370 МАНАЙ ДЭЛГҮҮР ШИНЭЛЭГ ЗАГВАР САЙТАЙ ЧАНАРТАЙ ПҮҮЗИЙГ ТА БҮХЭНДЭЭ ФЭЙСБҮҮК ХУУДСААРАА БАЙНГА ХУДАЛДААЛЖ , ЗАХИАЛГА АВЧ 14-21 ХОНОГИЙН ДОТОР НИЙЛҮҮЛНЭ . ТУНДЭМҮН МОНГОЛ ТАУН ЛОТТО ИХ ДЭЛГҮҮРИЙН ХАЖУУ БАРИЛГЫН2ДАВХАР УТАС:02-2275-1698 WWW.MGLSKY.COM **MGL гишүүн* 2014-02-01 248
12369 СКАЙТЕЛ-н АЛБАН ёсны салбар: 5-н найзыгаа Скайтелийн хэрэглэгч болгоод цэнэглэгч картаа 0 воноор аваарай!!! Скайтел 2014-01-31 228
12368 ★★★SKYTEL★★★ G-MOBILE УРАМШУУЛАЛ+50% : 5-н найзыгаа Скайтелийн хэрэглэгч болгоод цэнэглэгч картаа 0 воноор аваарай!!! .. INTERNET-KOREA 2014-01-30 257
12367 ★☆★ Интернэт + КаТВ холбуулсан хүн бүрт Шинэ 32инч LED TV,.SKYTEL .ЖИ-МОБАЙЛЫН НЭГЖ ДУГААР, БЭЛЭГТЭЙ ИНТЕРНЭТ ХОЛБОЛТЫГ ЗӨВХӨН МАНАЙХААС mongol town 903 toot . gmobile skytel . INTERNET-KOREA 2014-01-30 218
12366 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-01-29 203
12365 АБГҮЖОН-ДУНД 24 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ОЮУТАНУУДАА ЦАГААН САРЫН ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА. ЯАРАГТУН... "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-01-29 228
12364 Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө ***12-р***сар 2014-01-29 209
12363 SOLONGOST HELNI BELTGELDEE BAINGA BYRTGEJ BNA. EMCHILGEE ONOSHILGOOND SOLONGOSIIN HUULI ZUIN YAMNAAS VISA GARGAJ BAINA. TSAASHID BAKLAVR, MAGISTER, DOKTORT 50-70-100% TETGELEGTEI SURALTSUULNA. unjiya 2014-01-29 367
12362 Магистерийн диплом судалгаа чанартай бичнэ vizok 2014-01-29 316
12361 BANKNII BATALGAA GARGANA 010.9769.1515 Баталгаа 2014-01-29 500
12360 АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА Education2010 2014-01-29 259
12359 Solongos surguuli Mongold.. koreastudy 2014-01-29 403
12358 Solongost hamgiin hymdaar koreastudy 2014-01-29 397
12357 Solongost unegui surtsgaay koreastudy 2014-01-29 634
12356 BANKNII BATALGAA GARAGANA 010-9769-1515 Баталгаа 2014-01-28 560
12355 SOLONGOSIIN IH DEED SURGUULIUDIIN ALBAN YOSNII TOLOOLOGCHIIN BAIGUULLAGAAR DAMJUULAN HAMGIIN HYAMD ZARDALAAR TETGELEGTEI SURALTSAH BOLOMJIIG BID TANID OLGOJ BAINA Bodit Alkham 2014-01-27 328
12354 АБГҮЖОН-ДУНД 24 ДАХЬ ЖИЛДЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ОЮУТАНУУДАА ЦАГААН САРЫН ХЯМДРАЛ ЗАРЛАЛАА. ЯАРАГТУН... "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-01-27 351
12353 2014ОНЫ 2 САРЫН 13-Н ХҮРТЭЛ ХЯМД ТӨЛБӨРТЭЙ МАГИСТР, ДОКТОРЫН БҮРТГЭЛ ЯАРАГТУН "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-01-27 261
12352 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2014-01-27 213
12351 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ, ҮРГҮЙДЭЛ, ХАВДАР БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАГНАСАН СОЛОНГОСЫН ТОМООХОН ЭМНЭЛЭГҮҮДЭД ЭМЧЛҮҮЛЦГЭЕ!!!! minjka 2014-01-27 233
배너신청
자생병원

배너신청