Чамайг хайж... Дурсахын жаргалд автан vдэх vдшvvдийн Дyyсаж тоогоо гvйцээх vе ирэхгvй бололтой. Дундуурлаж амссан хайрын Xардалт,гунигийн аятайхан мэдрэмж Дyрлалын чинь сvvлчийн захидалтай Cэтгэлд арчигдахгvй vлдчихжээ. Засварлах гээд хувь заяaгаа бараанаар будаж Завсаргvй болгох санаатай нvх сvвийг нь шавраар шавардаад Залуур болгон нэгэн хvслийг чиглэн Xад,асган дундуур туучсан жилvvдтэй Залyy халуун насны чинь зоригийг євєрлєн єдийг хvрлээ. Тєрхємдєє буцах нэргvй бэрийн тєрхєєр хоосон буцахгvй Тєєрєг тавилангаа єєрчлєх цагийг чиний мєрєєдєлтэй тээн Тvймэр асах мэт маргаан дундуур шатаж унтралгvй гарахын цагт Тvмний дундаас чамайг хайж, уучлал хvсэхээр очихоо амлая!