"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Жирэмсний үеийн судасны өргөсөлт
Ерөнхий
Хамгийн хүнд тохиолдлуудыг нь эс тооцвол хураагуур судасны өргөсөлт өвчин
нь жирэмслэлтийг хориглосон заалт болдоггүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн венийн
зангилааны өргөсөлт үүсэх шалтгааны нэг нь жирэмслэлт, төрөлт байдаг гэдгийг
санаж, энэ өвчний шинж тэмдэг илрэх, өвдөх магадлал өндөртэй бол мэргэжлийн
эмчид хандах хэрэгтэй.
Хураагуур судасны өргөсөлт нь архаг өвчин бөгөөд жирэмсний үед байнга
даамжирч байдаг юм. Хураагуур судас өргөсөх өвчин хүндрэх эрсдэл нь ч жирэмсний
үед мөн нэмэгддэг. Төрөлт болон төрсний дараах үед венийн судсанд бөглөрөл
үүсэх нь эх, хүүхдийн амьдралд аюул учруулж мэдэх ноцтой асуудал юм.
Шалтгаан
Жирэмсэн үед бие махбодод дааврын өөрчлөлт явагддаг. Үүний нөлөөгөөр хүний
биед төрөлтийг хялбар болгоход чиглэсэн үеийн хөдөлгөөн ихсэх, холбоос зөөлрөх
зэрэг өөрчлөлтүүд гарахын сацуу хамт хураагуур судасны хана зөөлөрдөг байна.
Ийм үед хураагуур буюу венийн судасны эмгэг өөрчлөлт явагдахад таатай орчин
бүрдэнэ.
Томорсон умай нь бага аарцгийн хураагуур судсыг дарснаар хөлнөөс цус чөлөөтэй
урсан гарахад саад үүснэ. Гэтэл энэ үед бага аарцаган дах цусан хангамж эрс
нэмэгдсэнээр венийн судаснуудын ачаалал ч нэмэгдсэн байдаг.
Венийн судас өргөсөхөд нөлөөлдөг хүчин зүйлс:
-
Удамшлын
хүчин зүйлс
-
Жирэмслэхээс
өмнө хураагуур судас болон хялгасан судаснууд дангаараа буюу хослон өргөссөн
байх
-
Биеийн
жин хурдан нэмэгдэх ба илүүдэл жин
-
Хөдөлгөөний
дутагдал
-
Халуун
газар, эсвэл наранд удаан хугацаагаар байх
Хоёр ба түүнээс олон удаа жирэмслэсэн эмэгтэйчүүд эдгээр хүчин зүйлсэд
илүүтэй анхааралтай хандах хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт ба
эмчилгээ
Жирэмсний үед эмчийн заалтгүйгээр биеийн тамираар хичээллэх, хөдөлгөөнийхөө
идэвхийг эрс багасгах онц шаардлагагүй. Харин ч эсрэгээр хөдөлгөөнийхөө
идэвхийг байж болох хамгийн идэвхтэй түвшинд хадгалахын тулд эмчээс
нарийвчилсан зөвлөгөө авах хэрэгтэй. Ингэснээрээ судсанд өргөсөлттэй холбоотой
эмгэг өөрчлөлт гарахаас сэргийлнэ. Харин жирэмслэхээс өмнө биеийн тамираар
хичээллэдэггүй байсан бол судасны цусны эргэлтийг сайжруулдаг энгийн
дасгалуудыг хийдэг болох хэрэгтэй. Жирэмсний үеийн хураагуур судасны өргөсөлтөөс сэргийлэх, эмчлэх, хамгийн
аюулгүй, үр дүнтэй арга нь зориулалтын даралтат дирко юмуу оймс өмсөх явдал юм.
Зориулалтын оймс дирког жирэмсний үед болон төрсний дараах 6-8 долоо хоногийн
хугацаанд байнга өмсөх хэрэгтэй. Төрөх үед болон төрсний дараа судсанд нөжрөлт
үүсэн бөглөрөхөөс сэргийлнэ. Эмчилгээний дирко, оймс нь биед үзүүлэх даралтаа
хувиарлаж байдгаараа ердийн оймс дирконоос онцлог. Тухайлбал, судас өргөсөхийн
эсрэг үйлчлэлтэй дирконы даралт нь шагайны орчим 100% байгаад, өвдөгний орчим
75% болж багасаад, гуяны орчим 50% болоод цавины орчим 20% болж буурдаг. Ингэж үе
мөчөнд үзүүлэх даралтаа хувиарласнаар цусны эргэлтийг мэдэгдэхүйц хурдасгадаг.
Харин галбир сэргээх үйлчилгээтэй өмсгөлийн даралт нь жигд бөгөөд
эмчилгээний ямар нэг нөлөөгүй. Эмчилгээний зориулалтын даралтат дирког өглөөд
орноосоо босолгүйгээр хөлөө өргөн өмсдөг. Ингэх үед хөлийн судасны хэлбэр нь
хамгийн зөв байдалтай болдог.
Эх сурвалж: 103.mn
“Ёнсей Эс” эмнэлэг
Хаяг: Метроны 7-р шугам, Нунхёнь ёог /732/, 2-р гарц
E-mail: sky@ysskh.com
Facebook хаяг: www.facebook.com/ysskh
Утас: +82-2-2156-7168 / +82-10-7677-5919