Давсагны хавдар
Нийт хорт хавдрын дотор 3,5%-ийг давсагны хавдар дангаараа эзлэнэ. Швейцар, Франц, Испаний (100 000 хүн амд 20-25) зэрэг орнуудад өвчлөлийн түвшин өндөрт тооцогддог бол Энэтхэг, Японд 100 000 хүнд амд 2-10 өвчлөл бүртгэгддэг байна.
Түүнчлэн хавдрын эрт үед тухайн хүнд зовиур шаналгаа мэдрэгдэхгүй бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан, шинжилгээгээр оношлогдож болно.
Тийм ээ, бөөрний мэс заслын эмч нар давсагны хавдрыг дараах өвчнүүдээс ялган оношлодог.
Юуны өмнө нэн түрүүнд бөөрний мэс заслын эмчид үзүүлж, бусад нарийн шинжилгээг хийлгэх хэрэгтэй.
Хавдрын эрт үед алсын эрхтэнд хавдрын эс үсэрхийлэн тархах магадлал 5% байдаг тухайн судлаачид тогтоожээ. Харин хожуу үедээ оношлогдсон давсагны хавдар нь элэг, уушиг, яс, тархи ба булчирхайнд үсэрхийлэн тархдаг байна.
Эмчилгээний өмнө оношийг эс, эдийн түвшинд бүрэн оношлох ба хавдар давсагны салст бүрхүүл рүү нэвчсэн эсэхийг тогтооно.
Юуны өмнө та эмчилгээний дараа хавдрын эмчийн хяналтанд байх ёстой. Эхний 2 жил 3 сар тутамд давсагны дуран, шээсэнд хавдрын эс тодорхойлох шинжилгээг хийлгэнэ. Дараагийн 3 дахь жилээс эхлэн 6 сар тутамд, 4 дэх жилээс 1 удаа дээрх шинжилгээнд хамрагдана.
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис Утас:70003213 Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com
Солонгос эмнэлэг, Кил эмнэлэг, Хорт
хавдар, Зүрх судас, Тархи, Үе мөч сээр нуруу, Үргүйдэл, Нэгдсэн үзлэг
оношлогоо, Элэгний хорт хавдар, Ходоодны
хорт хавдар, Бүдүүн гэдэсний хорт хавдар, Түнхийн хиймэл үе шилжүүлэн суулгах
мэс засал, Шөрмөсний нөхөн сэргээх мэс засал, нурууны мэс засал, сээр нуруу
тогтоох мэс засал, өвдөгний хиймэл үе суулгах мэс засал,
MGLCLUB