Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

                
-Сексийн харилцааны талаарх ойлголтыг хэдийнээс хүүхдэд өгөх ёстой вэ?

- Хүүхэд гэдэг бол жижигхэн хүн юм. Эхийн хэвлийд бүрэлдсэн үеэсээ хүн төрөхийг олдог. Хүүхэд гэхээр томчууд тусдаа юм шиг ойлгох бий. Бага насанд хүн болох, ертөнцийг танин мэдэх бүх үйл явц эрчимтэй хөгжиж байдаг. Секс, бэлгийн амьдрал гэдэг нь хүний төрөлхийн, зөн билгийн, язгуур байгалиас заяагдсан өгөгдөл байдаг. Тэр нь насанд хүрэх үед идэвхжээд бэлгийн амьд­ралд ордог. Тэгэхээр нярай хүүхдэд ч бэлгийн мэдрэмж байна. Гар, хуруугаа хөхнө гэдэг бол нэг талаас нь авч үзвэл бэлгийн мэдрэмж юм. Жаахан томроод ирэхээрээ аав, ээжийнхээ яагаад хамт унтаж байгаа талаар сонирхож асууж эхэлдэг. Тэр бол цаанаасаа зөн билгээрээ энэ хоёр хамт байх шаардлага байна гэдгийг мэдэрч байгаа хэрэг. Хүүхдэд байдаг бэлгийн мэдрэхүй нь сексийн боловсрол, мэдлэгтэй хамт өсч хөгждөг. Шинэ мэдээлэл ойлголт авсаар байгаад бэлгийн харилцаанд орох үедээ бие хүн болон төлөвшнө. Манайд байгаа хамгийн том дутагдал нь аав ээж, багш, ах эгч нь бүгд энэ талаарх асуудлыг нуухыг оролддог. Тийм юм байдаггүй шахуу гэж ойлгуулахыг оролддог. Үүнийг нууж болохгүй, нас насанд нь тохирсон мэдээлэл өгөх хэрэгтэй.

- Нас насанд тохирсон мэдлэг гэхээр эцэг эхчүүд сайн мэдэхгүй байгаа байх. Та энэ талаар дэлгэрэнгүй зөвлөвөл…
- Бэлгийн амьдрал гэдэг бол насанд хүрсэн, гэр бүл болсон хүмүүсийн хоорондох харьцаа юм шүү гэдгийг ойлгуулах ёстой. Тэр болтлоо энэ харьцаанд бэлтгэгдэг, биед янз бүрийн өөрчлөлт явагддаг гэдгийг хэлж өгнө. 3-5 насны хүүхэд өөрийн тархин дахь суурь мэдээллийн талаас илүүг нь олж авдаг. Юмыг таньж мэдэх ийм эрчимтэй насанд нь бид бодит байдлыг хэлж өгч байх нь зүйтэй. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамт унтдаг, энэ хоёрын дундаас үр хүүхэд бүрэлддэг юм, энэ бол бэлгийн харьцаа гэдэг зүйлээр бий болдог гэхчилэн хэлэх ёстой. Ингэж зөв мэдүүлэхгүйгээс болоод янз бүрийн гадны бодит бус мэдээллийг үнэн, зөв гэж итгэхэд хүрдэг. Хамгийн энгийн зүйл бол яагаад эрэгтэй хүн босоогоор, эмэгтэй нь сууж бие засдаг гэхээр эр, эм хоёр хүний бэлэг эрхтэн өөр байдаг үүнээс шалтгаалдаг гэдгийг хэлээд өгөх хэрэгтэй. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжсөн энэ үед эротик кино гээд янз бүрийн юм гарч байгаа. Түүнийг хүүхэд тэртээ тэргүй үзэж, мэдэж байгаа. Тэр олж авсан мэдээллээс нь илүү гарсан үнэн мэдээлэл өгч баймаар байна. Мөн шилжилтийн насанд гарах биеийн өөрчлөлт, сарын тэмдэг, суга цавиар үс ургах, хоолой бүдүүрэх, хөх ургана гэдэг нь бэлгийн бойжилтын хоёр дах үе гэдэг юм гэхчилэн тайлбарлан хэлж өгөх зүйл олон байгаа. Эрэгтэй хүүхэд шүилжилтийн насан дээрээ хамгийн их зовдог. Бэлэг эрхтэн нь хөвчрөөд байдаг, оролдохоор улам сэдэрдэг яахаа мэддэггүй.

- Зарим тохиолдолд яахаа мэдэхгүй байгаа залуус гар хангалга хийдэг. Энэ нь гаж зуршил болдог гэсэн ойлголт байдаг. Энэ зөв мэдээлэл үү?
- Шилжилтийн насны хөвгүүдийн дийлэнх нь гар хангалга хийдэг гэсэн судалгаа бий. Секс судлалын ухаанд гар хангалгыг гаж дон гэж үздэггүй. Нэг үе айхтар их хориглож, гаж буруу гэж үзэж байсан. Гэхдээ энэ нь сексийг орлох нэг хэлбэр. Амьдрал нь төлөвшөөгүй, гэрлээгүй ямар ч хүнд сексийн дур хүсэл байдаг. Биологийн энэ шаардлагаа өөрөө зохицуулж байгаа хэлбэр юм. Эрсдэлтэй, хамгаалалтгүй сексийн харьцаанаас аюулгүй. Гэхдээ гар хангалгыг удаан хийвэл бэлгийн амьдрал нь өөрчлөгдөөд, сулралтай болох, зөв харьцаанд ороход бэлгийн чадвар нь сулрах, түүндээ дасаад гаж зуршил болох талтай. Тиймээс хэр хэмжээг нь тохируулах ёстой.

- Бэлгийн чадавх сайжруулах эм бэлдмэл хэрэглэх, тухайн бүтээгдэхүүнийг сурталчлах явдал их байгаа. Хэрэглэх нь ямар үр нөлөөтэй вэ?
- Янз бүрийн эм бэлдмэл зах зээл дээр байгаа. Арав давсан босоо аварга гэх мэтээр рекламдаад л. Энэ нь биологийн идэвхтэй бодис, олон төрлийн витамин, янз бүрийн гармон агуулсан биеийн болон бэлгийн чадавхийг сайжруулах үйлчилгээтэй. Гэвч нөхөн үржихүйн насны, бэлгийн амьдрал нь хэвийн хүмүүс хэрэглэх нь тохиромжгүй. Өөрийнхөө боломжоор явах ёстой. Эмчийн заавар зөвлөгөөгөөр нас нь хэвийсэн хүмүүс, янз бүрийн асуудал тулгарсан хүмүүс хэрэглэж болно. Гэхдээ зөвхөн эмчийн заавраар уух ёстой. Секс нь нэг талаасаа сайхан зүйл боловч нөгөө талаасаа зовлон бэрхшээлийг бас дагуулж байдаг. Хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлдөг зүйл. Эхнэр нөхөр хоёр хоюулаа дур ханамжтай байхгүй бол асуудал үүсч сэтгэлийн нандин харьцаанд тасалдал гардаг. Бие биедээ хайртай, ухаантай гэр бүл бэлгийн амьдралдаа анхаарал тавьдаг. Хайр байгаа цагт секс байдаг. Секс байгаа цагт хайр байдаг. Эрэгтэй хүнд бэлгийн сулрал, эмэгтэй хүнд бэлгийн хөрөлт гэж том бэрхшээл байна.

- Бэлгийн замбараагүй харьцаа нь залуусыг эрсдэлтэй байдалд хүргэдэг.
- Гэр бүлийн хос хоёрын найдвартай бус харьцаа, нэг биш олон сексийн хамтрагчтай байснаас маш олон төрлийн бэлгийн замын халдварт өвчнүүд газар авч байгаа. Нандин харьцааг эрхэмлэх, найдвартай байх нь хос болгоны, хүн бүрийн үүрэг. Эрэгтэй, эмэгтэй аль аль хүнд гэр бүлээс гадуурх харьцаа, өөр хүнийг хүсэх хүсэл өгөгдөл байгалиас байдаг. Сургууль соёлоо төгсөж, биеэ авч явах хэмжээнд очоод, 30 хүрч хүнтэй сууя гэсэн хандлага залуусын дунд их ажиглагдах болсон. Энэ нь зөв ч тэр болтлоо бэлгийн амьдралын хэрэгцээгээ хангах шаардлага гардаг. Баар, саун, массаж, буудалд маш аймшигтай дүр төрх харагдаж байгаа. Нүдээ аниад харанхуй ангал руу орох гэж байгаатай адил зүйл. Гэтэл бэлгийн дур хүсэл нэг хөдөлбөл юунд ч баригддаггүй, хоригддоггүй хүсэл шунал байдаг. Саун бол маш их өвчин тараадаг газар. Учир нь халуун, чийглэг орчинд бүх төрлийн нян, ялангуяа бэлгийн халдварын нянгуудын өсөх таатай орчин нөхцөл болдог. Микроскопоор харвал тэндхийн агаар, шал, орон дээр бактери үй түмээрээ язганаж байгаа. Түүн дээр хүн нүцгэлээд сууна гэдэг…

- Таны хамгийн эмзэглэж явдаг зүйл юу вэ? Секслогич хүний хувьд…
- Бэлгийн замын халдвараар олон дахин өвдөхөөр эм тарианд дасалтай болдог. Сүүлийн жилүүдэд их сонсогдоод байгаа мөөгөнцөр гэдэг зүйл чинь антибиотикийн эсрэг хүний биеийн үзүүлж байгаа хариу урвал. Дутуу эмчилбэл маш сөрөг нөлөөтэй. Тэр тусмаа эрэгтэй хүнд. Дотор бэлэг эрхтэн төмсөг, түрүү булчирхай, үрийн хоолойдоо өвчин орж эмчилэхэд хэцүү болж, урхаг нөлөө нь ч ихэсдэг, халдвар тараадаг. Бэлгийн булчирхай өвчилнө, ингэснээр бэлгийн амьдралд том асуудал тулгардаг. Үүнээс гадна дэг журамтай нийгмээс ардчилалд шилжсэнээс хойш хүний сэтгэлгээ чөлөөтэй болсон. Усыг боож байгаад задлахаар хүчтэй түрдэг шиг энэ жилүүдэд сөрөг юм их ажиглагдсан. Бэлгийн амьдрал гэдэг бол аль ч нийгэм, аль ч цаг үед нандин зүйл. Энэ дэг журам, ёс суртахуун алдагдаад, Европын орнуудын элдэв зүйлд авах гээхийн ухаанаар хандахгүй, яаж ч болох юм шиг төсөөлснөөс халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт гээд олон асуудлууд гарч байгаа.


narao

2008.10.09 20:11:05
*.208.214.201

xeregtei goy medeelel oruuljee .....duudee sain xelj ognoo .bi jooxon bhdaa eejeesee ....eejee bi tanii xaanaas garsiin gej asuuxaar xuisnees garsan gedeg bj bilee
tegee l xuisnees ni garsan geed itgeed yavdag bsiin shde  tsetserlegiin nzdaa bi eejiinxee xuisnees garsan xarin chi xaanaas ni garsan gej asuusan chini ooriinxoo  dooshoo zaasnaa boojgoinoos ni garsan gej xelexed ni  sonin sanagdaad  terentei togloxoo bolij bsiin bn ...bas  tom bolood egchdee yaanaa minii end us urgaad bnshde
bi yaaxuu geed gaixaad ,sandraad xaruulsan chini  tenegteed bgaa ch geed nuruun dunduur tug xiitel zoxij bilee hehehe
neeree zugeer l xeleed ogchixgui tegsen bol daraa ni gaixaj stressend oroxgui shde

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
1011 шиндан ёг дээр монгол зоогийн газар шинээр нээгдлээ. [1] E(2) 2008-10-09 886
1010 eejuud huuhnuudee helj ogooch [3] dooz 2008-10-09 999
1009 ♤ Нутгийн жаахан охин ♤ [2] 아야야 2008-10-09 1088
» Секс сайхан зvйл боловч зовлон бэрхшээлийг ч бас дагуулдаг file [1] 나이키 2008-10-09 2618
1007 hvmvvse tvr anhaaral handuulna u [1] 8621 2008-10-09 1183
1006 ta byhnees asuuh zyil bna aa [4] AGAGAG 2008-10-09 1412
1005 뽀뽀좀 잘해 후회하지말고 [1] mgls 2008-10-09 1029
1004 egch naraa yaraltai xariulj ogooch [1] xinfu 2008-10-08 1118
1003 eejuud ee hariulaach... [1] tjak 2008-10-08 775
1002 UNE TOLBORGUI EMNELGIIN UILCHILGEE [1] 이주&#48 2008-10-08 1152
1001 2008 Гадаад ажилчдын “Эв нэгдлийн өдөрлөг” 이주&#48 2008-10-08 1020
1000 huuhed uurdeg uurgewch(babycarrier) zarna. ang 2008-10-08 784
999 SHIVEES KHIINE. [1] nuskin_ 2008-10-08 1306
998 AGAGAG-D [4] Freet 2008-10-08 1205
997 Хуулийн сургалтанд урьж байна. BATNEGDEL 2008-10-08 1116
996 hi bysgyichyydee tuslaach AGAGAG 2008-10-08 808
995 Hi visa nii talaar asuuh yum bnaa [2] bondooj 2008-10-08 1314
994 tuwshind [2] xuls 2008-10-08 1039
993 강릉 -nd [1] Enkhrilen 2008-10-08 1008
992 Зохион бичлэгийн уралдаанд урьж байна. [1] BATNEGDEL 2008-10-08 1150
991 Хуулийн сургалтанд урьж байна BATNEGDEL 2008-10-08 987
990 Giihee aa yum asuuya [4] xuls 2008-10-08 1287
989 namaig uuchilaaraa nadad tusalaach [16] chueon 2008-10-07 2049
988 vaktsinii talaar [2] tankhil 2008-10-07 2182
987 pusanii humuus tuslaach [1] uksus 2008-10-07 980
986 Хуулийн сургалтанд урьж байна BATNEGDEL 2008-10-06 929
985 klizmiig solongosoor yu gedeg yum be [3] honeyy 2008-10-06 1176
984 shiwees hiine.nvdnii kontor ba humsug yaagii444 2008-10-06 1401
983 sain baistgaana uu? helj uguuch pudu 2008-10-06 743
982 batganaas salj arisaa ervvl bolgohig hvswel! [1] yaagii444 2008-10-06 1117
981 hvvhed harna [1] KENJII 2008-10-06 1417
980 gedsend bgaa huuhded [1] Enkhrilen 2008-10-05 1426
979 bolor 2 t tubshin 2008-10-05 1032
978 UNE TOLBORGUI EMNELEGIIN UZLEG [1] 이주&#48 2008-10-05 1095
977 Ajild avna ~ [2] sterling 2008-10-05 1119
976 Иммигрэйшний Гадаадын иргэдэд зөвлөгөө өгөх төв sterling 2008-10-05 1270
975 helj ogj tuslaach [1] jangum 2008-10-05 1340
974 jiremsnii hordlogo [2] Enkhrilen 2008-10-05 3600
973 us tsairuuldag perkisiig solongosoor yu gedeg yum be mishil 2008-10-05 970
972 EHCHUUDEE. TURSHLAGAASAA HUVAALTSAACH [2] bolor2 2008-10-04 1334
971 shine torson huuhded tuslaach !! [9] sua 2008-10-04 2064
970 eejuudee helj uguuch vaktsin [5] chaskii 2008-10-04 1996
969 ohidoos bish busguichuudees asuuh zuil baina [5] MGLclub_xboy 2008-10-04 2334
968 medeh neg n setgeleesee tuslaarai file [8] 미영&#51 2008-10-03 4075
967 hvvhnvvdee asuuya. [2] dnfiu 2008-10-03 2043
배너신청
자생병원

배너신청