3.jpg


Хөлийн хураагуур судасны бүдүүрэл өвчний шинж тэмдэг болон эмчилгээ

 

Хөлийн судасны бүдүүрэл нь хөлөн дээр чийгийн улаан хорхой мэт тахиралдах болон аалзны шүлс мэт орооцолдон тун үзэмжгүйгээр арьсан дээр бий болон судасны бүдүүрэл улам тэлэн тахиралдан мушгиралдсаар ихсэх өвчнийг хөлийн хураагуур судас бүдүүрэх өвчин гэнэ.

 

Хөлийн судас бүдүүрэх өвчний учир шалтгаан нь удамшлын болон биеийн онцлогоос шалтгаалах ба удаан хугацаагаар зогсох, суух, өтгөн хаталт, илүүдэл жин мөн жирэмслэлтээс үүдэлтэй гормоны өөрчлөлтөөс болж хөлийн судас бүдүүрэл үүсэн аажим аажмаар хүндэрдэг. Учир нь хөл, хөлийн судсанд ирэх даралт ихсэж байгаа учраас юм.

 

Хөлийн судас бүдүүрлийн өвчнийг мэс заслын бус арга, тариан эмчилгээ, лазер эмчилгээ болон мэс заслын аргаар эмчилнэ.

 

Мэс заслын бус эмчилгээний арга нь удаан хугацаанд суух болон зогсоо байдлаас аль болох зайлсхийн үе үе алхан, хөлөө ачиж суухгүй байх, унтахдаа хөлөө зүрхний түвшнөөс илүү өндөрт байлгах явдал юм. Энэ нь венийн судасны хананы ачаалалыг багасгаж, судас бүдүүрэхээс урьдчилан сэргийлдэг. Удаан хугацаанд зогсох шаардлагатай үедээ шагайнаас өвдөг хүртэл зориулалтын бариа тирко өмсөж байх нь судасны эмчилгээнд тустай байх болно.

 

Тариан эмчилгээ нь тариа судасны хатуурлын гүнд нэвтрэн хураагуур судсыг удаан хугацаанд барин мяндаслаг эд эс үүсгэх арга юм. Олон төрлийн тариан эмчилгээ хийх нь мэс заслын эмчилгээтэй харьцуулахад харьцангүй сул талтай гэж үздэг.

 

Лазерийн эмчилгээ нь хураагуур судсанд лазерын долгионы улмаас үүсэх халуун, судсанд мяндаслаг эс (optical fiber) үүсгэн судасны бүдүүрлийн явцыг бөглөж зогсооно. Богино долгионы эмчилгээг зогсоо байдлаас хураагуур судсыг бөглөх зэрэг аргууд нь эмчилгээний дараа сорви бага үлдэх, шарх хурдан эдгэх зэрэг давуу талуудтай юм. Гэвч асуудал нь эдгээр аргууд хэдий хэмжээний үр дүнтэй байх гэдэг зүйл юм. Мэргэжлийн эмч нар “Лазер эмчилгээ болон тариан эмчилгээ нь мэс заслын эмчилгээнээс илүүтэй дахин сэдрэх тохиолдол өндөр” хэмээдэг.

 

Мэс заслын дараа судас дахин бүдүүрэх тохиолдол 5%-60%-тай гэдгийг 10 жилийн судалгааны үндсэн дээр гаргасан байна.

 

Залуу хүмүүс лазер болон тариан эмчилгээ хийлгүүлж болох боловч 40 наснаас дээш насны хүмүүс шууд мэс заслын эмчилгээ хийлгэсэн нь илүү үр дүнтэй байх болно.

 

Мэс заслын эмчилгээ нь судас бүдүүрлийн эмчилгээний хамгийн үр дүнтэй  эмчилгээ юм. Арьсны гадаргууны судас болон далд гүн судасны хооронд үүсэж буй судасны эсрэг урсгалыг таслах болон засах замаар мэс засал хийгдэнэ.

 

Солонгос улсад судас бүдүүрлийн эмчилгээ өргөн цар хүрээнд хийгдэж буй ч мэргэшсэн эмчийг олох нь амаргүй зүйл юм. Ганнам дүүрэгт байрлалтай “Ёнсей Эс” эмнэлгийн ерөнхий эмч Шим Ёнг Ги нь Герман, Франц улсад энэ чиглэлээр суралцсан хамгийн анхны Солонгос эмч юм. Ялангуяа эмчлүүлэгчдийн дахин хүндрэл маш бага (0.88%)-тай 20 гаруй жилийн туршлага хуримтлуулсан шилдэг эмч, туршлагатай баг юм.

 

“Ёнсей Эс” эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх тасагтай учир гадаадаас үйлчлүүлэгчид ирэх болон Солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэд үйлчлүүлэхэд тун тохиромжтой билээ. Мөн монгол ажилтантай тул хэлний бэрхшээл огт гарахгүй давуу талтай.



Ёнсей Эс эмнэлэг

Хаяг: Метроны 7-р шугам, Нунхёнь ёог /732/, 2-р гарц
Цахим хуудас: www.yssh.kr  

Facebook: www.facebook.com/ysskh

Утас:  +82-2-2156-7168  /  +82-10-7677-5919