85.jpg


Үе мөчний өвчин – Ревматизм гэж юу вэ?

 

Үе мөчний өвчин – ревматизм хүний үеэнд нөлөөлж буй зуу гаруй өвчний илэрцийн ерөнхий нэр юм. Өвчний илэрцийн шинжүүд нь үений өвчлөлт үрэвслээр илэрдэг. Үе мөчний өвчний Остеоартрит, Ревматоид артрит, Фибромиалгиа гэсэн 3 төрөл хамгийн ихээр тархсан байдаг.

 

Үе мөчний өвчин үүсэх шалтгаан клиник шинж

Үе мөчний өвчин үүсэх их олон төрлийн шалтгаан байдаг удамшил, осол гэмтэл, халдвар, бодисын солилцооны болон дархлааны системийн доголдол, хүнс тэжээлийн дутагдал, стресс болон орчний бохирдол зэргээс үүссэн байж болно.

 

-         Остеоартрит

Хамгийн их тохиолддог үений өвчин нь остеоартрит юм. Үений ясны бүрхүүл гадаргуу байхгүй болох үед буюу яс ясандаа үрэлдэх үед энэ өвчин үүснэ. Үений ясны төгсгөлийг бүрхэж хамгаалж байдаг мөгөөрсөн эд гэмтсэн үед яс ясандаа үрэлцэх процесс эхэлдэг.

 

Мөгөөрс нь үений цохилт доргилтыг зөөлөлдөгөөс гадна хөдөлгөөний үед үрэлтийг багасгадаг. Үе нь хоёр ба түүнээс дээш тооны яс болон тэдгээрийн холболтыг зөөлрүүлдэг мөгөөрснөөс бүрддэг. Ачаалал их авдаг түнх, өвдөг, нурууны үенүүд остеоартритаар өвчилдөг. Өвчний эхэн үед үений хөдөлгөөн хүндрэлтэй байх боловч үрэвсэл болон хаван үүсдэггүй. Өвчин даамжирснаар өвдөлт хөндүүрлэлт нь тогтонгошиж бүр шөнө сэрэх хүртэл хэмжээнд өвддөг. Мөгөөрс улмаар элэгдэн яснуудын хоорондоос шажигнасан дуу гардаг.

 

-         Ревматоид артрит

Ревматоид артрит нь үе мөчний үрэвсэлт өвчний гол төлөөлөл юм. Энэ өвчнөөр 25-50 насныхан илүү өвчилдөг боловч хүүхэд хөгшид ч бас өвчилсөөр байна. Хуруу, бугалга, мөр, хөлний үенүүд өвчилдөг бөгөөд биеийн хос эрхтэнүүд хослон өвчилдөг. Үе хавдах, өвдөлт өгөх, муруйн мойнийх, хөшингө байдал үүсэхээс гадна остеоартритаас ялгаатай тал нь зүрх, уушиг, зарим тохиолдолд нүдэнд хүртэл сөрөгөөр нөлөөлдөг. Ревматоид артритаас хамаг бие эвгүйрхэж өвдөх, их ядрах, турах, халуурах зэрэг шинж тэмдэгүүд илрэхээс гадна зарим өвчтөн тогтмол өвддөг бол зарим өвчтөний хувьд завсарлагатай байх бөгөөд өвчтэй үе, өвчингүй үе ээлжлэн өвддөх тохиолдол байдаг.

 

-         Фибромиалгиа

Фибромиалгиа өвчнөөр гол төлөв эмэгтэйчүүд өвчилдөг ба өвчлөгсдийн 90% нь 35-60 насны эмэгтэйчүүд байдаг. Байнгын ядрах, булчинд гүн өвдөлт мэдрэгдэх, нойргүйдэлт, сэтгэл гутралын шинж тэмдгүүд нь энэ хэлбэрийн гол шинж тэмдэг юм. Эх үүсвэр biomedpharm.mn

 

“Ёнсей Эс” эмнэлэг

Хаяг: Метроны 7-р шугам Нунхёнь ёог /732/, 2-р гарц

E-mail: sky@ysskh.com

Facebook хаяг: www.facebook.com/ysskh

Утас: +82-2-2156-7168  /  +82-10-7677-5919