Далай давалгаалах мэт миний зүрх
Салхи мэт хийсч буй миний сэтгэл
Утаа шиг замхарсан миний хайр дурлал
Газар цөмрөх мэт миний гуниг
                   Шивээс мэт арилахгvй
           Баяртай гэж хэлээч

        Чамгүйгээр би амьдарч чадахгүй мэт санагдавч 
        Чамайг бодоод удаан амьдарч чадах юм байна
        Чамайгаа мартаж чадахгүй нь гэхэд чи дуугараагүй
        Чамайг хүлээн найдаж явсан ч одоо чадахгүй

Чамтай байгаа тэр залуу чинь хэн бэ?
Чамайг уурлуулахгүй уйлуулахгүй байна уу?
Түүнтэй байхад чи намайг боддог уу?
                 аль эсвэл бүхнийг мартсан уу?
Чамтайгаа байж чадаагүйдээ би бухимдаж байна
Чамайг 1000 1000-н удаа бодож гансарсан урт урт
                 шөнүүдийг би мартахгүй
Чи минь намайг орхиод эргэж харалгүй явдаа 
                 ахиж намайг бүү дурс,бүү бод
Чамайг хайрласандаа би хэзээ ч харамсахгүй
Чиний тухай сайхан дурсамжуудаа
              бодон өнгөрсөн бүгдийг мартана
Энэ бүхний төлөө харин чи минь аз жаргалтай
                    амьдрах ёстой

               Өдөр өдрөөр мөхөж байна
               Охин минь би уйлж байна
                Чи миний утга учир минь байсан
                          үүрд баяртай
               Чи гудамжаар зөрөөд өнгөрөхдөө
                      намайг хараагүй юм шиг зөрдөг
              Чи бидний өнгөрсөн дурсамжууд бодлоос гарахгүй байвал
                       магадгүй би чамайг нууцаар харах байхаа
 Хайр хэзээ хувирахгүй ч би эргэхгүй ээ
 Харин чи харамсах зүйлгүйгээр 
   намайг атаархатал амьдраарай

Чи минь үргэлж цэлмэг тэнгэр шиг инээмсэглэж
                    намайг мартаад амьдраарай
Цаг хугацаа өнгөрөх тусам
Урсах нулимс чинь удахгүй хатах болноо

Би чамтай учраагүй бол
         чиний сэтгэл өвдөхгүй байсан 
Бид 2 үргэлж хамтдаа гэсэн
         амлалтаа шатаана гэдэгт итгэж байна
Би чинийхээ төлөө 1000 1000-н удаа 
         залбирах болноо залбирах болно...

 Өдөр өдрөөр мөхөж байна
 Охин минь би уйлж байна
 Чи миний бүх аз жаргал минь байж
 Гэвч одоо миний хайр үүрд баяртай...

                 

                 орчуулсан ... Cаруул





profile