"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Судас бүдүүрэл өвчнөөр эмэгтэйчүүд илүүтэй өвчилдөг гэсэн
ерөнхий ойлголт хүмүүст байдаг ч сүүлийн үед Солонгос улсад ажиллаж байгаа
залуусийн дунд хөлийн судас бүдүүрэл өвчин ихсэж байгаа нь манай эмнэлгээр
үйлчлүүлж байгаа өвчтөний тооноос харагдаж байна. Залуусын ажлын нөхцөл нь олон
цагаар зогсох болон суух, байнга хэт хүнд зүйл өргөх, хэт чийглэг халуун
нөхцөлд ажиллах гэх мэт ажил мэргэжлээс шалтгаалан хөлийн судас бүдүүрэл өвчин
ихсэж байна.
Нэгэнт бүдүүрч өргөссөн судас буцаж агшина гэж байдаггүй
тул залуус та бүхэн эрүүл ахуйн дэглэмүүдийг баримтлахаас гадна халуун шүршүүр,
сауны халуун өрөө зэрэг хэт хөлөргөдөг үйлчилгээг хэрэглэхгүй байх нь дээр. Учир
нь халуун дулаан орчин судсыг улам тэлж өргөсгөдөг.
Мөн мэргэжлийн эмнэлэгт хандан судсаа тодорхойлуулж өөрт тохирсон
эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хөлийн судас бүдүүрлийн мэс засал нь санасныг
бодоход энгийн үйлдэлтэй бөгөөд 40 минут орчим үргэлжилж мэс заслаас хойш 3~4
цагийн дараа алхаж явах боломжтой бөгөөд эмнэлэгт зайлшгүй хэвтэх хугацаа нь
ганцхан өдөр юм. Иймээс цаг завгүй хүмүүс хүртэл хүндрэлгүйгээр эрүүл болох
боломжтой.
ЭРҮҮЛ МЭНД – ЭРХЭМ БАЯН
“Ёнсей Эс” эмнэлэг
Хаяг: Метроны 7-р шугам, Нунхёнь ёог /732/, 2-р гарц