Солонгост байгаа эх орон нэгт ахан дүүстээ - Хоёрдугаар цувралаас
Уншсан 413 vote 0 2014.01.08 11:50:11Сайн байцагаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлэе.
Манай байгууллагаас 2008 онд “Гадаад ажилчид заавал мэдэх хэрэгтэй үйлдвэрлэлийн аюулгүй байдал ба эрүүл мэнд” сэдэвтэй номыг орчуулан, хэвлэн гаргасан билээ.
Солонгос хэл ба зан заншлыг сайн мэдэхгүй гадаад ажилчид үйлдвэрлэлийн талбарт гардаг төрөл бүрийн аюулын өмнө ямар ч хамгаалалтгүй байдаг учраас осолд маш их өртөмтхий байдаг.
Ялангуяа гадаад ажилчдын ажилладаг аж ахуйн нэгжүүдэд жижиг чадал муутай аж ахуйн нэгжүүд, 3D аж ахуйн нэгжүүд, дампуурч буй аж үйлдвэр, орчныг бохирдуулдаг үйлдвэр байдаг нь аюул осолд орох магадлал өндөр байдаг байна.
Солонгост ажиллаж байх хугацаандаа аюулгүй ажиллахын тулд юуг анхаарах болон бэртэл гэмтэл авах үед ямар арга хэмжээ авах, хаашаа хандах талаар дараах номон дээр дурдсан билээ. Та бүхэндээ бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс энэхүү номыг цувруулан тавьж байна.
Анхаарал тавьсан та бүхэндээ баяраллаа.
3.
Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбрийн даатгалын хууль
Ажлаа хийх явцад гэмтэх болон өвчин эмгэг тусах, амь
насаа алдахыг үйлдвэрийн осол гэнэ. Осолд орвол хохирол их амсдаг учраас
солонгосын хөдөлмөрийн хуулинд осолд орсон ажилчныг онцгойлон хамгаалах болно
гэж заасан байдаг. Ингэж хамгаалахын тулд хийгдсэн систем нь үйлдвэрлэлийн
ослын нөхөн төлбрийн даатгалын систем юм.
Үйлдвэрлэлийн ослын даатгал нь засгийн газрын дэмжлэгээр,
ажил олгогчдын төлсөн ослын даатгалын хураамжаар үйл ажиллагаагаа явуулдаг
солонгосын нийгмийн гол даатгалын нэг юм.
Үйлдвэрийн осолд орсон ажилчинд хэрэгтэй нөхөн төлбрийн
журам болон хууль зүйн шат дамжилгийг хариуцсан Солонгосын засгийн газрын
байгууллага болох Хөдөлмөр хамгаалалын төв (ХХТ) гэсэн байгууллага байдаг.
ХХТ-д осолд орсон ажилчин үйлдвэрийн ослын нөхөн төлбрийг авах өргөдөл гаргавал
осолд орсон нь үнэн болохыг шалган үзэж, үйлдвэрийн осолд хамрагдах эсэхийг
тогтооно. Үүний дараа үйлдвэрийн ослын нөхөн төлбрийн даатгалд хамрагдана гэж
үзвэл тогтоосон дүрэм журамын дагуу олон хэлбэрийн нөхөн төлбөрийг хийж өгнө.
1)
Үйлдвэрийн ослын олон төрлийн хэлбэр
①
Ажлын цагт гарсан осол
Ажилчин ажлын цагт ажил хийж байгаад осолд орох
тохиолдолийн бараг 100% нь үйлдвэрийн осол байдаг. Эндээс үзвэл ажлын цаг гэж
байгаа нь заавал ажил хийж байгаа тохиолдлыг хэлж байгаа биш юм. Ажлын цагаар
түр зуур бие засах болон дараагийн ажлаа хүлээж байгаа хүлээлтын цаг бас
хамрагдана. Цаашлаад ажлаа хийхийн тулд эд анги цэгцлэх, бэлтгэх цагийг хүртэл
ажлын цаг гэж үзнэ.
②
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн улмаас
үүссэн осол
Ажилчин ажлын байран доторх үйлдвэрийн тоног төхөөрөмжийн
улмаас болж осолд орсон тохиолдолд үйлдвэрийн осол гэж үзнэ. Жишээ нь: үйлдвэр
дотор автомашины осол гарах, суурь машин эвдэрсэн гэх мэтээс болж осол гэмтэл
гарсан бол үүнийг үйлдвэрийн осол гэж үзнэ.
③
Олон нийтийн арга
хэмжээний үед гарсан осол
Байгууллагаас биеийн тамирын тэмцээн зохион байгуулах
болон зугаалгаар явж байгаад гарсан осол нь үйлдвэрийн осолд хамрагдана. Мөн
захирлын зааврын дагуу ажилчид амралтын өдөр цуглаанд оролцож байгаад осол
гарсан тохиолдолд үйлдвэрийн осол гэж үзнэ.
④
Бусад албан
ажилтай холбоотой хүчирхийлэл
Ажилчин ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлаасаа болж
бусдын хүчирхийлэлд өртсөн тохиолдолд үүнийг үйлдвэрийн осол гэж үзнэ. Харин
ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажил үүрэгтэй ямар ч холбоогүй хувийн журмаар,
сэтгэл хөдлөлөөс болж хоорондоо зодолдож (хэрэлдэх) муудалцвал үйлдвэрийн осол
гэж үзэхэд хэцүү юм.
2)
Үйлдвэрийн осолын даатгалын хөнгөлөлт
①
Эмчилгээний төлбөр
ХХТ-өөс үйлдвэрийн осол болох нь хүлээн зөвшөөрөгдвөл,
эмнэлгийн эмчилгээний зардлыг үйлдвэрийн ослын даатгалаар шийдвэрлэж өгнө.
Эмнэлгээр эмчилгээ хийлгүүлэх тохиолдолд болж өгвөл үйлдвэрийн ослын даатгалд
харьяалагдах эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь чухал юм. Үйлдвэрийн ослын даатгалд
харьяалагдаг эмнэлэгт өөрөө урьдчилж мөнгө тушаагаад дараа нь буцаан авна гэсэн
чирэгдэл гардаггүй.
②
Эмчилгээний
хугацаанд олгогдох цалин
Эмчилгээнээс болж ажил хийж чадаагүй хугацаан дахь цалинг
олгоно. Энэ тохиолдолд нийт цалинг авах боломжгүй боловч дундаж цалингийн
70%-ийг авах боломжтой. Дундаж цалингаа зүй ёсоор нь тооцоолон авъя гэвэл
үйлдвэрийн осол гарахаас өмнөх 3 сарын хугацаанд цалин хэдийг авсан нь чухал
учраас хөдөлмөр хамгааллын төвд цалингийн цэс болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг
гаргаж өгөх ёстой.
③
Тахир дутуугийн
нөхөн олговор
Эмчилгээ дууссаны дараа биемахбод тахир дутуу болсон
тохиолдолд тахир дутуугийн нөхөн олговор авах боломжтой. Үйлдвэрий ослын
даатгал нь тахир дутуугийн 1-14 хүртэл зэрэглэлд хуваагдсан байдаг бөгөөд
зэрэглэлийн дагуу нөхөн олговрын мөнгийг олгодог бөгөөд энэ тохиолдолд тахир
дутуу нь үнэн гэсэн эмчийн магадлагаа авах нь юу юунаас чухал юм.
④
Хохирогчийн ар
гэрт олгох нөхөн олговор, оршуулгын зардал
Үйлдвэрийн ослоор нас барсан тохиолдолд талийгаачийн ар
гэрийнхэнд нөхөн олговор олгогдоно. Уг мөнгийг нэг мөсөн олгох стандарт
хэмжүүрээр 1300 өдөртэй тэнцэхүйц дундаж цалин юм. Талийгаачийн ар гэрийнхэнд
олгох нөхөн олговрын мөнгөнөөс гадна дундаж цалингийн 120 өдрийн мөнгийг
оршуулах ёслолын мөнгө болгон олгодог. Энэ мөнгө нь оршуулагын ёслол хийсэн
хүнд л олгогдох бөгөөд гэр бүийн хүн биш байлаа ч гэсэн авах боломжтой юм.
⑤
Асрагчийн зардал
ба туслах багаж хэрэгсэл
Үйлдвэрийн осолд орсон ажилчин дээр дурдсан нөхөн
төлбрөөс гадна бас асрагчийн зардлыг авах боломжтой. Мөн бие махбодийн хувьд
тахир дутуу болсон тохиолдолд суудаг тэрэг гэх мэт төрөл бүрийн туслах багаж
хэрэгсэлийг авч болно. Тийм учраас үйлдвэрийн осолд орсон тохиолдолд ганцаараа
санаа зовсний хэрэггүй ойролцоохи зөвлөгөө өгөх төвд очиж зөвлөлгөө авч зохих
ёсны нөхөн олговроо авах хэрэгтэй юм.