slap-lesion-bankart-tear.gif


Мөрний гэмтлийн нэг төрөл SLAP гэмтэл

 

Мөгөөрс нь ясны төгсгөлд байдаг, ясыг хамгаалж байдаг бүтэц юм. Дотроо шиллэг болон ширхэглэг гэж хоёр хуваагддаг. Ширхэглэг нь шиллэгээ бодвол илүү хатуу бүтэц юм. Тэгэхээр мөрний үеийг бүтээж байгаа далны тогоон дээр атгаал чөмөгний толгой ирж суухад далны тогоон доторх эмжээр маягийн ширхэглэг мөгөөрсийг labrum гэж нэрлэдэг. Үүний урагдлыг SLAP гэмтэл гэнэ.

 

Ерөнхийдөө хүний биед завсартай болон завсаргүй гэсэн хоёр төрлийн үе байдаг. Завсартай нь хөдөлгөөнийг хамгийн чөлөөтэй хийдэг үе юм. Үүнээс мөр, түнхний үе нь бөмбөлөг үе гэсэн ангилалд багтах ба хүний биеийн хамгийн олон төрлийн хөдөлгөөн хийдэг үенд зүй ёсоор тооцогдоно. Labrum-ыг энгийнээр тайлбарлавал дов товцог, толгод дээр зогсож буй машины арын дугуйнд ивсэн тоосготой зүйрлэж болно. Гол үүрэг нь мөрний үений тогтвортой байдлыг хангахад оролцоно. Мөн тохойг нугалагч хоёр толгойт булчингийн урт толгой нь labrum-д бэхлэгддэг. Гар толгой дээгүүр давуулсан хөдөлгөөнийг хүчлэн хийхэд энэ хэсэгт их даралт ирдэг. Энэ төрлийн гэмтэл цохиурт спортоор хичээллэгсэдэд элбэг тохиолддог. SLAP гэмтлийн үеийн үндсэн эмчилгээ нь дурангийн мэс засал байдаг ба үүний дараа сэргээн засах эмчилгээг зөв хийж чадвал эргэж хэвийн байдалдаа орох магадлал улам өндөрсөнө.

 

“Ёнсей Эс” эмнэлэг

Хаяг: Метроны 7-р шугам Нунхёнь ёог /732/, 2-р гарц

E-mail: sky@ysskh.com

Facebook хаяг: www.facebook.com/ysskh

Утас: +82-2-2156-7168  /  +82-10-7677-5919